Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Баасан гарагт эхлэх Астанагийн Их дуулгад Монголын жүдочид хэнтэй барилдах вэ?


Тавдугаар сарын 10-12-ний өдрүүдээр явагдах Астанагийн Их дуулга тэмцээнд 84 орны 450 жүдоч хүч сорино. "Парис-2024" олимпын эрхийн оноо цуглуулах эл хариуцлагатай тэмцээнд Монголын 11 жүдоч барилдах юм. Энэхүү тэмцээнд түрүүлсэн тамирчид олимпын эрхийн 1000 оноог, үзүүрлэвэл 700 оноо авах бол хүрэл медалийг 500 оноо дагалдана.

Эрэгтэйчүүдийн:

60 кг-д зодоглох залуучуудын Азийн АШТ-ий хошой хүрэл медальт Н.Мэндсайхан (20 настай), залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт Шерзод Давлатовтой барилдана. Тэдний хэн давсныг олимпын мөнгө, ДАШТ-ий хүрэл медальт Ян Юу Вэй хүлээж байгаа юм.

66 кг-д өнөө жилийн Улсын АШТ-ий түрүү бөх Л.Сумьяа эхний тойрогтоо гоц мөргөж, өнгөрсөн сард Ташкентийн Их дуулгаас хүрэл медаль хүртсэн Мурад Чопановтой хүч сорино. Эл хэсгийг дэлхийн аварга, олимпын мөнгө, хүрэл медальт Ан Баул толгойлж, барилдана.

73 кг-д дэлхийн аварга Ц.Цогтбаатар эхний тойрогтоо гоц мөргөж, Азийн АШТ-ий хүрэл медальт Ли Ёүнкүлтэй зодоглохоор сугалаа татав.

Их дуулга ангиллын алт, хүрэл медальт Б.Эрдэнэбаяр мөн эхний тойрогтоо гоц мөргөж, Германы Габлер Александр Бёрндтэй барилдана. Эл хэсгийг ДАШТ-ий хошой мөнгөн медальт, Токиогийн олимпын V байрын шагналт Мануэл Ломбардо толгойлон барилдахаар боллоо.

81 кг-д хүч сорих 2021 оны Парисын Их дуулга тэмцээний хүрэл медальт Г.Болор-Очир, Францын Даниял Зубкотой зодоглоно. Тэдний хэн ялснийг Их дуулга ангиллын мөнгө, хошой хүрэл медальт Тимо Кавелиус хүлээж байна. Эл хэсгийг дэлхийн аварга Саги Муки толгойлон барилдах юм.

90 кг-д Азийн АШТ болон "Ханжоу-2022" Азийн наадмын үзүүр бөх Г.Алтанабагана эхний тойрогтоо гоц мөргөн, Мастерс ангиллын хүрэл медальт, залуучуудын дэлхийн аварга Рафаэл Македотой хүч сорино.

Эмэгтэйчүүдийн:

52 кг-д өнөө жил Улсын АШТ-д анх удаагаа түрүүлсэн Б.Уранзаяа (20 настай), Азийн АШТ болон "Ханжоу-2022" Азийн наадмын хүрэл медальт Жун Еринтэй барилдана.

63 кг-д Азийн АШТ-ий иж медальт Б.Ганхайч, өнгөрсөн онд Их дуулга ангиллаас анхныхаа хүрэл медалийг зүүсэн Кабана Перес Кристинатай зодоглохоор болов. 

70 кг-д Азийн АШТ-ий хүрэл медальт Б.Ням-Эрдэнэ (18 настай), Оросын залуу бөх Дария Храмойкинатай хүч сорино.

-78 кг-д Азийн АШТ-ий хүрэл медальт О.Хүслэн (19 настай), эхний тойрогтоо гоц мөргөж, Орос болон Казакстаны бөхчүүдийн аль давсантай нь барилдахаар сугалаа татав.

+78 кг-д өнгөрсөн жил Улаанбаатар Их дуулгаас хүрэл медаль хүртсэн Д.Номинзул, Энэтхэгийн Каур Канварпреттэй барилдана. 

ЗурагТайлбар




Хамгийн их уншилттай
1
2024.05.06
Жүжигчин И Бёнхон, И Мин Жон нар цахим орчинд анх удаа охиныхоо зургийг нийтлэв
2
2024.04.22
Дэвид Бекхэм жүжигчин Марк Уолбергийг шүүхэд өглөө
3
2024.05.07
Кайли Женнерийг үзэсгэлэнгээрээ дарсан залууг Met Gala-гаас халжээ
холбоотой мэдээ
1
6 цагийн өмнө
Фото: Үндэсний номын баярын зураглал
2
6 цагийн өмнө
Монголын 3х3-ийн шигшээ олимпын эрх авахад ганцхан хожил дутлаа
3
20 цагийн өмнө
Б.Баасанхүү жүдо бөхийн дэлхийн аварга боллоо
санал болгох
1
2024.05.13
Монголд үзэгдсэн туйлын туяаны 13 үзэсгэлэнтэй зураг
2
2024.05.09
Apple Music Chart: Дэлхий даяар яг одоо хүмүүсийн хамгийн их сонсож буй 10 дуу
3
2024.05.08
Мөнхийн азгүй хүмүүст байдаг 5 шинж

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.