Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Ажил дээрээ адлагдаж байгааг чинь илтгэх 5 шинж


“Чи ирээд надаас юм гуйх юм. Гэхдээ ямар ч хүндэтгэлгүй гуйж байна” Энэ үгийг “Загалмайлсан эцэг” киноны баатар, мафийн босс хэлдэг билээ. Хүн болгон эргэн тойрондоо, ялангуяа ажил дээрээ нэр хүндтэй байхыг хүсдэг ч зарим нь чаддаггүй. Ажлын хамт олон чинь таныг хүндэлж байгаа эсэхийг яаж мэдэх вэ? Үүнийг шууд ойлгож болдоггүй ч далдын шинж тэмдгээр мэдэж болно. Ингээд ажил дээрээ адлагдаад байгаа бол засах арга замыг чинь зааж өгье. 

Чамайг тоохгүй

Хамт олонтойгоо мэндэлсэн ч тэд чиний зүг харах ч үгүй, хоорондоо ярилцсан хэвээр. Яг юу болоод байгааг мэдэх гэж оролдсон ч бүгд завгүй царайлаад чамд тайлбарлах хүн гарахгүй. Ил тод чамтай муудалцахгүй мөртлөө чиний хэлж байгаа зүйлийг хэн ч сонсохгүй, яриаг чинь таслаад л өөр сэдэв рүү орчихно. Магадгүй чи хүний яриа сонсож чаддаггүй, хамт олны уур амьсгалыг уншиж чаддаггүй байж болно. Тэгэхээр юуны өмнө бусдынхаа яриаг сонсож сур. Яг л тохирсон асуулт тавьж, лавлаж, сонирхолтой ярианд нь магтаалын үг хэлээд үз. Ингэж байж та нарын хооронд үүссэн мөсөн хана хайлах юм. Хүмүүс хоорондоо хэрхэн харьцаж байгааг ажиглаад, дасгал сургууль хийгээрэй.

Чамд бүгд эргэлзэнэ


Өглөөний хурал дээр үг хэлж, шинэ санаа дэвшүүлтэл ханмт олон чинь шууд шүүмжлээд, будаа болгочихно. Хэчнээн сайн ажилласан ч заавал нэг шүүмжлэгч гарч ирээд, хөдөлмөрийг чинь үнэлэхгүй байна уу? Тэдэнд хэн ийм эрх өгсөн юм бэ? Энд дуугүй байж болохгүй. Дарга нарынхаа өмнө өөрийгөө зөв гэдгийг батал. Чи өөрийнхөө гавьяаг үнэлүүлэхгүй бол чимээгүй суугаад байвал бүгд чамайг сул дорой гэж бодно. Шүүмжлэгч этгээдүүдтэй ганцаарчилан уулзаж, ярилц. Хамгийн гол нь зүгээр орхиод байвал бусад нь чамайг бас шүүмжилдэг болно.

Чиний цагийг тоодоггүй

Ажлын цаг дуусахаас хэдхэн минутын өмнө хэн нэг нь чамд тоосон шинжгүй ирээд маш их ажил өгчихвөл шууд дургүйцсэнээ илэрхийлээрэй. Хэрэв үнэхээр яаралтай ажил байсан бол яагаад одоо л мэдэгдэж байгаа юм? Энэ бол чамд ажил авчирч өгсөн этгээдийн хорон санаа гэдэг нь ойлгомжтой. Ажлын цаг дууссан гэж хэлээд хандыг нь дар. Илүү ажил авч, нэмэлт цагаар ажиллаад хэрэггүй. Яагаад гэвэл хэн ч үүнийг чинь үнэлэхгүй, харин ч дандаа илүү ажил өгөөд байдаг зуршилтай болчих гэмтэй.

Тэд чамайг шоглоод байвал


Чамайг үе үе шоглоод, онигоонд оруулсан ч тун хорон муухай ёжлоод байвал сөрөг арга хэмжээг тэр дор нь ав. Яг ямар утгаар хэлснийг нь эхлээд эелдгээр асуу. Хэрэв чамд бас ингэж хэлбэл чи яах байв гэдгийг сонирхо. Айхгүй, өөрийнхөө төлөө тэмцэж чаддаг хүн юм байна гэж тэр ойлгож, мэдрэх ёстой. Чамайг унтраах, бусдаас дутуу гэж үзүүлэхийг хүсэх тусам нь хариуг нь барь.

Чамайг хамт олноос гаргах гэвэл

Мэдээж чи заавал ажлынхантайгаа найз байх албагүй. Гэхдээ тэд чамайг хүндлэх ёстой. Чиний тухай хов жив гарч, төрсөн өдрийн найр, уултуудад чамайг дуудахгүй бол чи адлагдаж байгаагийн хамгийн том шинж. Энэ бүхэнд тэр дор нь хариу барьж, хамт олны гишүүн байх эрхээ эдлээрэй.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
Уржигдар
WiFi-д хэт мэдрэмтгий хүмүүс яаж амьдарч байна вэ?
2
Уржигдар
V/03-ны Баасан гаригийн хайрын зурхай
3
3 өдрийн өмнө
Архинд орсныг чинь тогтоох 6 асуулт
санал болгох
1
2024.04.29
"Baby Reindeer"-ийн гол эзэн дүрийг нь бүтээсэн жүжигчнийг доромжилж, Netflix-ийг шүүхэ...
2
2024.04.26
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
3
2024.04.25
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2024.04.28 2405:5700:301:3cdc:1809:c70a:ded0:b4a0

5 дахь асуудал хэцүү байнаа, яаж шийдэх вэ

0 Хариулах