UBLife Logo
Be Lifestyle

Ганцаараа уугчдад зориулсан 12 үнэн дүрэм

М.Сугар-Эрдэнэ
М.Сугар-Эрдэнэ
Ганцаараа уугчдад зориулсан 12 үнэн дүрэм

Ганцаараа архи дарс уух нь муу зүйл гэдгийг бид багаасаа мэднэ. Гэхдээ цаг нь болохоор хүн болгонд ганцаараа уух цаг ирдэг гэнэ. Зохиолч Фазиль Искандер “Ганцаараа уух нь гаж дон. Тэр чөтгөртэй хундага тулгаж байгаа юм” гэж бичсэн байдаг. Харин бид түүнтэй санал нийлэхгүй байгаа. Учир нь ганцаараа хэрхэн зөв уух талаар 12 үнэн дүрэм бидэнд бий.

1. Өөрөөсөө харамлалгүй боломжоороо хамгийн үнэтэй архи дарс ав. Архидалт биш амталгаа явж байна гэж бод. Даруулгаа ч хангалттай хэмжээгээр, чанар сайтай нөөцөл. Сэтгэл дундуур зүйл байж болохгүй.  

2. Уултынхаа хуваарь, төлөвлөгөөг гаргаж, хатуу баримтал. Хэр зэрэг уух вэ, хэдэн минутын дараа хундагаа дүүргэж байх вэ гэдгээ тооцоол. Ингээд яг төлөвлөгөө ёсоор ууж дуусаад унтаж амрах хэрэгтэй. Хэрэв нэмж авах гээд гадагш дэлгүүр гарч байвал та ганцаараа уухад тохиромжгүй хүн байна гэсэн үг.

3. 18,00 цагаас өмнө ууж эхлэж болохгүй, 24,00 цагаас хойш үргэлжлүүлэн уух хэрэггүй. Ингэснээр та шөнө дунд гэнэт сэрэх, эсвэл ажил дээрээ нойрмоглох аюулаас сэргийлж чадах юм. Шөнө дундаас өмнө унтсанаараа таны уусан алкогол өглөөнөөс өмнө цуснаас гарч амжина. 

4. Ганцаараа ч гэсэн хүн шиг сайхан уугаарай. Заавал костюм зангиа гэж байгаа юм биш. Гэхдээ гал тогооныхоо өрөөнд ганц дотуур өмдтэй уун согтуурах нь өөрийгөө доош хийж байгаа явдал шүү. 

5. Гадаад ертөнцөөс өөрийгөө тасал. Хэн нэгэн рүү бүү утасд, экс хуучин амрагууддаа юу ч бичиж болохгүй. (тэдний утасны дугаарыг бүр устга) Чухал шаардлага л гараагүй бол утсаа бүү ав, мэссэжинд хариу бүү өг. Таны ганцаараа ууж байгаа утга учир чинь алдагдах болохоор олон нийтийн сүлжээнд юу ч битгий бич. Юм бодоод дотор хүнтэйгээ л ярилцаад уу. 

6. Онлайн, цахим худалдаа хийж болохгүй. Өглөө нь өр ширэнд ороод сэрэх бий дээ.

7. Гэрээсээ гарч болохгүй. Халамцуу үедээ адал явдал хайгаад хэрэггүй биз дээ.

8. Уух үедээ хийх зүйлээ эртхэн төлөвлө. Дан уугаад суугаад байна гэдэг чөлөөт цагаа зөв өнгөрөөж байгаа хэрэг биш. Тиймээс сайхан кино үзэнгээ уух, сонихролтой ном согтуудуу унших ч бас зүгээр. Харин согтуудаа утсаар ярих нь таны ганцаараа уух зорилгоос харш гэдгийг санаарай.

9. Аюулгүй байдлаа ханга. Буйдан дээр хэвтэнгээ тамхи татаж байгаад гэнэт унтаж, түймэр тавьсан хүний тоо маш олон. За тэгээд гэнэт хоол хийх “тэнэг” санаа төрөөд хамаг хоолны саваа шатаадаг хүн ч олон.

10. Хөгжмийн хүчин чадлыг сана. Эрдэмтдийн судалгаагаар хүнд рок хэм өндөрсгөж, хөнгөн жазз хөгжим буулгадаг гэдэг нь нотлогдсон. Харин чив чимээгүйд сүнс гараад ирэх магадлалтай. Гэхдээ нэг дууг таван удаа дараалан сонсоод байвал унтах цагболжээ гэсэн үг. Харин мэддэг дууны чинь аялгуунд шинэ аялгуу чимээ ороод ирвэл дууг нь багасга. Учир нь хөршүүд чинь уурлаад паар нүдэж байгаа юм.

11. Гай зовлон тохиолдсоны улмаас ганцаараа ууж болохгүй. Сэтгэл санаа чинь хөнгөрч, тайвшрана гэж байхгүй. Ийм үед сайн хүнтэй ярих шаардлагатай. Тийм хүн хажууд чинь алга уу? Тэгвэл БААР ор. Тэнд ядаж бармен байгаа.

12. Долоо хоногт нэгээс илүү удаа ганцаараа ууж болохгүй.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
2
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.