Ням гарагийн өглөө Канадын Бритиш Колумбия дахь Стивестон Фишерманы усан зогсоол дээр зугаалж явсан хүмүүс далайн арслан тавцан руу дөхөж буйг анзаарчээ.
Далайн арслан том биетэйн дээр маш өхөөрдөм байсан тул бүгд зураг авч, зарим нь хүнсний зүйл шидэлж эхлэв. Нэг нь талхны хэлтэрхий шидэхэд далайн арслан тавцан руу цовхорчээ.
Түүнийг ажиж байсан охин тавцангийн хашлага дээр суутал ус руу татаад оруулчхав.
Охины өвөө тэр даруй ус руу шумбан орж түүнийг аварсан байна.
Энэ явдлын дараа эргийн хамгаалалтынхан “Далайн арслан бүү хоолло” хэмээн сануулсан самбар хадсан байна.
Эргийн оршин суугч “Энд урьд нь ийм зүйл болж байгаагүй. Гэхдээ хүмүүс эдгээр амьтан хэчнээн хөөрхөн харагдлаа гээд цаанаа зэрлэг амьтад гэдгийг мартаад хэтэрхий ойртчих юм” хэмээн ярьжээ. Далайн арслан охины даашинзыг хоол гэж харсан байж магадгүй, тэрнээс биш тэдгээр амьтан аюулгүй, зөөлөн авиртай гэж Бритиш Колумбиягийн их сургуулийн Далайн амьтан судлалын хүрээлэнгийн захирал Эндрю Тайтс онцолсон байна.
Эх сурвалж: CNN, “Buzzfeed”