UBLife Logo
Newsfeed

Эверестийн тухай бид юу мэдэх вэ?

Эверестийн тухай бид юу мэдэх вэ?

"Жомолунгма" буюу дэлхий нийтийн нэрлэж заншсанаар Эверест хэмээн алдаршсан Гималайн нуруунд орших их цаст оргил далайн төвшнөөс дээш 8848.86 метрт оршдог. Анх 1856 онд Английн усан цэргийн ахмад Жорж Эверест дэлхийн хамгийн өндөр оргил гэдгийг хэмжилтээр тогтоосноос хойш хүн төрөлхтний мөрөөдлийн нэгэн оргил болсон. Энэхүү хайрхан хүнд байж болох бүхий л тэсвэр тэвчээр, зориг хатуужил, аз хийморийг сорих нь зүрх халгам ч гэлээ одод тэнгэрт хамгийн ойр байрлах хэсэгхэн газарт өөрийн хөлөөр зогсох давтагдашгүй мэдрэмжийн төлөө жил бүр хэдэн зуун уулчин эрсдэлийг үл тоон зорьсоор байх ажээ.

1. Эверестийг Төвдүүд Жомолунгма буюу “уулсын бурхан” гэсэн утгатай, харин Балбачууд Сагармата буюу “тэнгэрийн магнай” гэж нэрлэдэг.  

2. Эверест уул нь ази тивд орших Гималайн нурууны ноён оргил бөгөөд далайн түвшнээс дээш 8,848 метр өндөртэй, дэлхийн хамгийн өндөр уул юм. N 27°59'20.62" ба E 86°55'28.27" гэсэн солбицолд Балба болон Төвөд хоорондын хил дээр оршдог. 

3. Эверест уулын оргилд анх Шинэ Зеландын уулчин Эдмунд Хиллари 1953 оны тавдугаар сарын 29-нд гарч байжээ.Зарим хүмүүс Жорж Маллори, Андрей Ирвине нарыг Эверестийн оргилд 1924 онд гарсан анхны уулчид байсан гэж үздэг. Гэвч тэд уулнаас бууж ирээгүй юм. Улмаар Маллоригийн цогцсыг 1999 онд олсон ч Ирвине бие олдоогүй байдаг. 

4. Эверестийн оргилд гарсан хүмүүсийн хамгийн ахмад нь 2013 онд гарсан 80 настай Юичиро Миура бол хамгийн залуу нь 2010 онд гарсан 13 настай Жордан Ромеро юм. 

5. Эрдэмтэд Эверестийг 50-60 сая жилийн настай гэж үздэг.

6. 1922-2014 оны хооронд Эверестэд нийтдээ 265 хүн нас барсан тохиолдол бүртгэгдсэн байдаг. Гэвч сүүлийн жилүүдэд энэхүү тохиолдлууд буурсаар буй. 

7. Эверестийн түүхэнд хамгийн хар өдөр бол 2015 оны гуравдугаар сард болсон 7,8 магнитудын хүчтэй газар хөдлөлт юм. Уг газар хөдлөлтөөр 9000 Непал иргэн амь үрэгдсэний дотор 22 хүний бүрэлдэхүүнтэй уулчид байсан билээ. Тэд Эверест оргилд авиралт хийхээр багаа ийн бүрдүүлээд байж. 

8. Эверест оргилын 8000 метрээс цааших үлдсэн  848 метрийг “Үхлийн бүс” гэж нэрлэдэг. Энэ бүсэд хүчилтөрөгчийн дутагдалд орж авиралтаа зогсоох цаашлаад нас барах тохиолдол их гардаг байна. 200 гаруй уулчид “Үхлийн бүс”-д нас барсан тохиолдол бүртгэгдээд байгаа юм. 

9. Жил болгон Эверестэд авирсан хүмүүсийн цогцос маш ихээр олддогоос гадна, хаясан хог хаягдал нь 50 тонн болдог байна. Ийм учир Непалын засгийн газар 2014 оноос хойш уулчдыг 8 килограммаас их ачаа авч гарахыг хориглосон байна. Эс тэгвэл 4000 долларын торгууль төлөх аж

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
2
0
3
0
1
0
1
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Төгөлдөр \47.129.135.44
Муухай
Төгөлдөр \47.129.135.44
Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Дуурь, сонгодог болон үндэсний хөгжим, и-спорт тэмцээн, хурим

Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Дуурь, сонгодог болон үндэсний хөгжим, и-спорт тэмцээн, хурим

Нарны илч өдрөөс өдөрт халуун дулаанаа бидэнд бэлэглэж буй шинэхэн долоо хоногийн мэндийг уншигчдадаа хүргэе. Энэ долоо хоногийн нарлаг, дулаан өдрүүдэд Улаанбаатарт болох арга хэмжээ, үзвэр үйлчилгээнүүдийн мэдээллийг энэ нийтлэлээс уншаарай.