Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

"Дортмунд" ямар ч супер одгүйгээр ялах аргыг эзэмшсэн баг"


"Боруссиа Дортмунд" клуб түүхэндээ хоёр дахь удаагаа Европын клубүүдийн аварга болоход нэг тоглолт дутуу байна.

Мягмар гарагт явагдсан Аваргуудын лигийн хагас шигшээ шатны хариу тоглолтод Эдин Терзичийн баг "Парис Сент-Жермен"-ийг 1:0-ээр буулган авч, нийлбэр дүн 2:0-ээр ялалт байгууллаа.

Германы Бундес лигийн тавдугаар байрт бичигдэж буй "Дортмунд" 6-р сарын 1-нд Английн Уэмбли цэнгэлдэх хүрээлэнд болох Аваргуудын лигийн шигшээ тоглолтод нутаг нэгт "Байерн Мюнхен" болон Испанийн аварга "Реал Мадрид" клубүүдийн аль ялсантай нь тулна.

Парк дес Принс цэнгэлдэхэд хамгаалагч Матс Хуммелс цорын ганц гоолыг оруулсан юм.

Хуммелс 2013 оны тавдугаар сард явагдсан Аваргуудын лигийн шигшээ тоглолтод "Байерн"-д 2:1-ээр хожигдоход "Дортмунд"-ын бүрэлдэхүүнд байсан тоглогч билээ.

12 жилийн дараагаар "Дортмунд"-ыг орхихоор зэхэж буй Марко Ройсийн сүүлчийн тоглолт Уэмблид явагдаж магадгүй юм.

"Дортмунд" хэсгийн шатнаа "ПСЖ", "АС Милан", "Ньюкасл" багуудтай хүндхэн тоглолтуудыг хийж, хасагдах шатнаа шалгарсан ч Терзичийн баг шигшээ 16-д "ПСВ Эйндховен", шигшээ наймд "Атлетико Мадрид"-ыг Аваргуудын лигийн тэмцээнээс хассан.

"Үхлийн хэсгийг "Дортмунд" тэргүүлнэ гэж хэн ч төсөөлөөгүй, тэд хэсгийнхээ хамгийн сул баг байсан. "Дортмунд" ямар ч супер одгүйгээр ялах аргаа олсон баг" гэж Английн хагас хамгаалагч асан Оуэн Харгривс "TNT Sports" сувагт онцлов.

"Боруссиа Дортмунд" клуб 2012 онд Бундес лигт түрүүлэхэд Эдин Терзич үзэгчдийн суудлаас шүтэн бишрэгчийн хувиар багаа дэмжиж байсан. Харин үүнээс 12 жилийн дараа тэрбээр "Дортмунд"-ыг удирдан Аваргуудын лигийн финалд хүргэлээ.

Хамгийн их уншилттай
1
2024.05.06
Жүжигчин И Бёнхон, И Мин Жон нар цахим орчинд анх удаа охиныхоо зургийг нийтлэв
2
2024.04.22
Дэвид Бекхэм жүжигчин Марк Уолбергийг шүүхэд өглөө
3
2024.05.07
Кайли Женнерийг үзэсгэлэнгээрээ дарсан залууг Met Gala-гаас халжээ
холбоотой мэдээ
1
6 цагийн өмнө
Б.Баасанхүү жүдо бөхийн дэлхийн аварга боллоо
2
18 цагийн өмнө
Александр Усик Тайсон Фьюриг ялж, үнэмлэхүй аварга боллоо
3
Уржигдар
Хэт царайлаг монгол сүмоч
санал болгох
1
2024.05.13
Монголд үзэгдсэн туйлын туяаны 13 үзэсгэлэнтэй зураг
2
2024.05.09
Apple Music Chart: Дэлхий даяар яг одоо хүмүүсийн хамгийн их сонсож буй 10 дуу
3
2024.05.08
Мөнхийн азгүй хүмүүст байдаг 5 шинж

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.