UBLife Logo
Дэлхий

‘Louis Vuitton’ брэнд 2210 долларын үнэтэй тансаг ширээний теннисний цохиур худалдаанд гаргажээ

Ub.life
Ub.life
‘Louis Vuitton’ брэнд 2210 долларын үнэтэй тансаг ширээний теннисний цохиур худалдаанд гаргажээ

'Louis Vuitton’ брэнд нь тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэгээрээ алдартай билээ. Тус брэнд саяхан Ping pong гэх ширээний теннисний цохиурын багц худалдаанд гаргажээ. 

2210 долларын үнэ бүхий уг тансаг багц нь ‘Louis Vuitton’ брэндийн лого бүхий дөрвөн ширхэг бөмбөг, тусгай арьсан гэр, цохиураас бүрдэх аж. ‘Louis Vuitton’ брэнд өмнө нь ч бас гэр ахуйн зориулалттай бүтээгдэхүүн үйлдвэрлэн гаргаж байсан бөгөөд ердийн эдлэл, хэрэглэлийг тансаг байдлаар урлаж, хэрэглэгчдэд хүргэдгээрээ онцлог билээ. 'Ping pong' багц ‘Louis Vuitton’ брэндийн онлайн дэлгүүрт худалдаалагдаж байгаа аж. 

Бэлтгэсэн Г.Энхтуул

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
4

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.