UBLife Logo
-

“Нисванис” “V-ROX”-д Монголыг төлөөлнө

“Нисванис” “V-ROX”-д Монголыг төлөөлнө

Олон улсын дуу хөгжмийн “V-ROX” (Vladivostok Rocks) наадам наймдугаар сарын 19-21-нд ОХУ-ын Владивосток хотод болно.  2013 оноос эхлэн зохион байгуулагдсан тус наадмыг Оросын алдарт “Мумий Тролль” хамтлагийн Илья Лагутенко санаачилсан билээ.

Гурван жилийн хугацаанд наадамд ОХУ, Гүрж, Япон, Өмнөд Солонгос, Хятад, Их Британи, Герман, ӨАБНУ, АНУ, Сингапур, Хонконг, Монголын нийт 1000 гаруй дуучин, хөгжимчин, яруу найрагч, зохиолчид оролцсон. Залуу хөгжимчдөд гадаадын мэргэжлийн хамтлаг, дуучдын уран бүтээлийг танилцуулах зорилготой тус наадмын хүрээнд концерт, тоглолтоос гадна уран бүтээлийн уулзалт, хэлэлцүүлэг болдог уламжлалтай. Энэ жилийн наадамд манай “Nisvanis” хамтлагаас гадна “TsuShiMaMiRe” (Япон), Joel Sarakula (Австрали), “Burn the Ballroom” (АНУ), Zodiac (Латви) хамтлаг ая дуугаа өргөх болно.“V-ROX” наадмын цахим хуудсанд “Нисванис”-ийг ийнхүү танилцуулжээ.

Nisvanis- Монголын анхны альтернатив рок хамлаг. 1996 онд байгуулагдсан. Хамтлаг байгуулагдахаас өмнө Л.Энх-Амгалан, Д.Дарханбат нар “Yesterday & Today” хамтлагт тоглодог байв. 1995 онд тэд модернист яруу найрагч Б.Галсансүхтэй танилцсанаар хамтран ажиллах болж, уран бүтээлийн төрлөө өөрчилжээ. Nisvanis гэдэг нэрийг “Ард Аюуш” киноноос авсан гэнэ. Энэ жил тус хамтлагийн 20 жилийн ой тохиож байна.Альбом1999 “Хүчилтөрөгч”2002 “Саарал үе”2006 “Нисдэг таваг”2016 “Гар хангалга”Шагнал1996 Pentatonic Awards — шилдэг шинэ хамлаг2001 Golden Microphone Award — шилдэг төрөл2003 Pentatonic Awards — “Тэсрэлт” дуу оны шилдэг дуу болсон.2005 “Hi-Fi Records”-ийн 10 жилийн ойн шилдэг цомог “Oxygen”2006 Pentatonic Awards — Оны шилдэг альтернатив дуу “Улаан хэрүүлч”2007 «Pentatonic» Awards — Шилдэг цомог “UFO”2010 Hi-Fi Radio — Алдрын танхимд заларсан.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
43
30
24
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.