UBLife Logo
Дэлхий

Фото: Эмэгтэйчүүдээ алдахгүйн тулд эрэмдэглэсэн Апатани омгийнхны амьдрал

Фото: Эмэгтэйчүүдээ алдахгүйн тулд эрэмдэглэсэн Апатани омгийнхны амьдрал

Энэтхэгийн Зүүн хойд хэсэгт, Хималайд апатани омгийнхон амьдардаг. Одоо энэ омгийнхон хоёр хэсэгт хуваагдаад байна. Ахмад настнууд эртний уламжлалдаа үнэнч үлдсэн бол залуучууд ихэнх нь Христийн шашинд элсжээ. 

Уламжлалт Myoko баяр Хаврын эхэн сард болдог. Нийт дөрвөн өдөр үргэлжилнэ.

Баярын хамгийн чухал ёслол нь тахил өргөх. Тахиа, гахайнаас эхлээд гөлгийг хүртэл тахилд өргөнө.

Жил ирэх тусам ардын уламжлалаа дагах хүний тоо цөөрсөөр.

Христийн номлогчид энд анх XIX зуунд ирсэн. 

Харин ахмадууд амьдралыг тэтгэгч нар, сарыг бишрэн шүтдэг. Нартай далбаа айл болгонд бий. 

Тусгай сүмд амьтдаар тахил өргөх ёслол болно. Бөө нар сүнс амьтдын биед шингэж, тэнгэрт оддог гэж итгэдэг.

Апатани омгийн техник хэрэглэлгүй будааны талбайг услах соёл ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэгджээ.

Омгийн эмэгтэйчүүд хамартаа бөглөө хийлгэж, нүүрэндээ шивээс тавиулдаг. Энэ талаар домог яриа байдаг.

Эрт дээр цагт апатани омгийн бүсгүйчүүд маш үзэсгэлэнтэй байсан тул хөрш омгийнхон эхнэр болгохоор их хулгайлдаг байжээ. Энэ нь эрчүүдэд таалагдаагүй тул тэд эмэгтэйчүүдээ “хамгаалахаар” шийдсэн байна.

Олсон ганц арга нь тун аймшигтай. Тэд эмэгтэйчүүдийнхээ хамарт бөглөө хийж, нүүрийг нь шивээсээр дүүргэсэн юм. Хөрш омгийн эрчүүдийн апатани бүсгүй хулгайлах хүсэл тэр дороо алга болжээ. Одоо залуу бүсгүйчүүд энэ заншлыг эсэргүүцдэг болсон.

Будааны аж ахуй эрхэлнэ. Хоол хүнсний гол зүйл бол будаа. 

Апатани хэл бага багаар мөхсөөр байна. Энэ ард түмэн бичиг үсэггүй тул бүх өв уламжлалаа ам дамжуулан өвлөн үлдээдэг. Харин залуучууд төрөлх нутгаа орхиж, хот газар явах нь ихэсжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
2
1
2
2
2
1
2
2

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.