Саяхныг хүртэл БНСУ-ын хамгийн өндөр үзэлттэй аймшгийн киногоор "Train to Busan" нэрлэгдэж байлаа. Харин энэ жил нээлтээ хийсэн "Exhuma" аймшгийн кино ийнхүү үзэгчдийн тоогоор давамгайлж эхэллээ.
Хоёрдугаар сарын 22-нд нээлтээ хийсэн даруйдаа Box Office-ийг тэргүүлж, 4 хоногийн дотор гэхэл нийт 3 сая хүн тус бүтээлийг үзсэн байдаг.
БНСУ-д нийт 82 гаруй сая ам долларын ашиг олж, дэлхий даяар нийт 95 сая ам долларын ашигтай ажиллажээ.
Нийт 2 цаг 14 минут үргэлжлэх тус бүтээлийн кино багийн бүрэлдэхүүнд алдарт ”Old Boy” киноны гол дүр жүжигчин Чүэй Мин Сик, “Гоблин” киноны гол дүрийн жүжигчин Ким Го-Ин, “The Glory” цувралын жүжигчин Ли До Хён зэрэг алдартай жүжигчид багтсан юм.