Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

СОНГУУЛЬ 2017: Ирц хоёр хувиар бага байна; Төв аймагт саналын машин ажиллахгүй байна

Сонгуулийн эргэн тойрон дахь шуурхай мэдээнүүдийг хүргэе!


Сонгуулийн үйл явц хэрхэн өрнөж буй талаар СЕХ-ноос болон ЦЕГ, Шуурхай удирдлагын төвөөс цаг алдалгүй мэдээлэл хийсээр байна.

  • СЕХ-ын дарга Ч.Содномцэрэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь санал хураалтын явцын мэдээг 12:00 цагийн байдлаар танилцууллаа. “Аймгийн дүнгээр ирц 17.33 хувьтай байгаа бол нийслэлд 20.6 хувьтай улсын дүнгээр ирц 18.83 хувьтай байна. Өмнөх санал хураалттай харьцуулахад 2 хувиар бага байна” гэж мэдэгдлээ.
     
  • Гадаадад байгаа сонгогчдын саналыг долдугаар сарын 4, 5-нд авсан бөгөөд нийт 2699 сонгогч саналаа өгч ирц 37.7 хувьтай байна. Зөөврийн хайрцгаар 28544 хүн саналаа  өгөхөөр бүртгүүлснээс 26086 хүн саналаа өгчээ.
     
  • Төв аймагт санал авах машин уншихгүй байгаа тухай мэдээлэл иржээ. СЕХ-ноос тусгай баг гаргаж, учир шалтгааныг тогтоохоор ажиллаж буй юм байна. Одоогоор Төв аймгийн санал авах ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа. Санал авах ажиллагаанд саатал гарсан тохиолдолд хуулийн дагуу гар ажиллагаанд шилжих журамтай. Үүний дагуу гар ажиллагаанд шилжжээ.
     
  • “12:45 цагийн байдлаар Улсын хэмжээнд ажиллаж байгаа 1983 хэсгийн санал авах байранд 2803 цагдаагийн албан хаагч санал авах байрны аюулгүй байдлыг хангах, дэг журмыг хангах чиглэлээр ажиллаж байна” гэж ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Н.Ганбадрал мэдээллээ.
     
  • “Өнөөдөр 12:00 цагийн байдлаар улсын хэмжээнд 143 гэмт хэрэг зөрчлийн шинжтэй мэдээлэл бүртгэгдсэн. Үүнээс 31 гомдол мэдээлэл нь сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой байгааг хүлээн авч шалгаж байна” хэмээн Шуурхай удирдлагын төвийн ерөнхий зохицуулагч, цагдаагийн дэд хурандаа Ц.Дашдэмбэрэл мэдээллээ.
     
  • Өмнөх удаагийн санал хураалтаар сонгогчдын зүүн гаранд бэхэн тэмдэглэгээ хийсэн бол энэ удаа баруун гарт тэмдэглэгээ хийж байна. 
Хамгийн их уншилттай
1
3 өдрийн өмнө
Жүжигчин И Бёнхон, И Мин Жон нар цахим орчинд анх удаа охиныхоо зургийг нийтлэв
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
2017.07.08
Туркийн онгоц саатан, Европт суугаа сонгогчдын санал хожимдож байна
2
2017.07.08
СОНГУУЛЬ дууссанд БАЯРЛАЖ, СЭТГЭЛ нь амарсан хүмүүсийн 16 пост
3
2017.07.07
Урьдчилсан дүнгээр нэр дэвшигч Х.Баттулга тэргүүлж байна
санал болгох
1
19 цагийн өмнө
Мөнхийн азгүй хүмүүст байдаг 5 шинж
2
Уржигдар
"Met Gala 2024" улаан хивсний ёслолын хамгийн үзэсгэлэнтэй 39 зочдын дүр төрх
3
3 өдрийн өмнө
XAOS экспериментал хөгжим, дүрслэх урлагийн фестивалийг зорих 9 шалтгаан

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
42
9
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.