UBLife Logo
Эрүүл мэнд

ДААВРЫН ТОГТОЛЦОО алдагдсаныг илтгэх 8 шинж тэмдэг

UBLife
UBLife
ДААВРЫН ТОГТОЛЦОО алдагдсаныг илтгэх 8 шинж тэмдэг

Хүний биеийн өсөлт хөгжил, бодисын солилцоонд нөлөөлдөг томоохон хүчин зүйл даавар юм. Дааврын тэнцвэртэй байдал алдагдсанаас болж сэтгэл санаа тавгүйтэх, уур уцаартай болох, царай зүс алдахаас гадна удаан үргэлжилбэл хүнд өвчлөлд ч хүргэж мэднэ. Дараах 8 шинж тэмдэг илрэх нь дааврын тэнцвэртэй байдал алдагдаж буй "Аюулын дохио" болохыг зөвлөж байна. 

1. Үс их унах

Үс өдөрт бага хэмжээгээр унах нь хэвийн ч нэг дор их хэмжээгээр унах нь тестостерон гэх дааврын дутагдлын шинж юм. Жирэмсэн, төрөөд удаагүй эхчүүдэд болон цэвэршилтийн үеэр үс унах нь бие өөрийн дааврыг зохицуулах үйл ажиллагаа явуулж буйтай холбоотой.

2. Гэнэт жин нэмэх

Таны илүүдэл жинтэй эсэхээс үл хамааран богино хугацаанд жин нэмэх нь дааврын дутагдалтай холбоотой. Мөн дааврын бэлдмэл хэрэглэх, жирэмслэлтээс хамгаалах эм уух үед хүний биеийн онцлогоос хамааран таргалалт явагдана. Энэ үед хоолны дуршил өөрчлөгдөж, их идэх хүсэл төрнө. Ингэснээр кортизолын төвшин нэмэгдэж хэвлийд хортой өөх тос хуримтлагдахад хүргэдэг аж.

3. Эрүү шанаанд батга гарах

Нүүрний бусад хэсгээр эрүүл хэдий ч зөвхөн эрүү, шанааны хэсгээр идээтэй батга гарах нь дааврын үйл ажиллагаатай холбоотой. Тиймээс өдөр тутам сайтар цэвэрлэхээс гадна дааврын тэнцвэртэй байдлаа хангаснаар эдгэж болохыг эмч нар онцолжээ. 

4. Үргэлж хөлрөх

Дааврын тогтолцоо хямрахад биеийн дулаан алдагдаж, улмаар серотинин дааврын дутагдалд орж сэтгэл санаа хямрах, гутрах мэдрэмж төрнө. 

5. Нойргүйдэх

Унтах үедээ байнга сэрж, хар дарж зүүдэлдэг бол дааврын тэнцвэр алдагдсаныг илтгэж байна. Нойргүйдэх, нойроо сайн авч чадахгүй байгаа гол асуудал нь 10 төрлийн дааврын ялгарах процесс алдагдсанаас үүдэлтэй. Эдгээр дааврууд нь хоолны дуршил, зүрхний эрүүл байдал, сэтгэл санаа болон нөхөн үржихүйн эрхтний эрүүл байдлыг хангаж байдаг. Мөн нойргүйдэх тусам эстроген даавар алдагдахад хүрдэг.

6. Сарын тэмдгийн үеэр зовиурлах

Сарын тэмдэг ирэх үед хэвлийн доод хэсгээр чангарах, хатгуулж өвдөх нь бий. Бага зэргийн өвдөлт илрэх нь хэвийн боловч удаан хугацаанд их хэмжээгээр өвдөх нь дааврын тогтолцоо алдагдснаас шалтгаална.

7. Сарын тэмдэг их хэмжээгээр ирэх

Дааврын тогтолцоо алдагдах үед сарын тэмдгийн хэмжээ хэвийн үеийнхээс нэмэгдэнэ. 

8. Уур уцаартай болох

Дааврын тэнцвэр алдагдсанаас бие сульдаж, хүч тэнхээгүй болохын зэрэгцээ сэтгэл санаа хямарч, гутарч, өөртөө итгэлгүй болох нь бий. Энэ үед эстриол, прогесторон, тестостерон зэрэг дааврууд алдагдана. 

Тэгвэл яаж эмчлэх вэ? 

Хүний биеийн эрүүл мэнд дааврын тэнцвэрт байдалтай шууд холбоотой. Дээрх шинж тэмдгүүдээс 4-өөс дээш нь илэрсэн үед эмчид үзүүлж эмнэлгийн тусламж аваарай. Мөн өдөрт 30-аас багагүй минутад дасгал хөдөлгөөн хийж, хоол хүнсэндээ ургамлын гаралтай хоол хүнсийг түлхүү хэрэглэж, олон төрлийн шим тэжээлтэй хүнсийг сонгож хэрэглээрэй. 

 

Эх сурвалж: Littlethings.com

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ЗОЧИН\47.129.217.168