Өнөөдөр Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохиож байна. Бидний хэлж заншсанаар Мартын 8-ны өдөр юм. Монголын мянга мянган эмэгтэйчүүддээ зориулаад олны танил эрхмүүдээс бүсгүй хүнд зориулсан шүлэг, хөгжмийг бодол, дурсамжийнх нь хамт авснаа хүргэж байна.
Яруу найрагч Б.Эрдэнэсолонго
![](https://ublife-cdn-files.sgp1.cdn.digitaloceanspaces.com/files/41/5c11945d55d80549190638982f8ca706.jpg)
Бүх цаг үед, бүх урлаг эмэгтэй хүнийг магтан дуулжээ. Тэд ийм хүндлэл хүртэх зүй ёсны эрхтэй хүмүүс гэж боддог. Тухайлбал, эх орон гэж үг байна. Эцэг орон гэдэггүй. Бид хамгийн үнэтэй зүйлээ эхээрээ төлөөлүүлэн нэрлэсэн юм байна. За тэгээд эмэгтэй хүнийг дээдлэх үй олон шалтаг, шалтгаан надад бас бидэнд байна аа. Хүүхэд болон эмэгтэйчүүдээ хамгаалж чаддаггүй үндэстэнд ямар ч ирээдүй байхгүй. Тиймээс нэг өдөр сайхан баярлуулаад үлдсэн бүх өдөрт нь тэднийгээ хайрлаж, хамгаалахын төлөө чадах бүхнээ хийдэг байгаасай гэж хүснэ.
Чи...
Чамаас өөр хэн ч намайг
Тийм ихээр зовоож байгаагүй
Чамаас өөр хэнийг ч би
Тийм удаанаар хүлээж байгаагүй
Өөр хэн ч намайг
Чам шиг өвтгөж байгаагүй
Өөр хэнийг ч би
Чам шиг хайрлаж байгаагүй
Ус шиг, цас шиг, мөс шиг
Гал шиг, салхи шиг чи минь.
Чи л ганцаараа бусадтай адилгүй байдаг
Чи л ганцаараа бусад шиг байдаг
Хамгаас ичгүүргүй, хамгаас зовиуртай
Хамгаас бүдүүлэг гэвч
Хамгаас эрхэмсэг чи минь.
Би чамайг тэвчиж чаддаггүй
Би чамайг л тэвчиж чаддаг
Би чамаас залхдаг
Би чамаас залхдаггүй
Сайхнаас сайхан, муухайгаас муухай болон хувирдаг чи.
Чиний дэргэд би ер бусын амгалан байдаг
Чиний дэргэд би ердийнхөөсөө чөлөөтэй, энгийн байдаг.
Хэн ч намайг чам шиг галзууруулаагүй
Хэн ч намайг чам шиг тайтгаруулаагүй
Хэн ч намайг чам шиг орхиж яваагүй
Хэн ч над руу чам шиг эргэж ирээгүй
Өөр хэний ч биш чиний л дэргэд би
Өөрөөрөө байж чаддаг.
Ус шиг, цас шиг, мөс шиг
Гал шиг, салхи шиг чи минь...
Уран бүтээлч Бодьхүү
![](https://ublife-cdn-files.sgp1.cdn.digitaloceanspaces.com/files/41/5e330b35042db64bec89f4bdf7ca084b.jpg)
Соёл-Эрдэнэ “Сайхан монгол бүсгүй” (Б.Баяр)Анх 2011 оноос хөгжим хийж эхлэхдээ монголын чанартай, хуучны хөгжим сэмплидэх буюу тасдаж дээж авч ашиглах болсон юм. Энэ дотроос надад хамгийн их таалагдсан хамтлаг бол “Соёл-Эрдэнэ”. Одоо ч хэвээр байгаа. 2011-2012 онд өдөр шөнөгүй гэрээс гаралгүй хөгжим хийдэг байлаа. “Соёл-Эрдэнэ” гэдэг хамтлагийн миний бүтээлээр дамжуулан мэдсэн залуус цөөнгүй. Сайхан монгол бүсгүй дууны хөгжмийн зохиол, дууны үг нь маш уянгалаг сайхан санагддаг. Эхлээд дууны эхний мөр явахад л сэтгэл хөдлөдөг. Жинхэнэ монгол эмэгтэй хүнийг магтсан хамгийн сайхан дуу шүү. Онлайнд нийтлээгүй байсан дуугаа энэхүү нийтлэлд зориулж орууллаа. Та бүхэн таалан сонсоорой.
Яруу найрагч С.Начин
![](https://ublife-cdn-files.sgp1.cdn.digitaloceanspaces.com/files/41/db192cce648de2873b6215c7844d54d1.jpg)
Энэ шүлгийг одоогоос найман жилийн өмнө их сургуулийн сэтгүүлзүйн төгсөх курсийн оюутан ахуйдаа өвлөөс хаврын хугацаанд бичсэн санагдана. Тухай үед үе тэнгийн яруу найрагч, одоо Австрали улсад гэр бүлээрээ ажиллаж амьдарч байгаа яруу найрагч Дэлгэрсайханы Сосорбарам гэж залуутай салж хагацахгүй найзалдаг байлаа. Их сургуулийг төгсөнө гэхээс сэтгэлд гуниг хургаад Сосорбарамын амьдардаг их сургуулийн дөрвийн ар талын дотуур байранд оюутан ахуй насаа хожим дурсахад дурсамж болох болов уу гэдэг үүднээс санаагаа дотроо боловсруулаад бичсэн. Их сургуульд хоргодсондоо өөрөө гэртэй хэрнээ дотуур байранд амьдарч ахуйд л бичсэн юм. Сурч байсан анги минь 66-н охинтой 7-н тэрсхэн бандитай байсныг хэлэх үү тэр олон сайхан гэгээн ертөнцүүдээс харж чадсанаа л буулгая гэж бодоод бичсэн дээ.
Наймантаа тайтгармуй
Турьмаг ялдам цэцгийн иш бүртэлзүүлсээр дэгдэж ирэхТунгалан нүдэн чиний гэрэлт инээмсэглэлийг чихэндээ хоногшуулжУгтан ирэх өдөр хоногуудын, уй цөгөлсөн давтамжит мөчүүдийгУруулаар дамжиж биед нэвчихдээ улаан цусыг минь цэнхэр өнгөтэйгээ уусган нэгтгэхБолор жүнзнээ мэлтрэн цалгилах дарсны хөвсөлзөх долгионоос үзэхдээБийр адил уя туяхан хөдлөх, хөлийн чинь гишгэгдлийг ажиглаж нэгэн тайтгармуйСэрвэгнэх зүүдний эрвэгнэх хөлбөрөөн лугааБие сэтгэлийн дотуур дураар жиргэх уянгат дууны чинь эгшигэнд согтожСалхин сэвшээтэй нуурын долгиог өнө удаан ширтэнгээ нэгэн мөрийг гүнд нь живүүлхэдБидэртсээр үлдсэн хэсэгт нь өөрийнхөө гунигт дүрийг тольдходЧивчиртэл татсан нумны үзүүрээс алдуурсан сум адилЧиний нүд намайг ширтхэд хоёронтой тайтгармуйНогтруу шувууд дэрсэн дундуур явгалан гүйлдэх шигТийм эмзэг яруухнаар цочимоглон зүүрмэглэхдээНавчисын амирлангуй нярайлах үндэсийг тэтгэжТэнгэр хэмээгч газраас асгарах борооны дусалд норхыг чинь үзэхдээЦасны ширхэгт хувилж, будар шудар хаялахадЦарай тань үлэмж гэрэлтхийг харж гурвантаа тайтгармуйХязгааргүй уусалт шиг цаг хугацааны дэнсэн дээрҮсээ шуугаад, буцаагаад асгаваас чинь сар толбоо нууж, нар гэрлээ хумьхадҮнэгэн харанхуй үүрийн гэгээнд, хуурын хоёр чавхдас шиг далыг илжХун шувууд нуурандаа хоргодох эгшиндЭнгэрт наасан хацрын чинь дулаанаасЭрхгүй гүн санаа алдхыг тань чагнаж дөрвөнтөө тайтгармуйҮдэш гоо сул салхинаа биенийхээ үнэрийг үлдээхЕртөнцийн сонгодог мутраар адислагчЕсөн сарын нам гүмхэн өдрүүдэд үзгээр минь өөрийгөө зурах гэжҮзэмжит байгалийн уран ярууг тодорхойлох хурууны чинь хөдөлгөөнөөсСэрүүн зүүднийхээ асраас зуларч одсон үгсээ цуглуулжСормуус тань дэрэвхийг ажиглаж тавантаа тайтгармуйХуучны хэвлүүхэн дуртатгалаа өлгийдөж, гоёлын даашинздаа шингээгээдУрь унасан хаврын цагаар голын цөн хагархыгХайрлах сэтгэлийнхээ гүн ёроолтой харьцуулан бодохТэнгэр эсгэчсэн хүслийг чинь биширчТэргүүн юу гээ мэхийлгэн зургаантай тайтгармуйОлдох ганц амьдарлын гэгээн хормууд, хуучир шанзны гэгээнд замхарчУчиг гүн санаа алдалтаар тэртээ зуунд элэгдэж хоцорсонОн цагийн даавууг сэгсэрч хэцэн дээр тохох эмгийн минь инээдээрУулсын дотоод цуурайг, цоор хөгжмийн хамт эгшиглүүлхэдГүн шөнийн харанхуйд хосоор тэргэлтэжГэм нүгэлд дасгах хөхийг чинь үнсэж долоонтой тайтгармуйХөвсөлзөх үүлс чухам хаана очих гэж нүүдлийн цуваанд жигдэрчТэртээд жаргал тээн мянган жилээр замхаран одохдооХарсаар байтал лааны гэрэлд уусан алдарчТүгэн гэрэлтээд анивчин унтархын адилаар бодол дэвтээхэдУран шаглаасаар бурханд баривч оёон үйл мэтгэн суухУян гоо гарыг чинь атган наймантаа тайтгармуй
Кино блог хөтлөгч А.Мөнгөн
![](https://ublife-cdn-files.sgp1.cdn.digitaloceanspaces.com/files/41/649c0f48c3caa7eb8553230a2e256549.jpeg)
Найрагч Д.Нямсүрэнгийн "Дөрвөн Цаг" миний хамгийн дуртай шүлгүүдийн нэг. Учир нь энэ шүлэг завгүй бужигнаж байх зуур дэргэдүүр урсах хором мөчүүдээс гоо сайхныг олж хардаг нь маш их таалагддаг. Бид хайртай хүмүүсээ ч дандаа хамт байх мэт санаж, тэр мөчүүдийг урсган өнгөрөөх нь бий. Гэвч тэр хором бүр амьдралын хамгийн том аз жаргал гэдгийг энэ шүлэг сануулдаг тул эмээ, ээж, хайрт эхнэр, эгч дүү нар, найзууд гээд бүсгүйчүүдээ баярлуулж, Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах Мартын 8-ны өдөрт зориулан онцоллоо. Шүлгийг бүтнээр олж уншвал үзвэл бүр ч их таалагдах байх!
"Шаргал талын өвс халиурах нь сайханШанхны үзүүрт салхи сэвэлзэх нь сайханСартай шөнө бухал дээр унтах сайханЧамайг зүүдлээд, газарт ойчих сайхан"Д.Нямсүрэн "Дөрвөн цаг" шүлгээс...