UBLife Logo
-

"Team Asashoryu" баг Японд болох мэргэжлийн кикбоксын тэмцээнд оролцоно

"Team Asashoryu" баг Японд болох мэргэжлийн кикбоксын тэмцээнд оролцоно

Асашёорү Д.Дагвадорж Монголын холимог тулааны “ЗЭВ” холбоонд “капитан” буюу ахмад нь болж тулааны спортыг хөгжүүлэхээр ажиллаж эхэлсэн тухай "Yahoo Japan" мэдээлэв. 

Ирэх тавдугаар сарын 28-нд Японд болох “STAND FIGHTING NETWORK K-ING” мэргэжлийн кикбоксын тэмцээнд Монголын “Team Asashoryu” багийн тамирчид мэргэжлийн кикбоксын K-1 тэмцээний хүнд жингийн дэлхийн дөрвөн удаагийн аварга Эрнесто Хоост-ын “Team Hoost” багийн тамирчидтай халз тулаан хийх юм. 

Монголоос оролцох тамирчдыг сонгон шалгаруулах тэмцээнийг “ЗЭВ” холбооноос энэ сарын 27-нд АСА циркт зохиох ба өрсөлдөгчөө буулгаж авсан 63 кг, 67 кг жингийн ангиллаас шалгарсан хоёр тамирчин оролцох эрхээ авна. 

Дашрамд дуулгахад Асашёорү Д.Дагвадорж тус холбоогоороо дамжуулан Японы “RIZIN FF”, Оросын “FIGHT NIGHTS” гээд олон улсын тэмцээнүүдэд монгол тулаанчдаа оролцуулахаар төлөвлөж байгаа гэлээ.

Эх сурвалж: Yahoo Japan

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
3
8
32
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.