Монголоо дэлхий дахинд сурталчилж, аялан тоглолт хийн, гадаадын олон ч сонсогчтой болсон "The HU" хамтлаг өчигдөр "Sad But True" гэх шинэ клипээ "Youtube" дээр цацжээ.
Энэ дуу танд танил байна уу? "Metallica" хамтлагийн "Sad But True" дууг мэдхэ хэр олон хүн байна вэ?
Тэдний өөрсдийн хэв маягт оруулан дуулж, содон клиптэй болгон хүргэсэн дуу 24 орчим цагийн дотор хагас сая орчим хандалт аваад байна.
Мөн тэдний дууг сонсохыг хүсэж байсан олон ч хүмүүсийн хүлээлтийг тэд тайлжээ.

