UBLife Logo
Ном

Гэрийнхээ зайг УХААЛГААР хэмнэх номын тавиурын 15 ШИЙДЭЛ

Ub.life
Ub.life
Гэрийнхээ зайг УХААЛГААР хэмнэх номын тавиурын 15 ШИЙДЭЛ

Номын хорхойтой хүн бүрийн гэрт байдаг чухал зүйл бол яахын аргагүй номын тавиур. Сүүлийн үед номын тавиурууд нэгэн хэвийн байхаа больж, загварын өвөрмөц шийдэлтэй, сонирхолтой хийцтэй болсны зэрэгцээ гэрийн зайг ухаалгаар хэмнэх болжээ. Та бүхэнд санал болгох, сонирхолтой хийцтэй 15 номын тавиурыг танилцуулж байна. Хэрэв та гэртээ номын тавиур хийлгэхээр төлөвлөсөн бол эдгээр хийц, загвараас санаа авч болох юм.

1.

Хагас дэлхий маягийн энэ номын тавиурыг зөвхөн хаалганы хажууд биш өрөөнийхөө булан тохойн зайнд тааруулаад хийлгэх боломжтой.  Ханын цаас болон хөшигний өнгөтэй хослуулан материалаа сонгож болох юм. Эсвэл эрс тэс өнгөтэй номын тавиур байсан ч зүгээр шүү.    

2.

Өнгөлөг бөгөөд монгол хүний бахархлыг төрүүлэм загвартай номын тавиур хийлгэхээр зэхсэн бол энэ яг тохирно.

3.

Та модны дор суугаад ном унших дуртай юу? Тэгвэл энэ шийдэл таныг байгальд сууж буй мэт мэдрэмж төрүүлэх болно. Мөн булангийнхаа зайг маш ухаалгаар ашиглах аргуудын нэг юм.

4.

Хаалганы эргэн тойронд ашиглагддаггүй зай их бий. Тэгвэл энэ зайг ашиглан номын тавиур байрлуулвал ямар санагдаж байна? 

5.

Шатыг номын тавиур болгон ашиглах нь маш түгээмэл арга. Энэ аргыг гэртээ ашиглавал та номын тавиуртай ч, хувцасны шүүгээтэй ч болно. 

6.

Өвөрмөц шинэлэг зүйлд дуртай бол энэ санааг туршаад үзээрэй. Мэдээж энэ загвар ургамал, цэцэг тарих дуртай гэр бүлд илүү тохиромжтой.

7.

Номтойгоо ойр байх хамгийн зөв шийдэл. Мөн гэрийнхээ зайг хэмнэж, заавал номын тавиур, ширээ байрлуулах шаардлаггүй.

8.

Цонхны дэргэд ном унших дуртай бол цонхы хажуугийн ханаа ингэж тохижуулаарай. Энгийн боловч өрөөнийхөө зайг хангалттай ашиглах боломжтой энэ шийдэл танд тухтай төдийгүй сайхан санагдах болно. 

9.

Гэрийнхээ нэг талын ханыг тэр чигт нь номын тавиур болгох боломжтой. Цэгцтэй бас цэвэрхэн шийдэл. номын тавиураа өөрийн дуртай өнгийн гэрлээр чимэх ч боломжтой. 

10.

Магадгүй энэ номын тавиурын загвар танд нам гүм, амар тайван байдлыг мэдрүүлнэ. Минималист хүмүүст илүү тохиромжтой.

11.

Өөрийн сонирхолдоо нийлүүлэн ийм загвартай тавиур хийлгүүлж болно. Сонирхолтой байгаа биз. 

12.

Танд энэ номын тавиур таалагдаж байна уу? Гэрэлтүүлэг сайтай энэ номын тавиурт чамгүй олон ном багтах боломжтой юм шүү. 

13.

Цэцгэн хэлбэрт энэхүү номын тавиур танай зочдын анхаарлыг татах нь гарцаагүй. Гэрийнхээ интерьерт зохицуулан энэ өвөрмөц шийдлийг яагаад ашиглаж болохгүй гэж.

14.

Гэрийнхээ зайг хэмнэх бас нэг сонирхолтой арга. Энэ бол ширээтэй номын тавиур. Ширээгээ ашиглангаа номоо унших боломжтой сайхан шийдэл.

15.

Хүүхдийнхээ өрөөний интерьерт зохицуулан номын тавиурыг нь ингэж хийвэл хүүхдэд тань таалагдаж мэднэ. Хамгийн гол нь таны хүүхэд юунд дуртайгаас ихээхэн шалтгаална шүү. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Poetry Night | Зохиолч Б.Батрэгзэдмаагийн найрагт сэтгэл дулаацсан “Зөвхөн хайр”-ын үдэш 

Poetry Night | Зохиолч Б.Батрэгзэдмаагийн найрагт сэтгэл дулаацсан “Зөвхөн хайр”-ын үдэш 

“Зөвхөн хайр” яруу найргийн эвентэд зохиолч Б.Батрэгзэдмаагийн охин Б.Анар, “Болор цом”-ын эзэн яруу найрагч С.Начин, зохиолч Б.Сарантуяа нар зочноор хүрэлцэн ирж, Б.Батрэгзэдмаа найрагчийн бүтээлүүдээс уншсан юм.

С.Баатарцогт | “Нурам” өгүүллэг

С.Баатарцогт | “Нурам” өгүүллэг

Үүр цүүрээр түгшүүрийн дохио таван минутын зайтай гурвантаа дуугарав. Дуугарав гэсэн үгийн оронд уртаар гааруулан улив гэж хэлсэн ч болохоор чихэнд сонсголгүй, айдас түгшүүр тэр дорхноо сумын нам гүм шөнийг үргээж, хүн бүрийн дотрыг зарсхийлгэж, амтат зүүднээс нь сэрээлээ.