Бүсгүйчүүдийн тухай өгүүлэх, тэдний заавал үзэж, эмэгтэйчүүдийн амьдрал, мэдрэмжийн тухай ойлгож авах 40 киноны нэрийг танилцуулж байна. Та бүхэн боломжоороо олж үзээрэй.
1. "Breakfast at Tiffany's"
Заримдаа өөрийн амьдралыг сайхнаар мэдрэх хамгийн энгийн арга бол сайн кофе, ямар нэгэн амттан л байдаг. Болж өнгөрсөн бүхнээс шинийг ухаарч, өөрийгөө олж авах явцыг харуулсан шилдэг бүтээлүүдийн нэг.

2. "9 to 5"
Хамтран ажилладаг гурван бүсгүй даргаа "будаа" болгож байгаа тухай сонирхолтой мюзикл.

3. "Clueless"
Миний хувьд лав хамгийн дуртай "ахлах сургуулийн сэдэвт" кинонуудын нэг. Үзээгүй бол үзэж байж л гоё сайхныг нь мэдрэх болно. Дээрээс нь Пол Радд гэх алдартай жүжигчдийн нэг тоглосон байдаг.

4. "Terms of Endearment"
1983 оны классик бүтээлүүдийн нэг. Тухайн үеийн сор жүжигчид мөн тоглосон. Хайр, гэр бүлийн асуудлыг шийдэх гэсэн оролдлого бүр нь танд нэгийг ойлгуулна.

5. "When Harry Met Sally"
"Эрэгтэй эмэгтэй хүмүүс үнэхээр найз байж чадах уу?"

6. "The Joy Luck Club"
Тэс ондоо улс оронд ирсэн цагаачдын амьдрал, тэдний үр хүүхдүүдийн зан ааш болон соёлын ялгаа гээд бүх зүйлийг маш нарийн харуулж өгсөн бүтээл.

7. "Casablanca"
Дэлхийн классик, сор болсон бүтээлүүдийн нэгийг та одоо болтол үзээгүй юм биш биз? Олон үг огт хэрэггүй, та шууд л үзэх хэрэгтэй.

8. "The Color Purple"
Пулитцерийн шагналт Алис Уолкерын зохиолоос сэдэвлэсэн уг бүтээлд хүчирхийлэл, болон түүний эсрэг тэмцлийг харуулдаг.

9. "Amelie"
Та Францын амьдралын хэв маягт дуртай юу? Өөрийн бодол, мэдрэмжээ дагах таны хувьд бас чухал уу? Ямартай ч энэ кино таны үзсэн хамгийн содон кинонуудын нэг байх болно.

10. "Enough"
Хүнд хэцүү байдлаас бид өөрсдийгөө л авч гарахгүй бол хэн нэгнийг тусална гэж хүлээсээр хамаг амьдралаа үрж мэднэ. Өөрийг тань зовоож буй хүнээс ямар ч үнээр хамаагүй хагацаж, өөрийнгөө болон үр хүүхдээ бодох тухай маш сайн харуулсан бүтээл.

11. "Educating Rita"
1983 оны драм, инээдмийн төрлийн кино. Жүжгийн зохиолоос сэдэвлэн кино болгосон гэдэг.

12. "Annie Hall"
Вүүди Аллен, Дайан Китон нар хамгийн оргил цаг үе дээрээ тоглож байсан кино. Хайр дурлалын асуудлыг тун чадварлагаар харуулна даа.

13. "The Sound of Music"
Шууд л дуу нь аманд аялагдаад эхэллээ дээ. Мюзикл төрлийн уг бүтээлийг бодит явдлаас сэдэвлэсэн гэдгийг хүмүүс тэр болгон мэдэхгүй байх.

14. "Working Girl"
Ажил хийх ч зарим талаараа бэрхшээлтэй шүү. Таны санааг хулгайлах, зүй бус харьцах гээд олон ч асуудал гарч ирж мэднэ.

15. "The Help"
Тухайн үед арьс өнгөөр ялгаварлах үзэл дээд цэгтээ тулж байв. Гэвч хүчирхэг бүсгүйчүүдийн эл түүх танд итгэл найдвар бэлэглэх болно.

16. "Under The Tuscan Sun"
Хууралт, сэтгэлийн гутрал гээд хүнд хэцүү бүхнээс яаж гарах вэ? Магадгүй энэ кино нэг сэжүүр болж ч мэдэх юм.

17. "West Side Story"'
Харилцааны эхнээс л хэцүүхэн зүйлтэй нүүр тулж эхлэх залуухан хосын түүхийг эндээс үзээрэй. Ромео, Жулиет хоёрын арай л орчин үеийн хувилбар гэж хэлж болно.

18. "The Way We Were"
Хайр дурлалын тухай хамгийн толгой эргэм асуудалд ч хариулт ямагт байдаг.

19. "Almost Famous"
Кэйт Хадсины шилдэг дүрүүдийн нэг. Амьд хөгжим болон бусад сонирхолтой зүйлсийг харуулсан, хөгжилтэй бас сургамжтай кино.

20. "Before Sunrise"
Үг бүр нь зүрхэнд хүрдэг, гарцаагүй хамгийн шилдэг хайр дурлалын инди кинонуудын нэг.

21. "Thelma and Louise"
Сайн найзууд хамтдаа бүхнийг ардаа орхиод аялалд гарах болно. Тэдэнд тохиолдож буй үйл явдал болгон эмэгтэй хүмүүсийн зүрхэнд гүн тусдаг билээ.

22. "Waiting to Exhale"
Дөрвөн найз хайр дурлалын амьдралаараа нэг нэгэнтэйгээ холбогдох болно. Энэ кинонд Уитни Хьюстон тоглосон ба та түүний уг кинонд зориулан дуулсан дуунуудыг ч та сонсоод үзэх хэрэгтэй.

23. "Cabaret"

24. "Rear Window"
Та хөршөө тагнаж үзсэн үү? Нөгөө талд харагдах цонхоор ямар амьдрал өрнөж байгаа бол?

25. "The Graduate"
Зүгээр л гол дүрүүд нь гэхэд л энэ киног үзэх хангалттай шалтгаан. Сэдэвлэн бүтээсэн номоосоо ч илүү гарч чадсан гэдэг.

26. "Pretty Woman"
"Дурлаж болохгүй". Энэ бол чухал дүрэм. Гэвч зүрх сэтгэлд дүрэм байдаг гэж үү?

27. "My Big Fat Greek Wedding"
Гэрлэлтийн тухай хөгжилтэй, бүтэлгүй кинонууд үзэх дуртай хүмүүст энэ ч бас таалагдана. Дундаж амьдралтай нэгэн бүсгүй маш баян залуутай суух болсноор бүх үйл явдлууд улам хэцүү, төвөгтэй болж эхлэх болно.

28. "Little Miss Sunshine"
Тус бүрдээ асуудалтай, замаа олохгүй яваа гэр бүлийн гишүүд 7 настай бяцхан охиныхоо миссийн тэмцээнд орох мөрөөдлийг нь биелүүлэхээр хуучны машинд цугтаа явцгаана. Эндээс л та маш олон зүйл ойлгож авч болох юм.

29. "Kramer vs. Kramer"
Мерил Стрип уг дүрээрээ Оскарын шагнал хүртсэн гэж байгаа. Түүгээр ч зогсохгүй нийтдээ 5 Оскарын шагнал хүртсэн байдаг. Гэрлэлт, салалтын тухай хамгийн шилдэг бүтээлийг үзмээр байна уу? "Marriage Story"-гоос өмнө энэ киног үзэхийг санал болгоё.

30. "Erin Brockovich"
Бодит явдлаас сэдэвлэн бүтээсэн, эмэгтэйчүүдийн заавал үзэх ёстой бүтээл. Ажилгүй ганц бие эх асуудалд орж түүнээсээ салахын тулд хэрхэн зүтгэж, өөрийг нь буруутгасан хүмүүсийн эсрэг яаж тэмцэх ёстойг ойлгож авах болно.

31. "Bridget Jones's Diary"
Амьдралдаа өөрчлөлт хийх амаргүй ч бяцхан өөрчлөлт хүртэл хүний амьдралд томоор нөлөөлж болдог билээ. Эмэгтэй хүн болгоны зүрхэнд гүн тусах, "ойр" кино.

32. "Mona Lisa Smile"
Эр зориг, ёс суртахуун, ухаалаг байдал болоод хамгийн гол нь өөрийгөө хайрлах тухай сонирхолтойгоор харуулсан кино.

33. "The Devil Wears Prada"
Сэдэвлэсэн номоосоо илүү сайн болж чадсан кинонуудын нэг. Бидний амьдарч байгаа ертөнц өрсөлдөөнөөр дүүрэн агаад энэ дундаас бид өөрсдийгөө олж авдаг.

34. "The Queen"
Английн хатан хааны туулсан хэцүү бэрх асуудлуудаас эхлээд Диана гүнжийн үхлийг хүртэл холбон харуулсан маш сонирхолтой бүтээл. Хамгийн нэр хүндтэй бүсгүйчүүдийн нэгний амьдралаас суралцаарай.

35. "Frida"
Гайхамшигт зураач Фридагийн амьдралын түүхээс та бүсгүй хүний тухай өчнөөн зүйлийг ойлгож, ухаарч мэдэрнэ. Түүхэн дэх хамгийн гоц хүмүүсийн нэгээс та ертөнцийг тольдоорой. Үг илүүц тул та шууд үзэхэд л хангалттай.

36. "Eat Pray Love"
Бидэнд өөрийн зүрх сэтгэлээ дагахыг, амьдралдаа өөрчлөлт оруулах ёстойг ухааруулдаг кинонуудын нэг. Та шууд л өөрчлөлт хийж, аялмаар, сайхан хоол идмээр, бясалгал хиймээр санагдана.

37. "Elizabeth: The Golden Age"
Эмэгтэй хүн хүчирхэг байна гэдэг олон золиосыг шаарддаг зүйл билээ. Дэлхийн түүхэнд тодоор бичигдсэн хүчирхэг хатны амьдралаас бид юуг харж болох вэ?

38. "Where the Heart Is"
Хайр, уучлал, нөхөрлөлийн тухай харуулсан сэтгэл хөдлөм кинонуудын нэг. Хүмүүс тэр болгон мэддэггүй нуугдсан эрдэнэ л гэсэн үг.

39. Gia
Хүн буруу зүйлд татагдахдаа, хэцүү бүхэнд орооцолдоход ямар амархан бэ гэдгийг харуулж чаджээ. Тэр нэгэн цагт хамгийн сайхан эмэгтэй байв... Анжелина Жолигийн гайхалтай дүрүүдийн нэг.

40. Coco Before Chanel
Энэ киног оруулахгүй бол ямар жагсаалт болох билээ. Та шинийг эрэлхийлдэг, түүнийгээ хийхээр зорьдог хүн үү? Энэ кино тэгвэл танд маш том хичээл болох болно.
