Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Хүн төрөлхтнийг төөрөгдүүлсэн 9 том “залилан”

Лондонгийн Биг-Бен удахгүй электрон цагтай болно гэж мэдээлсэн.


Дөрөвдүгээр сарын 1 “Инээдмийн баяр”-ын өдөр. Энэ өдрийг бид инээж баярлах гэхээсээ илүү нэгнийгээ хуурч өнгөрөөдөг “уламжлалтай”. “Өнгөрсөн 4-р сарын 1” хэмээх үг бүтэн сар үргэлжилдгийг эс тооцвол гэм зэмгүй баяр. Ингээд та бүхэнд хүн төрөлхтний түүхэнд тохиолдсон 9 том “худал”-ыг танилцуулья.

1.    “Биг-Бен” цамхагийн электрон цаг

1980 онд “BBC World Service” Лондонгийн алдарт Биг-Бен удахгүй электрон цагтай болох тул хуучин цагийн зүүг студид хамгийн түрүүнд утсаар холбогдсон дөрвөн хүнд өгнө гэж мэдээлсэн. Ихэнх сонсогч уурлаж хилэгнэн утасдсан бол Японы нэгэн усан цэрэг далайд аялж явахдаа залгаж, зүүг авах гэж оролдсон гэдэг.

2. Сиднейд цасан уул

1978 оны дөрөвдүгээр сарын 1-нд Австралийн Сидней хотын оршин суугчид хотын боомтод аварга том цасан уул байгааг харжээ. Нутгийн бизнесмэн Дик Смит цасан уулыг Антарктидаас авчирсан гэж мэдэгдсэн нь хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөж, нэлээд шуугиан тарьжээ. Австралийн далайн цэргийнхэн уулыг эрэгтэй холбоход туслахаа амлаж байтал гэнэт бороо орж, энэ нь цасан уул биш гал түймрийн хор цацсан цагаан хуванцар байсан нь илэрсэн юм.

3.    “Taco Bell” Эрх чөлөөний хонхыг худалдаж авав

1996 оны 4-р сарын 1-нд Америкийн түргэн хоолны “Taco Bell” компани америкчуудыг ер бусын сурталчилгаагаар гайхуулсан. АНУ-ын бүх том хэвлэлүүдэд тус компани АНУ-ын тусгаар тогтнолын бэлгэ тэмдэгийн нэг эрх чөлөөний хонхыг (Liberty Bell) худалдан авч, Ирвин дэх төв оффистоо байрлуулна гэж мэдээлсэн байна. Ард иргэд бухимдан уурлаж, нэр бүхий хоёр сенатор компани руу утасдан наймаагаа зогсоохыг шаардаж байв. Энэ хуурамч сурталчилгаагаар тэд гүйлгээгээ хэд дахин өсгөж чадсан юм.

4.    Модонд ургадаг спагетти

1957 онд Их Британийн Panorama суваг Швейцарт спагетти хурааж байгаа мэдээ дамжуулжээ. Мэдээгээр спагеттиг модноос хурааж байгааг харуулсан гурван минутын бичлэг цацагджээ. Италийн энэ хоолыг бараг иддэггүй их британичууд BBC-д утасдан, энэ модыг гэртээ хэрхэн тарьж болох талаар асуусан байна. ВВС “Спагеттигийн модны мөчрийг томатны соустай хувинд хий” гэж хариулж байсан гэдэг.

5. Эрх чөлөөний хөшөө нүүлээ

Висконси их сургуулийн оюутан Леон Варьян, Жим Маллон нарын сургуулийнхаа оюутны зөвлөлийн сонгуулийн өмнөх амлалт нь Эрх чөлөөний хөшөөг нутгийнхаа Мендота нууранд авчрах байлаа. Тэд сонгуульд ялж, 1979 онд амлалтаа “биелүүлсэн” юм. Хөлдсөн нууран дээр мод, даавуу, тор ашиглан, Эрх чөлөөний хөшөөний дээд хэсгийг бүтээжээ.

6. Рагби “Caltech” багийн фэнүүд

1961 онд болсон Оюутны аварга шалгаруулах тэмцээний үеэр Калифорнийн их сургуулийн Caltech багийн оюутнууд өрсөлдөгч Вашингтон багийн хөгжөөн дэмжигчдийн өргөх ёстой цаасыг сольж орхижээ. Юу ч мэдээгүй вашингтончууд толгой дээрээ “Caltech” гэсэн бичиг өргөөд сууж байсан гэдэг.

7. Никсон дахиад Ерөнхийлөгч

1992 онд National Public Radio “1974 онд Уотергейтийн хэргээр огцорсон ерөнхийлөгч Ричард Никсон БНН-аас дахин Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө” гэж мэдээлсэн юм. Тус радио мэдээндээ Никсоны “Би хэзээ ч буруу юм хийж байгаагүй” гэсэн үгийг монтажлан ашигласан байна.

8. Шведийн өнгөт телевиз

1962 оны 4-р сарын 1-нд Шведийн СВТ телевиз үзэгчдээ “чадсан” юм. Тус телевизийн техникийн мэргэжилтэн Кьелл Стенссон хэрэв нейлон оймсийг сунган, зурагтан дээгүүрээ татвал, зурагт өнгөтэй гарна гэж шинжэх ухааны үндэстэйгээр тайлбарлажээ. Өнгийг сайжруулахын тулд толгойгоо баруун зүүн тийш байнга хөдөлгө гэсэн түүний даалгаврыг мянга мянган шведчүүд үг дуугүй даган хийж байжээ.

9. Пасхи арлын аварга хөшөө Европт ирлээ

1962 оны гуравдугаар сарын 29-нд Голландын Зандворта наран шарлагын газрын эрэгт Пасхи арлын хөшөө олджээ. Хэдэн өдрийн дараа буюу 4-р сарын1-нд Норвегиос ирсэн мэргэжилтэн тус хөшөөг Номхон далайн Пасхи арлын хөшөө мөн гэж баталсан юм. Хөшөөг хотын төвд авчран, хүмүүс үзэж байтал голланд зураач Эдо ван Теттероде өөрийн хийсэн бүтээл хэмээн зарлаж, төөрөгдлийг арилгажээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
10 цагийн өмнө
Эми Ли "LINKIN PARK" хамтлагийн шинэ гоцлол дуучин мөн үү?
2
18 цагийн өмнө
Жастин Биберийн шинэ зураг фэнүүдийг нь айлгав
3
4 өдрийн өмнө
Playlist: Рок-н-роллын алдрын танхимд 2025 онд мөнхлөгдөх боломжтой 78 уран бүтээлч
санал болгох
1
10 цагийн өмнө
"Baby Reindeer"-ийн гол эзэн дүрийг нь бүтээсэн жүжигчнийг доромжилж, Netflix-ийг шүүхэ...
2
4 өдрийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
3
2024.04.25
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
2
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.