UBLife Logo
Бизнес

STARTUP MONGOLIA: Шинэ бизнес эхлэхээс өмнө заавал анхаарах ёстой 6 зүйл

Ub.life
Ub.life
STARTUP MONGOLIA: Шинэ бизнес эхлэхээс өмнө заавал анхаарах ёстой 6 зүйл

Стартап эхлэхэд тань туслах хамгийн шалгарсан аргуудыг Business.com-ийн нийтлэлч Жэйсон Морибер санал болгосныг бүрэн эхээр нь орчуулан хүргэж байна.

Саяхан надад нэг аз тохиосон нь Techstars-ын үүсгэн байгуулагч Дэвин Браун болон Ари Ньюмэн нартай уулзах завшаан олдсон явдал юм. Би тэдэнтэй “Techstars” компанийн алсын хараа болон энтрепренёрийн тухай ярилцсан билээ. Тэд хоёул электроникийн салбарт ирээдүйд цахиур хагалах хүмүүс билээ. “Techstars” бол энтрепренёруудад ямар ч орон зайд баригдалгүйгээр дэвшилтэт технологиор дамжуулан үйл ажиллагааг нь улам хүчирхэгжүүлэх дэлхий дахины бизнесийн таатай орчинг бүрдүүлэхээр зорьж буй байгууллага юм. Тус байгууллага IPO гаргахаас эхлээд компаний бүхий л үйл ажиллагааны явцад дэлхий дээрх хамгийн их итгэл даасан энтрепренёруудыг дэмждэг. 2006 онд үүсгэн байгуулагдсан “Techstars” нь дэлхий даяар мянга мянган стартапуудад зориулсан түргэвчилсэн менторшипын хөтөлбөр гэх мэт олон төрлийн төслийг хэрэгжүүлсэн байна. Ингээд Дэвид, Ари нартай ярилцсан үр дүнтэй уулзалтын дүнд би дараах аргууд амжилттай стартапын гол тулгуур гэдгийг ойлгож авсан юм.

1.Байгууллагын соёлд үнэ цэнийг бий болгох

Соёл бол компаний урагшлуулах хөшүүргийн нэг юм. Дийлэнх компаний үүсгэн байгуулагчдын асуудаг асуултууд бол “Би юугаар туслах вэ”, “Энэ манай компанид хэрэгтэй юу” гэх мэт асуулт байдаг бөгөөд үүний оронд “Аль нь надад хамгийн тохиромжтой вэ”? гэж асуух нь зүйтэй.

Үүсгэн байгуулагч бол компаний үнэ цэнийн салшгүй нэг хэсэг бөгөөд компаний үйл ажиллагаа үүнд тохирсон, үр ашигтай байх хэрэгтэй юм. Өөр нэг гол түлхүүр бол “бусдад өгөх” буюу хаана бидний тусалж чадах зүйлс байна түүнд албан хэв маягт баригдалгүйгээр туслахыг хичээх хэрэгтэй. Мөн шинэ компанийг хөрөнгө мөнгөнөөс илүү үнэ цэнэ бий болдог. “Techstars”-ын багийн туршлагаас харахад үүсгэн байгуулагчдын дийлэнх нь компаний соёлыг бий болгож хэвшүүлэхийг илүүд үздэг байна.

2. Санаанаас илүү хүний нөөц чухал

“Techstars” болон бусад ижил төрлийн үйл ажиллагаатай компаниуд стартапыг хэрхэн амжилттай хэрэгжиж буйг үнэлэхдээ “багийн ажиллагаа-зах зээл-үйл явц-хэрэгжүүлж буй санаа” гэх дөрвөн хүчин зүйлийг авч үздэг.

Брауны үзэж буйгаар хүний нөөц нь компаний хэрэгжүүлж буй санаанаас илүү чухал байдаг. Жишээлбэл дэлхийн хамгийн амжилттай яваа хэд хэдэн компаниудыг авч үзэхэд одоогийн амжилт нь анх хэрэгжүүлж байсан санаанаас үүдэлтэй байдаггүй . Харин амжилтын гол үндэс нь тухайн компаний ажилчид болон үүсгэн байгуулагчдын хэрэглэгчдийн компаний үйл ажиллагаанд үзүүлэх хариу үйлдэл болон зах зээлийн ирээдүйн хандлагыг зөв тодорхойлж түүндээ дасан зохицож өөрчлөгдөн хувирч буй үйл явц юм. Одоогийн бидний сайн мэддэг “Amazon” сайт номоо тууштай зардаггүй байсан бол одоогийн “Amazon” шиг болохгүй байсан.

3. Энэ бол зөвхөн мөнгө биш

Магадгүй та анх бизнесээ дөнгөж эхэлж байхад мөнгө, хөрөнгө босголт зэрэг нь чухал ач холбогдолтой мэт санагддаг байсан байх. Гэвч яг үнэндээ тийм биш юм.

Хүмүүсийн бизнесийн туршлагаас харахад компаний хамгийн чухал элементүүд бол компаний баг хамт олны хэрэглэгчдийн санал сэтгэгдлийг сонсох, түүнийг хэрэгжүүлэх цаашилбал түүнийг ашиглаж бизнесийн хурдацийг бий болгох чадварууд юм. Энэ бол хурдацтай дэвшиж буй компани болон үр дүнтэй өсөлтгүй яваа компани хоёрын хоорондын гол ялгаа юм.

4. Технологийн хурдацтай өсөлтнөөс эмээхгүй байх

Энтрепренёрууд стартапд хөрөнгө оруулалт татах үе ойртох тусам илүү сонирхолтой, сонирхол татсан инновацийн процесс руу татагдаж эхэлдэг. Харин Techstars компани үүнийг үгүйсгэж байна.

Энтрепренёрууд ямар амжилттай явж буйгаас үл хамааран, хөрөнгө оруулагчид болон стартапуудыг дэмжин ажилладаг байгууллагуудын хувьд ирээдүйн бизнесийн аялалд нь ижил боломжууд хүлээж байдаг.

5. Амжилтыг тодорхойлогч индикаторууд

Амжилтыг хэмжигч сөрөг индикаторуудаас эерэг индикаторууд их байдаг гэж үздэг. Үнэндээ тулгарсан асуудлаа шийдэхдээ гүнзгий анхаарал хандуулж байгаа нь хамгийн том эерэг индикаторд тооцогддог. Харин Ньюмэн болон Брауны хувьд зөвхөн компанид тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх гэж оролдох нь хэрэглэгчдийн хувьд ямар ч ач холбогдолгүй болохыг анхааруулж байна. Үүнийгээ тайлбарлахдаа энтрепренёрууд бол сонирхол хүслээ хөгжүүлэх гэж явдаг учир өөрийн бизнесийг бий болгодог.

Сөрөг индикаторууд нь “Би илүү цагаар ажилмааргүй байна, Би даргатай байхыг хүсэхгүй байна” гэх мэт үгсийг энтрепренёруудаасаа сонсох гэх мэт. Учир нь тэд бүгд эсрэг индикаторууд гэгдэх ба стартап орчинд байж болохгүй зүйл төдийгүй, хэзээ ч ийм энтрепренёруудад хөрөнгө оруулагчид мөнгөө даатгахгүй байсан.

6. X хүчин зүйл

Хамгийн сүүлийн хүчин зүйлд аливаа зүйлийг хурдан шуурхай хийж гүйцэтгэдэг байхаас гадна зөв зүйлийг хийж чаддаг авъяас болон байгалийн чадвар зэргийг багтаадаг.

Эх сурвалж: Business.com, Benzeen.co


Мэдээллийн хамтрагч “Startup Mongolia” ТББ нь Дэлхийн даяар сүлжээтэй, өндөр төлөвшсөн бизнес хурдасгуур хөтөлбөрүүдээр дамжуулан Монгол Улсын стартап эко системийг хөгжүүлэх зорилготой байгууллага юм.

 

Залуучуудын гарааны бизнесийг дэмжих сургалт, арга хэмжээ 

Сургалт-арга хэмжээний тухай: 

Швецарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр ХБНГУ-ын GFA Consulting компанийн хэрэгжүүлж буй Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл (YEP) -ийн хүрээнд Залуучуудын Стартап Хөтөлбөр (Youth Startup Program) -ийг энэ оны 2 дугаар сарын 3-нөөс 5-ний өдрүүдэд Баянгол дүүргийн 15-34 насны залуучуудын дунд зохион явуулах гэж байна. 

Уг хөтөлбөрийг Монгол улсын гарааны бизнес, энтрепренершипийн өнөөгийн байдлын судалгаа, олон улсын гарааны бизнесийг дэмжих загвар, туршлага, манай улсад үйл ажиллагаа явуулж буй гарааны бизнесийг дэмждэг холбогдох төрийн болон төрийн бус байгууллагуудын хэрэгжүүлдэг хөтөлбөр, үйл ажиллагаанууд дээр дүгнэлт хийсний үндсэн дээр нийт 8 аймаг, 2 дүүрэгт залуучуудаар удирдуулсан гарааны бизнесийг хөгжүүлэх, тухайн аймаг, дүүргийн гарааны бизнесийн экосистемийг төлөвшүүлэх, шинэлэг, ирээдүйтэй, инновацлаг гарааны бизнесүүдийг төрүүлэн гаргах, дэмжих, орон нутгийн залуучуудыг сургаж, гарааны бизнес эрхлэх мэдлэг чадвартай, сэтгэхүйтэй болгох зорилгоор гарааны бизнесийг дэмжих зорилгоор хэрэгжүүлж байна.

Сургалт-арга хэмжээний зорилго:

Аймаг, дүүрэгт энтрепренершипийг хөгжүүлэх, гарааны бизнест залуучуудын оролцоог нэмэгдүүлэх зорилготой мэдлэг, мэдээлэл өгөх;Залууст гарааны бизнес эхлүүлэх, өргөжүүлэх сэдэл, урам зориг өгөх, гарааны бизнес эрхлэгч залууст бизнесээ өргөжүүлэх мэдлэг, мэдээлэл өгөх, оролцоог нэмэгдүүлэх сургалт зохион байгуулах;Шилдэг бизнес санаануудыг шалгаруулж гарааны бизнесийг дэмжих 54 цагийн хөтөлбөрт хамруулах; Төслийн хүрээнд санхүүгийн дэмжлэг авах гарааны бизнес эрхлэгч шилдэг гарааны бизнес эрхлэгчийг шалгаруулах;Залуучуудаар удирдуулсан шинэлэг гарааны бизнесийг дэмжих, гарааны санхүүжилт олгох.

Сургалт-арга хэмжээ: 2017 оны  дугаар 2 сарын 3-5-ний өдөр 

ХЭН ОРОЛЦОЖ БОЛОХ ВЭ? 

Монгол Улсын иргэн, Баянгол дүүргийн оршин суугч байх15 - 34 насны иргэд байхХувь хүн эсвэл багаараа (заавал аж ахуйн нэгж байгуулсан байх шаардлагагүй) оролцох боломжтой. Багийн гишүүдийн тоо 5 аас хэтрэхгүй байх2 дугаар сарын 3-ний өглөөнөөс 5-ний орой хүртэл 3 хоногийн хугацаанд арга хэмжээнд бүтэн хамрагдах боломжтой байх

ТА АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОХЫН ТУЛД энэхүү линкээр бүртгүүлэхэд л хангалттай. 

1 САРЫН 31 НД БҮРТГҮҮЛСЭН ХҮМҮҮСЭЭС 50 ХҮНИЙГ СОНГОЖ АВЧ МЭДЭГДЭХ БОЛНО.

Бүртгэлийн хуудсыг 1 сарын 31ныг хүртэл хүлээж авах бөгөөд та бүртгэлд заасан асуултуудад үнэн зөв , бүтээлч , тодорхой хариулснаас хамаарч шүүгчдийн бүрэлдэхүүн 50 хүнийг сонгон шалгаруулах болно. 

ШАЛГАРУУЛАЛТАД ГОЛ АНХААРАХ ЗҮЙЛС

•    Шийдэх гэж байгаа асуудлын талаар сайн ойлголт мэдлэгтэй байх•    Шинэ, уламжлалт бус, өмөрмөц санаа гаргасан байх•    Баг, гишүүдийн итгэл, үнэмшил, мэдлэг чадвар, хүсэл эрмэлзэл

ТУС АРГА ХЭМЖЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦОЖ ШАЛГАРСАН НЭГ БАГТ 8 - 10 САЯ ТӨГРӨГИЙН САНХҮҮГИЙН ДЭМЖЛЭГ ОЛГОНО.

Бүртгэлийн асуултууд болон арга хэмжээний талаархасуулт, мэдээлэл, санал хүсэлтийг +976-80002662 гэсэн дугаарт 24 цагаар хүлээн авна. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
2
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.