UBLife Logo
Be Lifestyle

Онгоцны үйлчлэгч бүсгүйчүүдтэй сөргөлцөөд дэмийг батлах хэдэн баримт

Онгоцны үйлчлэгч бүсгүйчүүдтэй сөргөлцөөд дэмийг батлах хэдэн баримт

Онгоцны үйлчлэгч аятайхан бүсгүйчүүдтэй ярьж хөөрөн, аяллын цагаа богиносгох дуртай хүн олон. Тэдэнд зөвлөхөд Хятадын онгоцны үйлчлэгч бүсгүйчүүдтэй орооцолдоод хэрэггүй шүү.

Яагаад гэдгийг батлах хэдэн баримт танилцуулья.

БНХАУ-ын баруун өмнөд хэсэгт орших Чэнду хотод иргэний агаарын тээврийн East Star шугамын үйлчлэгч нарын сургууль байдаг.

Бараг цэргийн гэмээр энэ сургууль эмзэг бяцхан охидыг онгоцонд гардаг элдэв явдлыг даван гаргах хүч чадалтай болгодог.

Охид бүгд багадаа онгоцны үйлчлэгч болохыг хүсдэг, зүүдэлдэг гэлцдэг. Тэгвэл үйлчлэгч болох амархан гэж боддог хүн энэ постыг уншаад бодлоо өөрчлөх нь гарцаагүй. 

Тэд голын усанд гуалин мод зөөн, гар дээр суниаж, гардан тулааны дасгал хийдэг.

Алан хядагчдын аюул ихэссэн өнөө үед тэд хэр баргийн алан хядагчийг бөмбөг дэлбэлэхээс нь өмнө зогсоож чаддаг байх учиртай. Мөн согтуу, агсан зорчигчийг номхтгохын тулд тэд реакц сайтай, мэдрэмжтэй, байх хэрэгтэй. 

Ингэж байж тэд зорчигчдын аюулгүй байдлыг хангаж чадах юм. Мэдээж зорчигчдыг тав тухтай байлгах, хоол ундаа өгөх, үйлчлэх хичээл бас ордог. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
0
0
1

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.