Хайх зүйлээ бичнэ үү

14 мин

UB LIFE-ийн Түүхүүд: Ганцаардсан сэтгэлийг хөнддөг 23 монгол дуу


"Playlist: Хүмүүс ганцаардах үедээ сонсдог 20 шилдэг дуу" нийтлэлийн дагуу бид хүмүүсээс санал асуулга авч, хамгийн ихээр ганцаардуулдаг, гунигт түүх сэдрээдэг монгол дуунуудыг жагсааж байна. Энэ дуунууд, түүхүүд танд мөн танил мэдрэмж төрүүлж мэдэх юм.


1. The Lemons - Хайртай 

"Цагтаа энэ хамтлагийг мэддэг ч үгүй байлаа. Харин тэр нэг хүнээс болоод амьд хөгжмийн хамтлагуудыг гэнэт л сонсдог болчихсон. Ер нь хэн нэгний дуртай дууг сонсож, унших дуртай номыг уншиж, хийх дуртай бүх л зүйлийг хийх хүсэл төртөл дурлах хамгийн сайхан."

-Нэрээ нууцалсан 

2. Choi Joo - Чамд үлдээе

"Хүн болгоны сэтгэлд нэгийг бодогдуулдаг хүн байдаг учраас энэ дууг бүгд мэддэг байх. Бороо ороход, ганцаар алхахдаа сонсдог эсвэл чихэнд хоногшсон учраас амандаа аялах зэргээр хүн бүрийн хувьд дотно хэрнээ супер гунигтай дуу гэвэл үүнийг хэлнэ дээ."

-Нэрээ нууцалсан 

3. Lil Thug E - Odoo

"Одоо энэ дууг сонсох болгонд утсан дээр нь байсан ковер дууг нь өөртөө үлдээхгүй яав даа гэж харамсдаг."

-Нэрээ нууцалсан 

4. Мөнхийн реп - Мөнхийн ус

"Оюутан болоод танилцах үдэшлэгийн дараа ангиараа караоке ороод, ангийн даргаа дуулахыг сонсоод үнэхээр гүн гүнзгий дурлав аа. Цэрэгт явсан нь бүр илүү хайр татсан. Тэгээд л тэр цаг мөчөөс хойш ангийн даргатайгаа дотносох бүх л арга замыг хайж бардам зангаа хаян, 1-р курст байхдаа үерхсэн юм. Гэтэл хайрласан залуу минь бодсон шиг байсангүй. Юм л бол мөнгө гуйж, тэрийг хийгээд өгөөч, энэ хичээлийг ч нөхөөд өг гээд. Би тэр үедээ дурлалдаа сохорсон байсан тул инээгээд л хийж өгдөг байсан. Аав ээж маань их хатуу хүмүүс тул би шөнө орой гарч ордоггүй байв. Тэр болохоор эсрэгээрээ. Байнга л ангийнхантай энд шоудаж байна, тэнд дуулж байна гэхээр нь аваад суусан авгай нь биш гээд хорьдог ч үгүй байв. Гэтэл намайг ангийн 2, 3 охинтой хуурсан байв. Би уурласан ч хайртай учир дахиад л эвлэрэв. Энэ янзаараа салж нийлж бараг 5 жил үерхсэн. Тэрхүү хугацаанд дандаа л ийм тийм охидтой орооцолдоно. Манай хамаатны ч дүү, найзын ч эхнэр гэж худлаа яриад л... Тэгээд л нэг өдөр шийдсэн. Би яагаад залуу халуун насаа энэ хүнтэй орооцолдсоор дуусгах гэж? Ингэж бодоод л тэр хүнээс бүрмөсөн салсан. Одоо эхнэр хүүхэдтэй болсон мөртлөө над руу юм бичээд л байдаг. Эмэгтэй хүн нэг л үгүй бол тэр чигтээ юм байна лээ. Аан тэр дуу яагаад вэ гэж үү? Тэр залуу маань утасныхаа дуудлага дээр тавьдаг байсан юм. Шөнөжин түүн рүү залгадаг ч тэр утсаа авахгүй, тэгээд л энэ дууны бадгийг 4 жил сонссон доо гэж."

-Нэрээ нууцалсан

5. Maberrant & Roockie - Emorita

"Зүгээр л ганцаардаж гунигласан үедээ сонсохоор хөнгөн санагддаг. Өөрийгөө шоолж инээмээр ч юм шиг, эсвэл илүү гуниглаж эмормоор ч юм шиг сонин мэдрэмж төрүүлдэг. Дорнодоос Улаанбаатар орох 600 км, 12 цагийг ганц энэ дууг сонссоор өнгөрүүлсэн удаа ч бий."

-Нэрээ нууцалсан 

6. Choi Joo - Хүрч чадахгүй

"Түүний бас миний дуртай дуу байж билээ. Бие биедээ дуулж өгөөд л... Одоо бол түүнийг санагдуулах дурсамж л болж үлдэж."

Энэ дуутай холбоотой өөр нэгэн түүх:

"Яг л нэр шигээ, түүнтэй ойрхон хэрнээ бид хоёрын сэтгэл хэзээ ч нэг нэгэндээ хүрэхээргүй 1000 бээрийн цаана байгаа юм шиг л мэдрэгддэг."

-Нэрээ нууцалсан 

7. Б.Зангад - Жаргаах зүрхэн

"Сонсохоор уйлмаар санагдаад байдаг юм. Монгол улсаа өрөвддөг."

-Нэрээ нууцалсан

8. Gangbay - Gangan Tsagaan

"Хөл хорионы үеэр их сонсож байна даа. Энэ зуны ихэнх хөгжилтэй сайхан дурсамжууд бодогдоод нэг л жаргалтай болчихдог. Хамгийн тод хоёр дурсамж энэ дуутай холбоотой. Эхнийх нь, зуны орой бороонд энэ дуун дээр найзуудаараа бүжиглэсэн. Хоёр дахь нь, найзуудтайгаа орцны гадаа гитартай дуулах үед хүмүүс цонхоор дэмжээд алга ташсан. Гэнэт л бүгд ичээд тэндээс явсан даа. Тэр үеийг санаж байна."

-Нэрээ нууцалсан

9. Maaraa - Ээж ээ 

"Америкт коллежид сурах гэж нэлээн хэдэн жилийн өмнө яваад, мөнгө хэрэгтэй болоод зөөгч, барилгачин гэх мэт хар ажил хийж явсаар боловсролоо хаяад олон жил өнгөрүүлсэн. Анх 2018 онд энэ дууг Талархлын баярын үеэр "soundcloud" дээр сонсож байлаа. Бүх оюутнууд гэртээ хариад энэ баярыг гэрийнхэнтэйгээ тэмдэглэж байсан. Баярын үеэр ресторанууд ажилчдадаа нэмэлт цалин өгдөг болохоор шөнө дунд хүртэл ажиллахаар шийдэв. Тэр хүйтэн орой ажлаа тараад гэрийн хажууд байдаг колонкийн ард энэ дууг сонсох үед удаан уулзаагүй буурал ээжээ маш их санасан. Одоо бол сургуулиа төгсөөд үзэсгэлэнтэй монгол бүсгүйтэй танилцан, хоёр хүүхэдтэйгээ жаргалтай амьдарч байна. Хүн болж төрснийх шалдаа бууж, хэн ч биш гэдгээ мэдрээд ганцаардаад үзэх хэрэгтэй л юм билээ."

-Нэр нууцалсан. 

10. Wondha Mountain - IWRA (OG ver.)

"Түүнд зориулж 'playlist' үүсгэж, боломж олдоход түүн рүү илгээсэн. Энэ дууг тэр дунд нэмж, миний түүнээс авдаг мэдрэмжийн 0.00001 хувийг ч болтугай ойлгуулахыг хүссэн. Харин тэр ойлгосон болов уу? Сонсох болгондоо түүнийг бодож уртаар санаа алдан ганцаардах юм даа."

-Nogoono

11. Цэцэгмаа - Нэр үгүй салхи 

"Анх сонсоод сонин аймшгийн киноны дуу шиг юм аа гээд сонсох дургүй байсан. "Краш"-тайгаа харьцдаг болоод нэлээн удаж байлаа. Нэг өдөр уулзаад машинд нь сууж байсан энэ дуу яваад, энэ дуунд үнэхээр дуртай, мянган удаа сонссон ч уйддаггүй гээд, тэгээд уулзах болгондоо сонссоор байгаад дуртай болчихсон. Одоо тэр хүнтэй хамт байхгүй болохоор тэр хүний дуртай дуу, тэр хүнийг санагдуулдаг болохоор ганцаардсан үедээ дандаа л сонсдог."

-Нэр нууцалсан

12. Guys 666 - Чи миний 

"Би одоо 23 настай. Болзож үзээгүй, ганц удаа ч хүнтэй үерхэж үзээгүй. Гутармаар шүү. Зориг гаргаад таалагдсан хүндээ 'би чамд сайн' гэж хэлж үзсэн удаа олон ч бүгд л гадаад үзэмжийг минь харж, эелдгээр татгалзаж, эсрэгээрээ шоолж байсан удаа ч байдаг. 'Чи миний' гэх дууг сонсоод хэзээ нэг цагт надад хайртай болох тэр залуугаа төсөөлдөг юм л даа. Намайг байгаагаар минь хүлээн авах тэр заяагдсан нэгнийг хүлээнгээ энэ дууг сонсож эморч байна даа."

-Нэрээ нууцалсан

13. Madness - Зочин

"Хамгийн анх сонсоход үг нь аймаар санагдсан ч хүн яг өөрөө өөрийнхөө оршихуйтай нүүр тулж байгаа тийм сэтгэгдлийг төрүүлдэг. Намар болохоор амьдралын бүх бодлуудтай энэ дуу ирдэг болохоор бусдад ч сонсгохгүй өөрөө ганцаараа сонсмоор тийм мэдрэмж. Дэргэд байхад нь хайртай хүмүүстээ ерөөсөө хайртайгаа хангалттай илэрхийлж чадаагүй бүх үеүдээ энэ дуутай сэргээдэг ч эргээд надад одооноос хичээгээд илэрхийлээрэй, бүх зүйл буцдаг болохоор, мөнх биш болохоор гээд учирлаад байдаг юм шиг санагддаг болохоор энэ миний хувьд хамгийн гунигтай бөгөөд ганцаардлын дуу санагддаг."

-Эмо Батаа

Бас энэ дуутай холбоотой өөр нэгэн түүх:

"Энэ дуу надад өвөөг минь санагдуулдаг. Өвөө минь намайг бага байхад нэгэн намар бурхан болж, би тэр үед юу ч ойлгоогүй хоцорч байсан. Энэ дууг хаанаас ч юм сонсоод, хоёр сар Youtube ухаж байгаад олоход өвөө минь санагдаж, тэр үед ганцаардаж байсан үедээ очиж байгаа юм шиг мэдрэмж авдаг. Энэ дуу их муу ёрын дуу гэж талийгаач Г.Ганг өөрөө лайв бичлэг дээрээ ярьж байсан юм билээ. Утга агуулга нь хүртэл одоо нас нь болсон, амьдрал дууссан гэж байгаа юм шиг санагддаг."

14. Хонх - Бороо 

"Оюутан болоод 2-р курсдээ нэг охинтой үерхэж байгаад больсон юм. Яг тэр үед зун ч болж байсан, шөнө орцных нь гадаа харуулдан хүлээдэг байлаа. Надтай ярилцах нь битгий хэл гарч ирдэггүй байсан сан. Тэгээд л гэр лүүгээ чихэвчээ зүүгээд алхаж байхад бороо ороод "Бороотой шөнийн гудамжаар ганцаар хэсүүчлэн явна би" гэдэг мөр нь зүрх рүү орж билээ. Энэ дууг сонсохоор хамгийн түрүүнд тэр шөнө, тэр бороо, тэр шон санаанд ордог."

-Нэр нууцалсан

15. Daisy - Дурлал юу хүснэ вэ

"Жилийн өмнө их сургуулиа төгсөөд ажилд орсон анхны өдөр хажуу ширээний залуу энэ дууг тавьсан юм. Ядаж байхад би энэ дуунд үнэхээр дуртай. Тэгж л адилхан дуунд дуртай тэр хүнд яваандаа сайн болсон, тэр ч надад сайн гээд бид хоёр үерхсэн. Удалгүй салаад, хоёулаа өөр ажилд ороод, холбоо тасарсан ч саяхан фэйсбүүкийг нь олж харсан чинь энэ дууг шэйрлэсэн байж билээ. Яагаад ч юм зөндөө уйлсан. Намайг бодоод шэйр хийсэн ч юм бил үү эсвэл энэ дууг сонсохоор намайг боддог болов уу гээд... Ер нь би одоо ч тэр хүнд сайн хэвээрээ байх аа."

-Нэр нууцалсан.

16. Камертон - Гараас чинь хөтөлье 

"Бага байхаасаа л Камертон хамтлагийн улаан шүтэн бишрэгч байсан даа. Анх 10 жилд байхдаа Заяа гэдэг охинд дурлаад (ааая) Тэр бүр хүнтэй яриад байдаггүй интроверт хүнд тэрийг илэрхийлэх гээд чадахгүй. Ер нь түүнтэй хамт байвал ямар байх бол доо гэж өчнөөн төсөөлдөг байсан юм. Тэр бүрд нь Камертон хамтлагийн "Гараас чинь хөтөлье" гэдэг дууг сонсоод эморно шүү дээ. Бодох нь ээ, хүнд нь дурлахаас илүү тэр хүнтэй байвал ямар гоё байх вэ гэдэг төсөөлөлдөө дурладаг юм шиг ээ. Тэр бүр нь нуран унах үед зүрх шархалж үлддэг нь одоо тавилан юм даа. Одоо ч энэ дууг гав ганцаараа хүнгүй үед сонсож өөрийгөө тарчлааж таашаал авдаг даа. xD"

-Нэр нууцалсан

17. The Lemons - Байсан 

"Энэ түүх та нарын хувьд кино шиг, худлаа юм шиг санагдаж магадгүй ч надад маш их ганцаардлыг өгч байсан дуу. Би нэг зун ажил амжуулахаар гарлаа. Манай байранд их хөөрхөн охин байдаг байсан. Их хөөрхөн, бас над руу сэм инээнэ. Тэр өдөр цахилгаан шатанд таарахад бид хоёр хоёулаа утсан дээрээ 'Radiohead - Daydreaming' тавиад чихэвчээ зүүсэн. Би бүр гайхаад, адилхан дуу сонсдог хүн байдаг юм байна гэж баярлаад автобусны буудал дээр очиход тэр бас ирж зогсоод, нөгөө хөөрхөн инээдээрээ инээсэн. Тэр яг л намайг дагаад байгаа мэт автобусанд араас ороод ирэхэд нь би өөр сул суудал байхгүй байсан болохоор суудал тавьж өгсөн чинь дахиад л инээсэн. Би тэр үед түүнд үнэхээр гүн дурласан. Цаг хугацаа өнгөрч, бид хоёр дотносоод, түүнд үерхэх санал тавих гээд нэг газар дагуулан очсон юм. Өвдөг дээрээ суугаад гуйхад тэр зөвшөөрч, би ч тэр ч ямар их баярлан хөөрч байсан гээч. Бид хоёр 3 жил үерхээд байтал түүний намайг гэх багассаар, 4 дэх жилдээ ороход зүгээр л харилцдаг хүмүүс шиг болчихсон байсан. Тэр үед л намайг гэх сэтгэл нь үгүй болсныг ойлгосон. Надтай байхдаа өөр хүнтэй чатлаж инээгээд л, харъя гэхээр үгүй гэж уурлаад л. Нэг өдөр надад юм хэлье гэхээр нь анх үерхэх санал тавьж байсан газраа бид хоёр машинаар очлоо. Тэр гараас минь атгаад 'Одоо салъя' гэж хэлэхэд би үнэхээр их гайхаж, яагаад гэдгийг асуухад тэр 'Би өөр хүнтэй үерхэж байгаа' гэсэн. Намайг хамгийн их гонсойлгосон зүйл нь тэр 'Бид бүхнийг эхлүүлсэн газраа дуусгах ёстой' гэсэн юм. Уг нь энэ бол миний бүх догдлол, сайхан зүйлийг агуулдаг газар шүү дээ. Тэр явдлаас 7 хоногийн дараа би түүний гэсэн бүх зүйлийг мартахыг хичээж, хамгийн сүүлд 'The Lemons - Байсан' дууг сонсоод, ингэж гүн дурлаж байгаагүй гэдгээ ухаарсан. Тэр дууг бид хоёр 2017 оны Playtime наадмаар цуг сонсоод дандаа сонсдог болсон юм. Хамгийн их ганцаардаж байхдаа сонссон, бас их ганцаардал дунд байгаа юм шиг санагдуулдаг тэр дуу бол энэ."

-Нэр нууцалсан 

18. Хурд - Чи минь байгаа болохоор

"Караоке орох болгондоо "Надад зориулаад дуу дуулаад өг" гэж гуйгаад байхад хэзээ ч дуулж өгч байгаагүй юм. Харин нэг өдөр найзуудтай нь хамт караоке орсон чинь хажууд гарыг минь атгаад сууж байгаа тэр хүний харц надад гүн мэдрэгдээд байсан юм. Тэгээд толгойгоо эргүүлээд хартал ямар ч хүн хэзээ ч над руу тэгэж харж байгаагүй тийм хайрын харцаар харчихсан дуулж байж билээ. Тэр хүнээс мэдэрч байсан хамгийн романтик зүйл байсан. Одоо тэр харцаараа өөр охины тикток үзээд явж байгаа байх аа."

-Нэр нууцалсан

19. Psykhon - Morning

"Өвөрмонгол рэпперийн энэ дууг яагаад ч юм найз охиноосоо салсны дараа санаандгүй сонсож таараад, түүнээс хойш энэ дуугаар ганцаардлаа тэжээж билээ. Өвөл байсныг ч хэлэх үү гадаа гараад хүйтэн агаар амьсгалж тамхилах бүрдээ сонсоно. Сонсох болгонд яагаад ч юм аварга биетэй үлэмж охин санагдана. Хуучин дурсамжууд нүдний өмнө тодроод л, хувцаснаасаа түүний үнэрийг хайвч тамхины үнэрээс өөрийг эс олно."

-Нэр нууцалсан.

20. Otgoo - Үзэсгэлэн гоо 

"Энэ дууг сонсохоор яагаад ч юм өөрийгөө ганцаар байгаагаа, гудамжаар гар гараасаа хөтлөөд алхах хэн нэгэнгүй гэдгээ мэдэрдэг. Гэхдээ энэ дуунд дуртай байх үедээ хэн нэгэнд гүн дурласан болохоор энэ дуу яагаад ч юм сэтгэлд ойр байдаг. Харамсалтай нь би тэр дурласан хүндээ сэтгэлээ илчлээгүй л явна даа..."

-Г.

21. Сарантуяа - Тэр намайг дурсдаг болов уу?

"Яг л энэ дуун дээр гардаг шиг сэтгэлийнх нь бүх зүйлийг эзлээд суумааргүй байна. Одоо ч хамт баймааргүй байна. Хааяа хааяа л дулаахан мэдрэмж төрүүлдэг сайхан дурсамжийг нь сануулдаг хүн нь баймаар байна."

-Нэр нууцалсан.

22. Сарантуяа - Нүгэл буян 

"Нас явсных ч юм уу эсвэл хоригдсондоо ч юм уу... Ганцаардаж эморохоос илүүтэйгээр бодож, гөлийж сонсох нягууртаа орсон байдаг юм."

-Нэр нууцалсан

Нийтлэлд оролцсон бүх хүнд баярлалаа. Та бүхэндээ өөрийн түүхийг мөн хуваалцаж, дуу санал болгоод энэхүү нийтлэлийг төгсгөж байна.

23. Enerel ft Baatarfly - Uur savsana

Энэ дууг би зун сонссон юм. Бороотой, салхитай, нар шарсан гээд ямар ч өдөр байсан ээжтэй цуг машинд нь сонсож явахдаа уйлах гээд байдаг, заримдаа нууцхан уйлж сонсдог тийм л дуу. Хэн нэгэнд дурлаж, түүнийг хайрлаж, эцэст нь юу болохыг мэдэхгүй ч өөрийгөө өвдөж, шархална гэдгийг ч үл тоон тэр хүндээ татагдах, бас шууд зориод хэлж чадахгүй ч асар ихээр санаа тавьж, сайн сайхан байгаасай л гэж хүсэх... Найз залуутайгаа муудалцсан яг тэр урт удаан өдрүүдэд энэ дуугаар л сэтгэлээ дэвтээж билээ. Одоо бол сонсоход зөвхөн тэр үеэс гадна энэ хүнд ямар их хайртай вэ гэдгээ мэдэрдэг. 

Бас өвөөгөө яагаад ч юм санадаг даа. "Хоолой нь өвдөх вий" гэдэг хэсэг дээр өвөөгийн минь санаа тавин тийн хэлж байсан нь бодогдож, одоо ч зайрмаг идэхдээ хөнгөн гунигт автчих гээд байдаг талтай. Гэхдээ л энэ дууг сонсохдоо мэдэрдэг ганцаардал, гуниг, дурсамжууд намайг ямар амьд вэ, олон мэдрэмж дунд амьдарч яваа азтай нэгэн бэ гэдгийг бас мэдрүүлдэг дээ.   Энэ дууны төлөө Энэрэл, Baatarfly хоёрт баярлалаа гэж хэлье.

Хамгийн их уншилттай
1
2021.09.24
"Squid Game" кинотой холбоотой хамгийн хөгжилтэй 16 пост
2
2021.09.28
"Squid Game" киноны жүжигчин И Жон-жэгийн тухай 14 сонирхолтой баримт
3
2021.09.28
Габби Петитод юу тохиолдов? | Түүний хэргээс суралцах хортой харилцааны тухай 10 зүйл
холбоотой мэдээ
1
2021.10.15
UB LIFE-ийн түүхүүд: Тиндерийн болзооны тухай хөгжилтэй, гунигтай 9 дурсамж
2
2021.10.12
UB LIFE-ийн түүхүүд: Ганцаардсан сэтгэлийг хөнддөг 16 монгол дуу (№2)
3
2021.10.05
UB.LIFE-ийн түүхүүд | Багш нарын тухай сэтгэл хөдөлгөм 9 ТҮҮХ
санал болгох
1
2 цагийн өмнө
Уйлангаа инээмээр санагдуулах шинэ MacBook Pro-той холбоотой 11 МИЙМ
2
2 цагийн өмнө
Марвелын шинэ зургаан киноны нээлт хойшилж, хоёр киноны хугацаа тодорхойгүй боллоо
3
3 цагийн өмнө
Өнөөдөр "Squid Game"-ийн жүжигчин У Ён-сугийн төрсөн өдөр буюу түүний тухай 5 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
1
21
0
10
1
0
2

Сэтгэгдэл бичих (11)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2021.09.30 66.181.190.147

Олон жил хайрласан хүндээ хаягдахаар шаналдаггүй юм байна лээ. Юу ч мэдрэхгүй шүдний эмнэлэгт мэдээ алдуулагч тариулаад өрөмдуулж байгаа юм шиг нэг тийм мэдрэмж.

0 Хариулах


Зочин 2021.06.24 66.181.161.65

Medeelel mash dutuu baij gargsan niitlel. Bolltoi

1 Хариулах


Зочин 2021.09.29 59.153.87.7

YUgaa hutsaadaaambe. Yamar yumnii chini medeelel uhsen ats humuusiin tuuh bgaam bishuu ai

0 Хариулах


Нэрээ нууцлмаар бна 2021.06.24 202.126.89.172

Холын тэнгэр аав ягд энэ дууг бичэх блсон бэ гэвэл би ерөн аав амьтай бнг л аав2 гэдэг ххэд блхоор аав маань нэг л өдөр байхгүй блно гэж бдхоор амьдрал минь сүүрчихсэн юм бдогдг ямар аз жаргал баяр хөөртэй байсан энэ дуу явахдал нүдэнд минь нулимс дүүрж уйлдаг Цэнхэр хангай нутаг энэ дууг ягд бичсэн бэ гвл минии анхны хайра энэ дууг бнг дуулдаг нутгаасаа хол өөр газар бдаг бсан блхоор аав ээж нутгаа санаад бна гээд энэ дууг дуулдаг байсан болхоор одооч энэ дууг сонсхоор тэр хүэ бодогдд шууд л уйлах гэдэг

0 Хариулах


Зочин 2020.11.28 141.101.68.65

ganu is normie trash

0 Хариулах


Зочин 2020.11.26 162.158.166.190

SeTo - ewderhii / tamhilah zuur eniig sonsdoo

0 Хариулах


zochin 2020.11.26 172.69.252.149

nulimsaa tevchye, busgui, belhiin goliin duu haana bainaa sda

0 Хариулах


Зочин 2020.11.25 172.69.45.135

rokitbay ayultai bus-gui ene duunii dahialtiin duulaad zewuun ineedg tr hun bodoloos odoo ch gardaggui ymaa.

0 Хариулах


Зочин 2020.11.25 172.69.252.139

Ghde sain bdood uzehnee eyes nose lips bish tatariin boroo um hehe bna.Anh taniltsaad durlah ued ene duu yawj bsn bolohor

0 Хариулах


Зочин 2020.11.25 172.69.252.151

eyes nose lips-taeyang Ene duunii neriig sonsohod l ter hun bodogdono Anh udaa durlaj,dogdloj,uilj,zurh owdohiig medersendee ter hund durlaad. Ter hun omno ni ih sharhalj bsn harin odoo naiz ohintoi bolson,naiz ohintoi bolohued ni uneher hetsu baisan ch ter hun sharhalsan bolohor odo az jargaltai baiga gej bodohoor I am happy. Bi chaddagsan bl setgeliin sharhiin edgeeh hun ni boloh umsan gj zondo hussen ch ... life doesnt go as we want um daaa

0 Хариулах


Зочин 2020.12.02 172.69.45.135

Woooow eyes lips nose

0 Хариулах


Зочин 2020.11.25 172.69.252.139

Opozit - Alone in the dark байхгүй гэхээр л... бас л цагтаа тэ тэ тэ

1 Хариулах


Зочин 2020.11.24 172.68.146.149

Yo hamag sharh sederchihlee

0 Хариулах