
Зохион байгуулагч байгууллагуудын (ЭмЭлСи Контент ХХК, BZP Digital & Inbound ХХК) шийдвэрээр Digital Business Conference үйл ажиллагааны хугацаа хойшилж, 2017 оны гуравдугаар сарын 15-ны өдөр зохион байгуулагдахаар боллоо.
Зохион байгуулагчид гадаадын зөвлөх үйлчилгээний шилдэг компаниуд, дотоодын томоохон компаниуд, их сургуулийн шилдэг багш нараас илтгэгчдээ сонгож, дижитал бизнесийн хамгийн орчин үеийн асуудлуудыг хэлэлцэхээр шургуу ажиллаж байгаа аж.
Конференцийн бүртгэл 2017 оны гуравдугаар сарын 14-ний өдөр хүртэл үргэлжлэх бөгөөд удахгүй Конференцийн албан ёсны цахим хуудас ажиллаж эхлэх болно.
Дэлгэрэнгүй мэдээллийн эндээс авна уу!