UBLife Logo
-

Зуслангийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсоолоо

Зуслангийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсоолоо

Зургадугаар сараас зуслан чиглэлийн зорчих урсгал нэмэгдсэнтэй холбогдуулан Нийслэлийн Тээврийн газраас ЗҮ:1 Гүнт-Жигжид-Тэнгис кино театр, ЗҮ:2 Гоодой-Тэнгис кинотеатр, ЗҮ:3 Баянбулаг-Тэнгис кинотеатр чиглэлийн үйлчилгээг эхлүүлсэн. Хүйтний улирлал эхэлж зуслан чиглэлийн зорчигчдын урсгал буурсантай холбоотойгоор дээрх чиглэлүүдийг өнөөдрөөс зогсоохоор болжээ. Харин хойд чиглэлд байнгын үйлчилгээ үзүүлдэг ХО:2 “Шаргаторьт-Дүнжингарав худалдааны төв”, ХО:1 “Бага баян-Санзай-7 буудал-Тэнгис кино театр” чиглэлийн үйлчилгээ хэвийн үргэлжлэх аж.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
28
15
42
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.