UBLife Logo
-

“Итгэл” кино Азийн наадамд өрсөлдөж байна

“Итгэл” кино Азийн наадамд өрсөлдөж байна

Энэ сарын 24-нд Америкийн Лос-Анжелес хотод “Азийн киноны дэлхийн фестиваль” (Asian World Film Festival) наадам эхэллээ. “Калвер” зочид буудалд болсон улаан хивсний ёслолд Холливуд, Азийн алдартай найруулагч, жүжигчид оролцсоны дотор Жастин Чон (“Twilight”), Оливия Ченг (“Марко Поло”), Оскарын шагналт Дэвид Сайдлер нар байлаа.

“Азийн киноны дэлхийн фестиваль” наадмын захирал Жорж Шамшун “Манай наадам Азийн уран бүтээлчдэд авьяас чадвараа дэлхий дахинд харуулах тавцан болж өгдөг. Олон янзын соёл, ёс заншлын талаар өгүүлж, улс орон, ард түмний хооронд соёлын гүүрийн үүрэг гүйцэтгэдэг” хэмээн тэмдэглэсэн юм.Хоёр дахь удаагаа болж буй тус наадамд энэ жил Армен, ОХУ, Казахстан, Кыргызстан, Бангладеш, Хятад, Энэтхэг, Япон, Таиланд, Тайвань, Малайз, БНСУ, Ирак, Иран, Ливан, Балба, Турк, Монгол, Шри Ланка, Иордан, Сингапур, Вьетнам гэсэн 24 улс бүтээлээ сойсноос 21 нь Оскарын шагналд албан ёсоор нэр дэвшсэн бүтээл байгаа юм. Наадмыг найруулагч Асиф Кападиагийн “Ali and Nino” кино нээсэн. Лалын шашинт азербайжан залуу Али хан Ширваншир, христийн шашинт гүрж бүсгүй Нино Кипиани нарын хувь заяаны талаар өгүүлсэн тус кино олны анхаарлыг ихэд татаж байна.“Asian World Film Festival 2016” наадмын шүүгчдийн бүрэлдэхүүнд АНУ, Их Британи, ОХУ, Итали, Шинэ Зеланд, Иордан, Нигерийн мэргэжилтнүүд багтсан бөгөөд 11 дүгээр сарын 1-нд ялагчид тодроно. Тэргүүн байр эзэлсэн бүтээлүүдийг “Уулын арслан” (The Mountain Lion) шагнал хүлээж байна.Нэр хүндтэй энэхүү наадамд Монголоос найруулагч Б.Гарамхандын “Итгэл”, найруулагч Б.Эрдэнэцэцэгийн “Ээж” кино өрсөлдөж байна. Энэ сарын 7-нд Монголд нээлтээ хийсэн “Итгал” киноны гол дүрд Б.Амарсайхан тоглосон юм. Харин “Ээж” кино зургаадугаар сард нээлтээ хийсэн. Хоёулаа бодит амьдралаас сэдэвлэн бүтээсэн кино юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
38
6
18
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.