UBLife Logo
Спорт

Криштиано Роналду 2024 оны хамгийн өндөр орлоготой тамирчнаар нэрлэгдлээ

Криштиано Роналду 2024 оны хамгийн өндөр орлоготой тамирчнаар нэрлэгдлээ

Криштиано Роналду "Форбес" сэтгүүлээс жил болгон шинэчлэн гаргадаг хамгийн өндөр орлоготой тамирчдын жагсаалтыг дөрөв дэх удаагаа тэргүүллээ.

Тэрбээр Саудын Арабын "Аль Насср" клубт нэгдсэнээр өнгөрсөн жил мөн эл жагсаалтыг тэргүүлсэн билээ.

"Форбес" сэтгүүлд мэдээлснээр, 39 настай Португал довтлогч сүүлийн 12 сарын хугацаанд 260 сая  долларын орлогыг халаасалсан аж.

Харин Роналдугийн агуу өрсөлдөгч гэгддэг Лионел Мессигийн хувьд, Жон Рахмын ард гуравдугаарт жагсжээ.

Испани гольфчин 218 сая долларын орлоготойгоор уг жагсаалтын дэд байрт бичигдсэн юм. Хөлбөмбөгчдөөс Мбаппе, Неймар, Карим Бензема нар мөн эхний аравт багтжээ.

2024 оны хамгийн өндөр орлоготой 10 тамирчин:

1. Криштиано Роналду (хөлбөмбөг): 260 сая доллар (205 сая фунт)2. Жон Рахм (гольф): 218 сая доллар (172 сая фунт)3. Лионел Месси (хөлбөмбөг): 135 сая доллар (107 сая фунт)4. Леброн Жэймс (сагсан бөмбөг): 128.2 сая доллар (101 сая фунт)5. Жианнис Антетокунмпо (сагсан бөмбөг): 111 сая доллар (88 сая фунт)6. Килиан Мбаппе (хөлбөмбөг): 110 сая доллар (87 сая фунт)7. Неймар (хөлбөмбөг): 108 сая доллар (85 сая фунт)8. Карим Бензема (хөлбөмбөг): 106 сая доллар (84 сая фунт)9. Стифен Карри (сагсан бөмбөг): 102 сая доллар (80 сая фунт)10. Ламар Жексон (Америк хөлбөмбөг): 100.5 сая доллар (79 сая фунт)

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.