UBLife Logo
Кино

Үе үеийн Каннын наадмыг доргиосон хэрүүл шуугианууд

Үе үеийн Каннын наадмыг доргиосон хэрүүл шуугианууд

77 дахь удаагийн Каннын кино наадам эхэлсэнтэй холбогдуулан, тус наадмын хамгийн том хэрүүл шуугианыг танилцуулья. 

Каннын кино наадам гэхээр бидний толгойд тэнгисийн давлагаа, улаан хивсний ёслол санаанд буудаг. Мөн мэдээж ёслолын гол эзэд болох алдарт одод. Одод байгаа газар хэл ам, хэрүүл гарахгүй өнгөрнө гэж үгүй.

Санхүү, улс төр

Хамгийн эхнээсээ л энэ наадам байнга цуцлагдах шахаж байлаа. Арван жил оршин тогтноно гэдэгт нь олон хүн эргэлзэж байв. 

Каннын анхны наадмыг 1939 онд зохион байгуулах гэж байтал дэлхийн дайн гараад чадаагүй. Дэлхийн дайн, Франц Германд эзлэгдсэнээс үүдэн долоон жил кино наадам хийх бодол хэний ч толгойд төрсөнгүй. Ингээд анхны наадмыг 1946 онд хотын захын нэгэн казинод зохион байгуулжээ.1949 онд кино наадамд зориулсан ямар ч гэсэн барилгатай болсон ч 1948, 1950 онд санхүүгийн шалтгаанаар бүрмөсөн хаагдах дөхжээ. Зохион байгуулагчид мөнгө олж чадсангүй. Харин 1968 онд оюутны хөдөлгөөний улмаас “хөрөнгөтний” хэмээн нэрлэгдсэн кино наадмын оролцогчид шагналгүй хоцорчээ.  

Дресс-код

Хөрөнгөтний нэр зүүсэн Каннын кино наадам Black Tie буюу албан ёсны, баяр ёслолын гэсэн хувцасны дресс-кодтой байлаа. Эрчүүд смокинг, эрвээхэй зангиа, сонгодог гутал, эмэгтэйчүүд хүлээн авалтын урт даашинз, өндөр өсгийттэй ирэх ёстой байв. Гэтэл 1994 онд америк найруулагч Квентин Тарантино футболкатай хүрээд ирлээ. Дүрмийг бүдүүлгээр зөрчсөн, оролцогчдыг хүндлээгүй энэ үйлдлийг хамгаалагч нар таслан зогсоож түүнийг оруулсангүй буцаав. 

Сүүлийн жилүүдэд бүсгүйчүүд өндөр өсгийт заавал өмсөх тал дээр маргаан өрнүүлж, зохион байгуулагчдыг сексизмд буруутгаж байгаа. 2015 онд нэгэн киноны нээлт дээр харуулууд өндөр өсгийгүй туфлитэй ирсэн хүмүүсийг оруулаагүй нь шуугиан тарьж байв. 2016 онд Жулия Робертс улаан хивсэн дээр өндөр өсгийтөө тайлаад хөл жүцгэн алхсан. 

Танхай үйлдэл

1995 онд босни найруулагч Эмир Кустурица “Андерграунд” киногоороо тэргүүлсэн. Шагналаа тэмдэглэх хүлээн авалт дээр босничууд түүнийг нутаг нэгтнүүдээ муухайгаар гаргалаа гэж дайран, зодоон болж байв. Квентин Тарантино 1994 онд Шилдэг киноны шагналаа гардан авсныхаа дараа дунд хуруугаа үзэгчид рүү гозойлгосон. Кино нь таалагдаагүй үзэгчдэд барьсан хариу бэлэг гэж тэр тайлбарлаж байв. 

Данийн найруулагч Ларс фон Триера\ 2011 онд хэвлэлийн бага хурал дээр Гитлерт дуртай, Израилд дургүй гэж хэлнийхээ төлөө наадмаас хөөгдөж, дахин оролцох эрхгүй болсон. 2019 онд кино урлагт оруулсан хувь нэмрийн төлөөх шагналыг Францын Ален Делонд гардуулах болсноо наадмын өмнө зарласан. Ижил хүйст хосд хүүхэд үрчлэх эрх олгохгүй байхын төлөө тэмцэж байсан, эмэгтэйчүүдийг цохиж байснаа хүлээн зөвшөөрсөн, “Үндэсний фронт” хэмээх барууны намыг дэмждэг гээд олон нийтийн байгууллагууд Делонд шагнал гардуудлахыг эсэргүүцэж байлаа.

Ажил хаялт, бойкот

1983 онд Францын алжир гаралтай жүжигчин Изабель Ажани үл мэдэгдэх шалтгаанаар наадмын өмнөх гэрэл зургийн ёслолд ирсэнгүй. Гэрэдл зурагчид энэ явдлыг өөрсдийг нь доромжилсон хэрэг хэмээн үзсэн юм. Ингээд жүжигчин бүсгүйг хашраахаар шийджээ. Изабель Ажаниг улаан хивсэн дээр гарч ирмэгц, гэрэл зурагчид камераа тавиад өөр тийш харж байлаа. 2004 онд Круазетт-д үнэтэй том зочид буудлуудын ажилтнуудын жагсаал болсон. Тэд цалингаа нэмэхийг шаардаж байв. “Ритц-Карлтон” буудлын ажилчид өрөөнүүдийг цэвэрлэхгүй гэсэн бол тогооч, үйлчлүүлэгчид оддод хоол өгөхгүй гэж хэлж байв. Бүх шаардлагыг нь биелүүлжээ. Харин тэр жил нийтийн хэсэгт зургаа авхуулдаг жүжигчид цалингаа нэмэхийг шаардахад нь цагдаа нар хөөн тараасан байна.

2018 онд Холливудын алдартнууд Каннд эсэргүүцэл гаргасан. Улаан хивсэн дээр Сальма Хайек, Кейт Бланшет, Кристен Стюарт тэргүүтэй жүжигчид болон киноны салбарын бусад мэргэжлийн нийт 82 эмэгтэй гарч ирсэн юм. Тэд түүхэнд дөнгөж 82 эмэгтэй найруулагчийн ажил тэргүүн шагналын төлөө шалгарсныг эсэргүүцжээ. Харин энэ хугацаанд эрэгтэй найруулагчдын 1700 кино өрсөлдөж байжээ.

Хайр дурлал

Оддын нууц харилцаа Каннд илэрч байсан удаатай. 1955 онд жүжигчин Грейс Келли, Монакогийн ханхүү Ренье III нар энд л дурлалцаж, ирэх жил нь Келли Монакогийн гүнж болчихсон байлаа. 2014 онд Квентин Тарантино улаан хивсэн дээр Ума Турманы өмнө алдарт киноныхоо бүжгийг хийж, тэр хоёрыг холбоотойболсон мэдээ гарсан ч нотлогдоогүй билээ. 2016 онд 72 настай Катрин Денев тайзан дээр гараад өөрөөсөө 30 насаар залуу хөтлөгч Лоран Лафиттын уруул дээр халуунаар үнссэн.  

Секс шуугиан

1985 онд улаан хивсний ёслолд порно жүжигчин Илона Сталлер буюу Чиччолина гарч ирсэн. Бүх хэвлэлүүд тэргүүн нүүрэндээ Илонагийн зургийг тавьж, жинхэнэ жүжичгдийн нэр алдрыг булаажээ. 1991 оноос Каннд мөн Канны порно кинлоны наадам болдог болсон ч хэдэн жилийн дараа хаагдсан байна. 2016 онд Каннын кино наадмыг Вуди Алений “Café Society” кино нээсэн. Ёслолын хөтлөгч үгээ хоёр жилийн өмнө өргөмөл охин нь 80 настай найруулагчийг багад нь бэлгийн хүчирхийлэл үйлддэг байсан гэж буруутгасан гэдэг үгээр эхэлсэн. Мөн Оскарын шагналт жүжигчин Сьюзан Сарандон Аленийг шүүмжилсэн. Вуди ч зүгээр суусангүй, “Хэзээ ч энэ кино наадмыг сонирхож байсангүй” гэж хэлээд киноныхоо дараа гараад явчихсан юм.

Хулгай

Одод олон нийтийг үнэтэй эдлэл, хувцсаараа гайхуулах гэж маш их мөнгө үрдэг. Тийм болохоор орон бүхний хулгайч нар Каннд цуглардаг гэхэд болно. 2005 онд модель Наоми Кэмпбелл загвар зохиогчтойгоо муудалцсанаас болж, бүх даашинзаа алдсан. Алдарт одын зан аашийг тэсэхээ больсон загвар бүтээгч зүгээр л бүх хувцсыг нь аваад зугтчихсан. Удалгүй бас нэгэн залилагч гарч ирээд Наомигийн туслах гэж өөрийгөө танилцуулаад 46 мянган ам.долларын үнэт зүйлсийг нь хулгайлсан байна. 2010 онд Наоми далбаат завин дээрх үдэшлэг дээр үнэтэй гар утсаа алдаж байжээ. 2013 оны наадмын үеэр Novotel зочид буудалд байрлаж байсан Сhopard брендийн өрөөнөөс Каннын наадмын зочдод түрээслэх гэж байсан 1 сая ам.долларын эд зүйлс алдагджээ. 

Хоол унд

Бүх хүлээн авалт, үдэшлэгийн жорыг эртнээс нарийн бэлтгэсэн байдаг. Францын шилдэг тогооч нар энд цуглардаг. Тийээс 2009 онд жүжигчин Пенелопа Крус хоолны хордлого авсан нь их шуугиан гаргасан.

 Дараа нь Крус арга хэмжээнд ямар ч хамаагүй хотын нэгэн зоогийн газраас хордлого авсан нь тодорхой болсон юм. 2016 онд зохион байгуулагчид Сахалины амбан захирагч Иван Малаховт хэдэн арван тонн улаан түрсний захиалга өгсөн. Гэвч амьтны эрх хамгаалагч байгуулагынхан эрс эсэргүүцэж, оролцогчид түрс идэж чадаагүй юм.

Киноны агуулга

1960 онд Италийн агуу найруулагч Федерико Феллинигийн “Амттай амьдрал” кино Каннд нээлтээ хийгээд Италид хориглогдсон. 1961 онд Испанийн Луис Бунюэлийн “Виридиана” кино генерал Франког шүүмжилсэн хэргээр Испанид хориглогдож байв. 

1985 онд Францын найруулагч Жан-Люк Годарын “Детектив” кино таалагдаагүй нэгэн үзэгч найруулагч руу бялуу шидсэн. 2002 онд Гаспар Ноэгийн бүтээлд Моника Беллучигийн дүрийг нь бүтээсэн гол баатар эмэгтэйг бүтэн 30  минутын турш зэрлэгээр хүчиндэхэд 250 хүн танхимыг орхин гарсан. Бие нь муудсан хүмүүст эмнэлгийн тусламж үзүүлжээ.  2006 онд Рон Ховардын “Код да Винчи” киног эсэргүүцсэн христосын шашинт хэдэн зуун хүн Каннд ирсэн байлаа.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Аравдугаар сарын 16-22-ны өдрүүдээр болох “Улаанбаатар” олон улсын кино наадмын хөтөлбөр зарлагдлаа

Аравдугаар сарын 16-22-ны өдрүүдээр болох “Улаанбаатар” олон улсын кино наадмын хөтөлбөр зарлагдлаа

Энэ жилийн наадам нь нээлтийн ёслол, нээлтийн үзвэр, Монгол кино үзвэр, Олон улсын баримтат ба уран сайхны үзвэр, “Үзэхийн Хязгаар” монгол сонгодог бүтээл, “Залуу үзэгч” хөтөлбөр болон кино уран бүтээлчдэд зориулсан мастер хичээлүүдээс бүрдэж байгаа юм.