Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Том Холланд, Зендая хоёр ойрын хугацаанд гэрлэхээр ярилцсан гэв


Холливудын хамгийн хайр татам хосуудын нэг болох Том Холланд, Зендая нар саяхан гэрлэлтийн тухай ярилцсан хэмээх мэдээллийг ойр дотнын хүрээлэл дундаас People сэтгүүлд өгчээ.

Эммигийн шагналт жүжигчин, өнөө цагийн хамгийн ихээр олны анхаарлыг татсан жүжигчин Зендая болон бага наснаасаа эхлэн кино, тайзны бүтээлд дүрээ мөнхөлж, Хүн аалзын дүрээр олноо танигдаж, ихээхэн амжилттай яваа жүжигчин Том Холланд нар өдгөө хоёулаа 27 настай билээ.

"Тэд хувийн амьдралаа бүхэлд нь олон нийтийн сүлжээгээр цацдаг төрлийн хүмүүс биш тул гэрлэхээр болсон ч түүнийгээ ихэд нууцлах байх" хэмээн эх сурвалжаас мэдээлсэн бөгөөд тэд ирээдүйгээ цаашид бататгаж, харилцаагаа дараагийн түвшинд аваачих нь бараг тодорхой болсон гэлээ. 

Зендая шинэхэн гарсан "Challengers" киногоо сурталчлах ажилд оролцож, Том Холланд Лондонд тавигдах Ромео Жульетта жүжгийн бэлтгэлд ороод хоёулаа яг одоо маш завгүй байгаа билээ.

Тэдний харилцаа маш нандин байгаа учир хэн хэн нь бүх зүйлээ хүмүүст мэдээлж, ил болгохыг хүсэхгүй байгаа нь мөн хүндэлмээр үйлдэл билээ. Тиймдээ ч хэрэв тэд нууцаар гэрлэсэн байлаа ч фэнүүд нь тэдний өмнөөс асар ихээр жаргалтай байх биз ээ.

Хамгийн их уншилттай
1
2024.05.06
Жүжигчин И Бёнхон, И Мин Жон нар цахим орчинд анх удаа охиныхоо зургийг нийтлэв
2
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
3
2024.04.22
Дэвид Бекхэм жүжигчин Марк Уолбергийг шүүхэд өглөө
холбоотой мэдээ
1
18 цагийн өмнө
Shoppy-н худалдан авалтаа М-ээр төлбөл cashback-тай
2
18 цагийн өмнө
Агаарын тээврийн салбарт транзит тээвэр хөгжүүлж, энэ онд 24 мянган зорчигч тээвэрлэнэ
3
20 цагийн өмнө
Эверест уулын тухай бид юу мэдэх вэ?
санал болгох
1
4 өдрийн өмнө
Монголд үзэгдсэн туйлын туяаны 13 үзэсгэлэнтэй зураг
2
2024.05.09
Apple Music Chart: Дэлхий даяар яг одоо хүмүүсийн хамгийн их сонсож буй 10 дуу
3
2024.05.08
Мөнхийн азгүй хүмүүст байдаг 5 шинж

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.