UBLife Logo
Загвар

Монголын нэрийг дэлхийд гаргаж буй модел Ж.Энэрэл буюу Ээнээгийн тухай 15 баримт

UBLife
UBLife
Монголын нэрийг дэлхийд гаргаж буй модел Ж.Энэрэл буюу Ээнээгийн тухай 15 баримт

1.Загвар өмсөгч Ж.Энэрэл 22 настай. 181 см өндөртэй.

2. Тэр загварын гараагаа “Торго” модел агентлагаас эхлүүлж байв. Үүний дараа “Монгол модел” агентлагт орсон. Загвар ертөнцөд хөл тавиад 8 жил болж байгаа аж.

3. Энэ хугацаанд тэр дотоод болон гадаадын маш олон сэтгүүлийн нүүр, хуудсыг чимж явсан билээ.

Мөн маш олон дотоодын томоохон брэндийн нүүр царай болж байсан.

4. Тэр 2012 онд загвар өмсөгч С.Сарнайтай хамт Төрийн соёрхолт дуучин Д.Болдын “Үүлэн домог” дууны клипэнд тоглож байв.

5. Ж.Энэрэл бол дэлхийн загварын зах зээлд хамгийн амжилттай яваа монгол моделиудын нэг яах аргагүй мөн.

6. Өнгөрсөн жил тэр Нью-Йоркийн загварын долоо хоногт оролцсон.

7. Ж.Энэрэлийн нөхөр бол дуучин Чойжоо буюу Б.Чойжилсүрэн. Дуучин Чойжоо одоо “A Sound” хамтлагт гитар тоглодог.

8. Тэд Ч.Саруулсан гэдэг нэг настай хүүтэй.

9. Ж.Энэрэл “Mongolia’s Next Top Model”-ийн шилдэг оролцогчдын нэг Ю.Балжидмаатай сайн найзууд.

10. Тэр интернэтээр холбогдон “Mongolia’s Next Top Model” нэвтрүүлгийн оролцогч охидод загварын агентлагуудад ярилцлага өгөхөд юуг анхаарах тухай зөвлөгөө өгсөн удаатай.

11. Ж.Энэрэл өнгөрсөн онд “ТВ5” телевизийн “Зэвүүн яриа” ток шоунд оролцож, нөхөр, хүүхэд болон хувийн амьдралынхаа тухай анх удаа олон нийтэд дэлгэж байсан удаатай.

12. Түүний энэ зураг Монгол эмэгтэйчүүдийн үзэсгэлэн гоог илэрхийлдэг хамгийн алдартай зургуудын нэг билээ.

13. Ж.Энэрэл энэ жил Милан, Парисын загварын долоо хоногт оролцож, “Kristina Ti” болон “Luis Buchinho”, “Talbot Runhof” брэндүүдийн загваруудыг амилуулсан байна.

14. Тэр дэлхийн хамгийн алдартай загварын тайзууд дээр алхаж байсан бөгөөд өнгөрсөн оноос Нью-Йоркийн “MUSE” загварын агентлагт ажиллаж байгаа юм.

15. Тэр инстаграм дээр 40 мянга гаруй дагагчтай.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
3
0
1
0
0
1
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.