Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Фото: Met Gala ёслолд оролцсон тамирчид


Vogue сэтгүүлийн уламжлалт Met Gala ёслол Нью-Йорк хотод болж өнгөрлөө. Ёслолд салбар бүрийн алдартнууд ирсний дотор цөөнгүй тамирчин байсан юм. Анна Вентур хэн гэдэг тамирчдыг урьсан юм бол?

Оюутны сагсан бөмбөгийн од Энжел Риз дөрөвдүгээр сарын сүүлд болсон драфтаар "Чикаго Скай" багт очсон. Даваа гарагт 22 насныхаа төрсөн өдрөөр тэр Met Gala ёслолд оролцлоо. Их Британийн 16Arlington брендийн хөх ногоон даашинз, Stuart Weitzman туфльтэй гарч ирсэн. 

Серена Уильямс их спортоос зодог тайлсан ч загварын ертөнцөөс яваагүй байгаа. Энэ удаад тэр Balenciaga-тай хамтран ажилласан. Даашинзыг бүтээх гэж Италиас тусгай материал авчран, хээ угалз гаргах гэж 150 цаг зарцуулжээ. Уильямс хар бээлий, алтлаг хавчаар, Audemars Piguet Royal Oak цагтай байлаа. 

Түүний эгч Винус Уильямс - Marc Jacobs. Жижигхэн олон толь хадсан нь энэ ертөнц маш эмзэг шүү гэдгийг харуулжээ.

Льюис Хэмилтон бол Формула-1 уралдааны хамгийн ганган нисэгч. Тав дахь удаагаа Met Gala-д оролцож байна. Льюис Burberry-тай хамтран, ёслолын сэдэвт тохируулан, 18 дугаар зууны үеийн Жон Истумллин хэмээх цэцэрлэгчид зориулан, тас хар хувцас өмссөн. Жон бол Уэльсийн анхны хар арьст цэцэрлэгч боол байжээ. 

ОХУ-ын газрын теннисний од Мария Шарапова Балбын дизайнер Прабал Гурунгтай хамтран ажиллаж, хаврын улирлыг дүрсэлжээ. 

Америк хөлбөмбөгч Стефон Диггс гялалзсан хар костюм, Greg Yuna гоёл, Nick Bindi бөгж, Shayan Afshar ээмэгтэй байв. 

Мэргэжлийн гольфчин Нелли Корда Met Gala-д анх уригдахдаа үнэхээр хаврын цэцэрлэг мэт байлаа.

НБА-гийн домог Дуэйн Уэйд маш олон удаа ёслолд уригдсан. Энэ жил ч тэрээр гэргий Габриэль Юнионы хамт иржээ. Габриэль Майкл Корсын лусын дагина мэт ногоон даашинз, Дуэйн Versace костюм, мөнгөн цаг, эрдэнийн чулуутай гинжтэй ирсэн нь хосууд ихэд хичээснийг харуулж байлаа.

НФЛ-ийн “Майами Долфинз” багийн тоглогч Оделл Бекхэм.

Тамирчдын дундаас хамгийн их олны анхааралд өртсөн нь Бен Симмонс. Нурууны гэмтлийн улмаас энэ жил НБА-гийн 15 тоглолтод л оролцсон түүнийг Met Gala-д гангалан хүрч ирэхэд нь Бруклин Нетс багийн фэнүүд “Спортын талбайгаас илүү цагийг улаан хивсэн дээр өнгөрөөж байна” гэж шүүмжилсэн. Том цагтай цүнх бариад ирсэн байлаа.

Хамгийн их уншилттай
1
2024.05.06
Жүжигчин И Бёнхон, И Мин Жон нар цахим орчинд анх удаа охиныхоо зургийг нийтлэв
2
2024.04.22
Дэвид Бекхэм жүжигчин Марк Уолбергийг шүүхэд өглөө
3
2024.05.07
Кайли Женнерийг үзэсгэлэнгээрээ дарсан залууг Met Gala-гаас халжээ
холбоотой мэдээ
1
12 цагийн өмнө
Б.Баасанхүү жүдо бөхийн дэлхийн аварга боллоо
2
23 цагийн өмнө
Александр Усик Тайсон Фьюриг ялж, үнэмлэхүй аварга боллоо
3
Уржигдар
Хэт царайлаг монгол сүмоч
санал болгох
1
2024.05.13
Монголд үзэгдсэн туйлын туяаны 13 үзэсгэлэнтэй зураг
2
2024.05.09
Apple Music Chart: Дэлхий даяар яг одоо хүмүүсийн хамгийн их сонсож буй 10 дуу
3
2024.05.08
Мөнхийн азгүй хүмүүст байдаг 5 шинж

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
1
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.