Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Хонхны баяраар юу өмсөх вэ?: Охидод зориулсан загварлаг хувцаслалтын санаа


Юу юугүй хонхны баяр болох гээд юу өмсөх өө шийдээгүй л явна уу. Тэгвэл охиддоо зориулаад үнэт хэдэн зөвлөгөөнүүдийг, загварлаг санаануудтай хамт хүргэе.  

Охидын хувьд аливаа баяр ёслол, тэмдэглэлт арга хэмжээнд оролцоход деталь их шаардагддаг. Хумс, сормуус, үс, нүүр будаг гээд л... Гэхдээ охидоо энэ бол хонхны баяр гэдгийг бүү мартаарай. Их сургууль, ерөнхий боловсролын сургуулийн төгсөлт аль нь ч бай залуу насны нандин дурсамж бүтээх өдөр юм шүү. Иймд аливаа деталийг хэтрүүлэхээс болгоомжлох хэрэгтэй. Овор нэмэх загвар, будалтаас аль болох татгалз. Оронд нь эвтэйхэн хэр нь загварлаг бас содон look-ийг хамтдаа бүрдүүлцгээе!


Даашинз: Даашинзны өнгө болон оёдол загвараас илүү чухал юм шүү. Өөрт зохисон, зөв өнгөтэй даашинз сонгож чадвал сугалаанд хожлоо л гэсэн үг. Гэхдээ өнгөний хувьд хязгааргүй сонголт байдгийг санах хэрэгтэй. Цагаан л гэхэд цав цагаан, ясан цагаан, сувдан цагаан гээд олон төрөл. Иймд надад тийм өнгө зохидоггүй гэж өөрийгөө кодлохоос илүүтэй өнгөний судалгаа хийвэл зохилтой.

1. Princess look

2. Fairy cottagecore look

3. Elegant look



Гутал: Гутал сонгохдоо хамгийн чухал нь эвтэйхэн гутал сонгох хэрэгтэй гэдгийн хэн бүгд мэдэж байгаа биз ээ. Иймд сүүлийн үед тренд болж буй эвтэйхэн гутлуудыг хуваалцъя.

1. Mary Jane

2. Намхан өсгийт


Нүүр будалт: Нүүр будалтын хувьд дээр үеийнх шиг зузаан будалт, овоолсон сормууснаас илүү нимгэн натурал будалтууд тренд болж буйг анзаарсан биз ээ. Ялангуяа хятад маягийн Douyin make up look интернэтийг шуугиулж байна.

 

Хамгийн их уншилттай
1
2024.05.06
Жүжигчин И Бёнхон, И Мин Жон нар цахим орчинд анх удаа охиныхоо зургийг нийтлэв
2
2024.04.22
Дэвид Бекхэм жүжигчин Марк Уолбергийг шүүхэд өглөө
3
2024.05.07
Кайли Женнерийг үзэсгэлэнгээрээ дарсан залууг Met Gala-гаас халжээ
холбоотой мэдээ
1
20 цагийн өмнө
Номын баяр: Өнгө өнгийн ном алаглах өвөрмөц асар
2
23 цагийн өмнө
“Хамтдаа цэг тавья” өдөрлөг номын баярт зохион байгуулагдаж байна
3
Уржигдар
Фото: Сүхбаатарын талбайд Хаврын номын баяр эхэллээ
санал болгох
1
2024.05.13
Монголд үзэгдсэн туйлын туяаны 13 үзэсгэлэнтэй зураг
2
2024.05.09
Apple Music Chart: Дэлхий даяар яг одоо хүмүүсийн хамгийн их сонсож буй 10 дуу
3
2024.05.08
Мөнхийн азгүй хүмүүст байдаг 5 шинж

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.