UBLife Logo
Спорт

Олимпод оролцохгүй болсон З.Сидаков UFC-д шилжинэ

М.Сугар-Эрдэнэ
М.Сугар-Эрдэнэ
Олимпод оролцохгүй болсон З.Сидаков UFC-д шилжинэ

ОУОХ-ноос Парисын олимпод оролцох орос бөхчүүдийн нэрийг зарлахад олимпын аварга Абдулрашид Садулаев, Заур Угуев, Заурбек Сидаков нарын нэр багтаагүй. ОХУ-ын Спорт бөхийн холбооноос заргалдсан ч асуудал нэгэнт шийдэгдсэн тул тэд Парист очихгүй нь тодорхой болсон. 

Яагаад олимпоос хассан шалтгааныг нийтэд зарлаагүй ч 2022 оны гуравдугаар сард Лужники хүрээлэнд болсон Крымийг ОХУ-д нэгтгэсний ойд зориулсан тоглолтод оролцсон явдал гэдэг нь ойлгомжтой. “Zа мир без нацизма”, “Zа Россию” уриатай энэ тоглолтод дээрх гурван бөх бүгд оролцсон билээ. 

Сидаковын анд найз холимог тулаанч Мухаммад Наимов “Би саяхан Сидаковтой уулзаж ярилцсан. Олимпод орохгүй болсондоо их ууртай байсан. Тэр уг нь Парист түрүүлээд холимог тулаанд орно гэж байсан ч нэгэнт олимпод оролцохгүй болсон тул UFC холбоонд аль болох хурдан элсэх хүсэлтэй байгаа. Түүний агентаар Али Абдель-Азиз ажиллана. Мөн олимпын аварга Генри Сехудо бэлтгэлд нь туслахаа млэрхийлсэн” гэж ярьсан байна. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.