UBLife Logo
Эрүүл мэнд

Сүхбаатарын талбайд элэгний В, С вирусын шинжилгээ үнэгүй хийж байна

Ub.life
Ub.life
Сүхбаатарын талбайд элэгний В, С вирусын шинжилгээ үнэгүй хийж байна

Дэлхийн хепатитийн эсрэг өдрийг жил бүрийн долоодугаар сарын 27-нд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагуудын гишүүн орнууд уламжлал болгон тэмдэглэдэг уламжлалтай. 

Тэгвэл манай улсад “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд энэ өдрийг “Хепатитийг устгахад хувь нэмрээ оруулцгаая” уриан дор Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, ДЭМБ, төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд хамтран орон даяар зохион байгуулж байна. 

Уг өдрийн хүрээнд өнөөдөр буюу долдугаар сарын 26-нд Сүхбаатарын талбайд ЭМЯ-ны харьяа эрүүл мэндийн төвүүд болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд хамтран элэгний В, С вирусын шинжилгээ, элэгний эхо, элэгний хатуурлын зэрэг тодорхойлох фиброскан үзлэг зэрэг эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдэд үнэ төлбөргүй үзүүлж байна.  

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.