UBLife Logo
Сэтгэл судлал

Архаг ядаргаанд орж буй хүний 7 шинж ба даван гарах 4 арга

О.Анхзаяа
О.Анхзаяа
Архаг ядаргаанд орж буй хүний 7 шинж ба даван гарах 4 арга

Удаан хугацааны сэтгэл гутрал, ядаргаа, сэтгэл санааны тогтворгүй байдлаас үүдэлтэй мэдрэлийн тогтолцооны өвчлөлийг “архаг ядаргаа” гэдэг. Архаг ядаргааны үеэр хүний бие махбод өөрчлөгдөж, хямрах боловч олонх хүнд ил, хурц шинж тэмдэг илэрдэггүй тул удаан хугацаанд өвчлөх нь бий. Тиймээс дараах шинжүүдээс 3-аас багагүй нь илэрсэн бол “архаг ядаргаа” гэж үзэн, өдөр тутмын амьдралдаа анхаарах хэрэгтэй юм шүү.


1. Анхаарал төвлөрөхгүйЯдаргааны шинж тэмдэг тархи, мэдрэлийн тогтолцоонд хамгийн их илэрдэг. Нэг зүйлийг удаан хийх, тогтмол хичээллэх, бусдын үг яриаг ойлгоход хүндрэл тулгарна. Учир нь архаг ядаргааны үеэр хүний биеийн байдал доройтох бөгөөд ой тогтоолт ч муудна. Хүний хэлсэн үг, чухал уулзалтыг ч мартах ба хэн нэгэн танаас асуулт асуухад хариулах гэж хэсэг хугацаа зарцуулах болно.2. Идэх дуршил ихээр төрөх эсвэл буурнаЯдаргаа гормонд нөлөөлөх учир адреналин ялгаруулалтыг багасгана. Ингэснээр хэт их идэх хүсэл төрж, улмаар таргалах, бие хөндүүрлэх шинж илэрнэ. Ийм байдалтай удаан явбал ходоод өвдөх, зүрх базлах, нүүрэнд юм гарах зэрэг сөрөг шинж тэмдэг илэрнэ.3. Сэтгэлээр унанаХамгийн сүүлд хэзээ сэтгэл тэнүүн инээсэн бэ? Амралтаар явсан, 100 хувь аз жаргалтай байснаасаа илүү хамгийн сүүлд уйлсан, сэтгэлээр унаснаа санаж байна уу? Тэгвэл энэ нь мөн л архаг ядаргааны шинж юм.

4. Зан ааш өөрчлөгдөнөДээрх шинжүүдтэй холбоотойгоор зан ааш өөрчлөгдөж, сэтгэл санааны тогтворгүй байдал бий болно. Огцом уурлах, цочирдох, энгийн зүйлд ч бусдад гоморхох сэтгэгдэл байнга төрнө.

5. Байнгын өвчин, тавгүйрхэл

Өвчин орооно гэж бид ярьдаг. Нэг бол ханиад хүрчихнэ, нэг бол толгой өвдөнө, ууц нуруу, ходоод гээд ээлжлээд л өвдөөд байна. Жаахан байж байгаад л дахиад өвдчихнө. Эм уугаад ч нэг их дээрдсэн зүйлгүй байх нь элбэг.

6. Гүзээтэй болох

Та илүүдэл жингүй байлаа ч багахан гэдэс урагшаа товойн гарч ирсэн байгааг та анзаарах болно. Гэдэс дүүрч өвдөн, тавгүй санагдаж, жин нэмээд ч байгаа юм шиг санагдаж эхэлдэг. 

7. Амттанд дурлаж эхэлнэ

Өөрийн эрхгүй маш их амттай хүнс, бүтээгдэхүүн хэрэглэж эхэлдэг. Нэг чихэр идчихмээр, байж байгаад нэг шоколад идмээр санагдаж, яаж ийгээд л амаа хөдөлгөн суудаг болчихно. 


I. Дасгал хөдөлгөөн хийх

Ядаргаанд орсон хүн өөрийгөө улам ядраах юм биш үү гэж та бодож байж магадгүй. Гэхдээ хөнгөн дасгал, гүйх, алхах гэх мэтээр хөлсөө гаргах нь стресс бууруулж, бие илүү хэвийн түвшинд ажиллаж, сэргэг байхад тусалдаг. Ингэснээр нойр ч илүү сайжирна гэсэн үг.

II. Чанартай амралт

Утасгүй, дэлгэцгүй, ямар нэг зүйл хийх биш яг л өөрийгөө сайн амраах нь чухал. Цэвэр агаарт гарч, байгалийг мэдэрч, агаарт унтаж амрах нь маш эерэг нөлөө үзүүлнэ. Хүний сэтгэл санаа өөдрөг байхын хэрээр хурдан засагдах учир хөгжөөнтэй, амар амгалан байлгах зүйлсийг хийгээрэй.

III. Зөв хооллох

Бие эрүүл, эрч хүчтэй байхад эрүүл зөв хооллолт хамгийн чухал. Тиймээс ногоо жимс жимсгэнэ түлхүү хэрэглэж, шөл сайн ууж байх нь танд эрч хүч өгч, мөн сайхан амрахад туслах болно. 

IV. Мэргэжлийн хүнд үзүүлэх

Зүгээр л маш их унтах, хэвтэх нь ядаргааг тайлахгүй бөгөөд бид мэргэжлийн хүнд үзүүлж байж өөрт яг тохирох зөв арга барилыг олж авах болно. Тиймээс та заавал мэргэжлийн хүнд үзүүлээрэй.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
2
0
0
0
0
0
0
1

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Аюултай харилцааг илтгэх 8 СЭЖҮҮР

Аюултай харилцааг илтгэх 8 СЭЖҮҮР

“Хэн нэгнийг засарна, ухаарна, бүх зүйл арай дээрдэнэ гэх хоосон найдлага хэзээ ч сайн үр дүнд хүрдэггүй. Хайртай гэж итгэж буй хүн тань харилцаанаасаа болж зовниж ааш араншин нь өөрчлөгдөж буйг мэдсэн л бол тавьж явуулж, орхих зоригтой бай. Өөрийгөө эдгээж чадах цорын ганц хүн бол та өөрөө. Хэнд ч бүү найдлага тавь.”

Сэтгэл судлал: ЗҮҮД БА СЭТГЭЛ ГУТРАЛ

Сэтгэл судлал: ЗҮҮД БА СЭТГЭЛ ГУТРАЛ

Бид зүүдэндээ айж эмээх, хөөрч баярлах, уурлах, уймрах, түгших, догдлох, гэмших зэрэг олон сэтгэл хөдлөлийг мэдэрдэг. Мөн сэтгэл зүйн байдал доройтож, ачаалал авах үед мөн сэтгэл зүйн гэмтэлд орсны дараа хар дарж, таагүй зүүд зүүдэлдэг нь нотлогдсон. Ялангуяа хүн сэтгэл гутралтай үедээ хар дарж, сэтгэлийг зовоож буй үйл явдлыг зүүдэлдэг байна.

Хортой харилцааг “ДӨВИЙЛГӨДӨГ”  6 хайр дурлалын кино

Хортой харилцааг “ДӨВИЙЛГӨДӨГ” 6 хайр дурлалын кино

Энэхүү нийтлэлээрээ дээрх уран бүтээлүүдийг шүүмжлэх гэсэнгүй гагцхүү түүнийг мэдэрч хүлээж авч буй та өөрийгөө эрүүл харилцаанд байгаа эсэхийг, ахин нэг тунгаан үзэхийг уриал болгон сануулахыг эрмэлзлээ. Дараа дараагийн нийтлэлүүдээрээ эрүүл харилцаанд байх ёстой шинж чанарууд болон хортой харилцааны улаан тугуудыг дурдах учраас эрхэм уншигч та манай сайттай хамтдаа байгаарай.