Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Талийгаач И Сун Кюны нээлтээ хийгээгүй уран бүтээлүүд цацагдах уу?


Хар тамхи хэрэглэсэн байж болзошгүй хэргээр цагдаад шалгагдаж байсан жүжигчин И Сун Кюн машин дотроо нас барсан байдалтайгаар олдсон харамсалтай хэрэг өнгөрөгч арван хоёрдугаар сард гарсан. 48 настай тэрээр урлагийн замналынхаа ид оргил үед байсан бөгөөд Оскарын шагналт “Parasite” кинонд бүтээсэн дүрээрээ 2021 онд салбарын нэр хүндтэй шагнал “Screen Actors Guild”-ийг хүртэж байв. 

Одоогоор И Сун Кюны амьд ахуйдаа тоглосон нээлтээ хийгээгүй хоёр бүтээл байгаа бөгөөд цацагдах эсэх нь тун эргэлзээтэй байна. Олон нийтийн зүгээс уг хоёр киног энэ зун нээлтээ хийнэ гэж таамаглаж байгаа ч киног хариуцсан компаниуд албан ёсны мэдээлэл хийгээгүй байна. Уг кинонууд цаг хугацаа хөвөрхийн хэрээр хуучирч байгаад компаниудын зүгээс санаа зовж байгаа ч хэл амнаас болгоомжилж цацахгүй байгаа бололтой. Түүний нээлтээ хийгээгүй хоёр бүтээл нь "Project Silence" болон "Heaven: To the Land of Happiness" юм. 

"Heaven: To the Land of Happiness" киноны зураг авалт дууссаны дараа тэрээр "Олон талаараа сорьсон гайхалтай төсөл байлаа. Би үзэгчдэдээ удаан хугацаанд хоногших чанартай бүтээл үзүүлэхийг хүсэж байна. Иймдээ ч энэхүү уран бүтээлд сэтгэл хангалуун байгаа" хэмээн ярьжээ. Түүний хүсэл энэ жил биелэх эсэхийг хүлээж л байя даа.

Хамгийн их уншилттай
1
2024.05.06
Жүжигчин И Бёнхон, И Мин Жон нар цахим орчинд анх удаа охиныхоо зургийг нийтлэв
2
2024.04.22
Дэвид Бекхэм жүжигчин Марк Уолбергийг шүүхэд өглөө
3
2024.05.07
Кайли Женнерийг үзэсгэлэнгээрээ дарсан залууг Met Gala-гаас халжээ
холбоотой мэдээ
1
Уржигдар
Канн: Megalopolis киноны нээлтэд ирсэн одод
2
Уржигдар
Каннын наадамд ирсэн хятад одод
3
3 өдрийн өмнө
Мексик мафи Дэниэл Трехо 80 нас хүрлээ
санал болгох
1
2024.05.13
Монголд үзэгдсэн туйлын туяаны 13 үзэсгэлэнтэй зураг
2
2024.05.09
Apple Music Chart: Дэлхий даяар яг одоо хүмүүсийн хамгийн их сонсож буй 10 дуу
3
2024.05.08
Мөнхийн азгүй хүмүүст байдаг 5 шинж

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.