Намар нэгэнт хаяанд ирж хүн бүр хичээл, сургуульдаа бэлдэж, амралтын өнгө аясаасаа салах цаг иржээ. Урьд өмнө та Төрийн албаны шалгалт өгье гэж бодож байв уу? Бодож байсан ч санаанд тань нэг л багтаж өгөхгүй байсаар өдийг хүрэв үү? Ажил хэрэгч сарууд эхэлхээс өмнө Төрийн албаны шалгалтад эртнээс бэлдэхийг танд санал болгож байна.

Шалгалтад бэлдэнэ гэхээр хамгийн түрүүнд таны толгойд асар зузаан ном, дэвтэр, нойргүй шөнүүд орж ирж байна уу? Харин бид танд сонирхолтой аргаар бэлдэх “T-Test” апп-ийг зөвлөж байна.
Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтанд бэлтгэхэд зориулагдсан энэхүү апп нь хууль дүрэм, Тест, Шалгалт гэсэн үндсэн гурван хэсгээс бүрдэх бөгөөд хэрэглэгч та өөрийн утсандаа татаж суулгаснаар шалгалтанд шаардагдах хүчин төгөлдөр хууль дүрэм, журмуудыг унших, Төрийн албан хэрэг хөтлөлтийн заавар, Монгол хэл бичгийн зөв бичих дүрэмтэй танилцах, IQ компьютерийн мэдлэгээ шалгаж болохоос гадна тухайн нэг хууль дүрэм, заавар зөвлөмж, хэл бичиг, нийгэм түүхийн сэдвүүдийн дагуу тест бөглөх, мөн бүх сэдвүүдийн хүрээнд шалгалт өгч өөрийгөө сорих боломжтой.

Энэхүү апп-ыг хэрэглэгснээр:
Шалгалтын зарын мэдээллийг цаг алдалгүй авах
Интэрнетгүй үед ашиглах
Хүссэн газраа ашиглах
Өөрийн амжилтаа тодорхойлох
Цаг заваа хэмнэх боломжтой юм.

Үнэ төлбөргүйгээр байнга шинэчлэгдэх давуу талтай энэхүү апп нь 2.0 шинэ хувилбарыг гаргаад удаагүй байгаа бөгөөд хэрэглэгчдийнхээ санал хүсэлт дээр тулгуурлан цоо шинэ боломжуудыг нэмэгдүүлсэн байна.

+ Монгол бичгийн сорил нэмэгдсэн
+ Албан хэрэг хөтлөлтийн тест нэмэгдсэн
+ 2 төрлийн шалгалт өгөх боломжтой болсон
+ Загвар шинэчлэгдсэн

Хэрэглэх заавар:
2. Код авах хэсэгт заасны дагуу ашиглах код худалдаж авна. Үнэ: 21.000₮, гүйлгээний утга дээр заавал утсаа явуулна.
3. Төлбөрөө дансаар шилжүүлсний дараа 8028-8028 дугаар луу залгаж ашиглах кодоо авна.

Холбоо барих
Утас: 8028-8028