Энэ 19 газар бол CN Traveller-ийн "шилдэг" гэх чиглэлүүд юм. Хамгийн сайхан газруудаар аялаарай.
1. Грек - Пелопоннес
Мэдээж Грек жуулчид ихтэй. Тэр дундаа Санторини, Миконос арлууд. Гэхдээ Пелопоннес гэх арал танд үнэхээр таалагдана. Элсэрхэг эрэг, хуучны хэв загвар бүхий байшин барилгууд, эрин зуунаар аялах мэт гудамж талбай. Тэндхийн тансаг зочид буудлууд нь жинхэнэ үлгэрийн орон л гэсэн үг. Тэнд шилдэг амралтыг мэдэрч болох бас нэгэн жишээ гэвэл тэндхийн янз бүрийн гоо сайхан, массажны газрууд. Дарсны тариалан сонирхох болоод байгалийн гаралтай хүнсний ногоо, жимсээр хооллох боломж.
2. Египет
Мэдээж үзэх юм ихтэй орон гэдэг нь гарцаагүй. Хүн бүхэн Пирамидыг мэднэ. Бас үүнээс гадна Абу Симбел, Египетийн гайхамшигт музей, Нил мөрөн, Улаан тэнгис, Синай уул гээд өчнөөн зүйл бий. Танд жинхэнэ өвөрмөц аялал хэрэгтэй бол энэ газрыг зорих хэрэгтэй.
3. Итали - Матера
Яг л киноны зураг авалт хийхэд зориулагдсан мэт итгэмээргүй ийм нэгэн хот Италид бий. "Ben-Hur", "The Passion of the Christ" зэрэг кинонуудын зураг авалтыг энд хийснээс ч харж болно. Агуйн зочид буудлууд, хуучны барилга байшин, гайхамшигтай усан сан, чулуун гудамж талбай болон тансаг зоогийн газрууд энд таныг хүлээж байгаа. Энэ онд ялангуяа Матера хот Европын түүх соёлын төв гэх гэгээн дор хүмүүсийн анхаарлыг ихээхэн татаж байна.
4. Өрнө Австрали муж - Перт
Маргарет голын ойр орчим арваннэгдүгээр сарын үеэр хоолны соёлын нэгэн томоохон төв болж хувирдаг. Үүнийгээ дагаад бусад үеэр байнга ажиллаж байх ресторан, кафе, уушийн газрууд ч олон болсон юм. Мөн Австрали бол онго зэрлэг байгалийг мэдрэх боломжтой гайхалтай улс гэдгийг бүгд мэдэж байгаа. Нингалу эрэгт та халимнуудтай сэлж болно. Далай тэнгис үзэх хүсэлтэй бас халим харж, хамт сэлэх мөрөөдөлтэй хэн бүхэн энэ газрыг зорьж болно.
5. Шотландын өндөрлөг газрууд
Уул хадаар дүүрэн газар орь ганцаар мэт мэдрэмж авахыг хүсдэг хүн бүхэнд энэ газар таалагдана. Дуусахгүй үргэлжлэх мэт байгаль, уул толгод бас гол нуураар хүрээлэгдсэн ногоон зүлэг бүхий үзэсгэлэнт хуурай газрууд. Хаягдсан чулуун барилгууд нь хүртэл цаанаа л нэг өвөрмөц.
6. Туркийн гол мөрөн /Бодрум/
Усанд сэлж, завиар аялан идэж ууж, сонирхолтой үдэшлэгт явах хүсэлтэй хүн болгонд таалагдах сайхан байгальтай газар. Тэр дундаа Бодрум бол шинээр цэцэглэн хөгжиж буй аяллын цэг юм. Гайхалтай усан сан, наран шарлагын газрууд болон далайн эргийн клубууд энд бий. Найз нөхөд, хамт олноороо явахад ч яг тохирно.
7. Карибын тэнгис - Сен-Бартелеми
Өв соёлын 17 үзэсгэлэнтэй үзмэр энд бий. Та мөн далайн эрэг дээрх хамгийн сайхан амралтыг өнгөрүүлмээр байвал энд ирж болно. Далайн эргийн элсэн дээр хэвтэж, хүйтэн ундаа ууж, орой нь дуу хөгжмийн аялгуу сонсон цагийг өнгөрүүлээрэй.
8. Франц - Арль
Винсент Ван Гогийн зүүд мөрөөдлөөс урган гарч ирсэн мэт энэ хот урлаг, уран зориг сонирхогчдын зорин очдог гайхалтай газар юм. Энд Винсентийн амьдарч байсан Шар байшин байдгаас гадна та олон арван галерейд зочилж болно. Энэ хот өөрөө уран зургаас өөрцгүй үзэсгэлэнтэй гэж хэлэхэд ч маргамгүй юм.
9. Мексик - Гуадалупе арал
Дарсанд дурлагсдын диваажин болох энэ газар бол Мексикийн алдартай гэсэн дарс болгоны л өлгий нутаг юм. Жинхэнэ органик хоол хүнс, тансаг дарс, өвөрмөц байгаль. Мексик хөгжимчдийн тоглолт, орой болгоны хөгжөөнтэй, сэтгэл сэргэм бүжиг таныг огтхон ч уйдаахгүй. Та халуун орны амтат жимс жимсгэнэ идэж, хамгийн сайхан дарснаас амсах боломжоо битгий алдаарай.
10. Нью-Орлеанс - АНУ
Та хотын хэмнэлийг мэдэрмээр байна уу? Рум эсвэл бурбон шимэнгээ жазз клубээр зочилж, шөнийн Нью-Орлеансаар алхаж болно. Хамгийн сайхан уушийн газрууд, жижиг тоглолтууд энд хаа сайгүй бий. Америк явж буй хүн бүрийн заавал очих тансаг газар.
11. Таити - Францын Полинез
Гэр бүлээрээ аялахад хамгийн сайхан тохирсон үзэсгэлэнт арлуудын нэг. Хүүхдүүдтэйгээ өдрийн хоол идэн моктэйл ууж, усанд сэлэнгээ дал модны сүүдэрт амраад л. Тоглоом тоглох хүүхдэд ээлтэй орчин хүртэл энд бий. Ямар ч асуудалгүй, хүн ам бага шавсан энэ газар жинхэнэ амралтыг мэдэрч болно.
12. Мозамбик
Энэ газар бол шөнийн зугаа цэнгээн дүүрэн газар. Олон арван үдэшлэг цэнгээн, уушийн газрууд болон алдартай коктейлиудтай танилцах боломж. Мөн үүний хажуугаар та зэрлэг онгон байгалийг ч харах боломжтой. Өнгө өнгийн шувууд, зэрлэг ан амьтан гээд Африкийн гоо сайхныг эндээс мэдрээрэй.
13. Намиби
Жинхэнэ онгон зэрлэг байгаль, өргөн уудам талаараа Монголын дараа бичигддэг үзэсгэлэнтэй газар гэнэ. Цэлмэг тэнгэр, өвөрмөц сууц тосгодууд, элсэн цөл болоод гол нуурууд. Энд очсон хүмүүс тэндхийн уугуул иргэдийн аж амьдрал, соёлыг бүрэн дүүрэн мэдэрч болно.
14. Чөндү - Хятад
Энэ газар хоёр зүйлээрээ маш алдартай. Панда болон халуун тогоо. Эндхийн хоолны соёл олон орны хүмүүсийг татдаг. Бас өв соёл болон орчин үеийн хэв загварыг аль алийг нь хослуулсан тун өвөрмөц. Энд очсон хүмүүс олон янзын хоолыг нь ихэд таашаан хүртдэг аж. Та тийм ч өндөр биш өртгөөр Хятад улс руу сайхан аялал хийх боломжтой учир энэ газраар заавал дайраад гараарай.
15. Аргентин - Патагония
Дэлхийн аль ч буланд юу ч болж байлаа гэсэн энэ газарт лав тэр муу муухай бүхэн хүрэхгүй гэж мэд. Байгалийн хамгийн сайхан тогтоц, тансаг сууцууд, цэвэр агаар. Элдэв сонин зүйлс ховор ч гэсэн байгальтай ойр байх хүсэлтэй хүмүүст нээлттэй юм.
16. Энэтхэг - Мумбай
Амьдралдаа ганц удаа ч болтугай та заавал Энэтхэг орж үзэх хэрэгтэй. Болливуд, энэтхэг хоол, үзэсгэлэнт бүсгүйчүүд, тансаг болоод сонин содон зүйлс Мумбайд бий. Энэтхэг гэхээр хүн болгонд янз бүрийн төсөөлөл буудаг шүү дээ. Та харин бүгдийг нь нэг дороос харж болох юм.
17. Сингапур
"Crazy Rich Asians" мэдрэмж авмаар байна уу? Сингапурт та хамгийн сайхан амралтуудынхаа нэгийг өнгөрүүлж болно шүү. Бараг бүгд л англиар ус цас ярихын хажуугаар хийж үзэх өчнөөн зүйл энд бий. Тансаг буудал, үйлчилгээний газруудаас авахуулаад маш хямдаар хүртэл хооллох боломжтой газрууд, дэн буудлууд ч бий. Хотын гэрэлт гудамж, байгалийн зохицол хоёр нь танд байнга дуурсагдах болно. Үйлчилгээг жинхэнэ утгаар нь үзүүлж чаддаг хүмүүс учир та юу ч хийсэн нээрээ л "Crazy Rich Asian" шиг санагдах болно.
18. Австрали - Тасмани
Гадаа талбайн тоглолтууд, театр, номын сан зэрэг нь үнэхээр гоё. Ресторан болоод уушийн газрууд нь хүмүүсийн очих дуртай газруудын нэг. Байгалийн сайхнаас холдох хүсэлгүй хүмүүст эндхийн уул хад нь их таалагдах болно.
19. Мальт
Мальтад үзэж харах зүйл өчнөөн. Байгалийн сайхныг мэдрэхээс гадна хотын өвөрмөц содон газруудаар очиж болно. Хуучны чулуун барилгуудаас эхлүүлээд янз бүрийн тосгоноор явж, завьтай аялалд оролцох боломжтой. Усанд шумбаж, далайн эрэг дээр хооллож, усны паркаар орж болно. Өвөрмөц тогтоцтой агуй энд олон бий. Бас хамгийн алдартай Ариун Жонын дуганаар орж, Попай тосгоноор дайраад гараарай. Очвол та огтхон ч уйдахгүйн дээр үзэж харах зүйлс барагдахгүй.