UBLife Logo
Be Lifestyle

V/10-ны Баасан гаригийн хайрын зурхай

М.Сугар-Эрдэнэ
М.Сугар-Эрдэнэ
V/10-ны Баасан гаригийн хайрын зурхай

Өнөөдөр Баасан гариг. Долоо хоногийн хүнд хөдөлмөрийн ард гарч байгаа та бүхэн амарч цэнгэх цаг ирлээ. Гэхдээ та өөрийн зурхайгаа уншиж, судлаад гадагш гараарай. 

Хонь

Өнөөдөр үйл явдал хэрхэн хурдан өөрчлөгдөж байгаад хонинууд гайхах болно. Хайрын харилцаа чинь гэнэт шинэ түвшинд гарах юм. Хонинууд байдлыг гартаа авах дуртай ч өнөөдөр тэд энэ тал дээр санаа зовохгүй байж болно. Ойрын үед тэдэнд тохиолдох өөрчлөлтүүд дандаа эерэг, хайр дурлалд өлзийтэй байх болно.

Үхэр

Өнөөдөр хайртай хүнээсээ хол, ганцаараа баймаар мэдрэмж төрнө. Энэ мэдрэмжээ үгүйсгэж болохгүй. Од эрхэс таныг өнөөдөр ганцаараа байж, амьдрал, хайр дурлалын талаар тайван эргэцүүлэх хэрэгтэй гэж зөвлөж байна. Ингэснээр та яг юу хүсэж байгаагаа ойлгож, сэтгэлийн амар амгаланд хүрэх юм.

Ихэр

Хайртынхаа толгойд ямар бодол төрж байгаа, тэр юу хүсээд байгааг ойлгох гэж их хүч зарцуулна. Магадгүй хайрт чинь чамайг уурлуулахаас айж байгаа, эсвэл ямар нэг зүйл асуух гээд халгаад байж болох юм. Ихрүүд маш тэвчээртэй байж, элдэв зүйл асуухаас зайлсхий. Харин харцаар нь ойлгох гэж хичээж, оролдоод үзээрэй.

Мэлхий

Харилцаандаа эрс өөрчлөлт гаргахад яг тохирсон өдөр. Эртнээс таалагддаггүй байсан ч хэлэхээс халгадаг байсан зүйлээ ил тод хэлэх зүрх зоригийг од эрхэс чамд өгч байна. Хамгийн гол нь харилцан маргалдаж, нэг нэгэндээ гомдолтой хоцорч таарахгүй. Хэрэв өнөөдөр  мэлхийнүүд эрс шийдмэг байж чадвал ирээдүй гэрэлтэй болно.

Арслан

Хэрэв та мухардалд ороод байгаа бол өнөөдөр тэр мухардлаасаа гарах боломж олгох өдөр. Сүүлийн үед хайрттайгаа харьцахад тун хэцүү болоод байгаа юу? Хамт байхаас залхсан юм болов уу? Энэ байдлыг өөрчлөх боломж танд гарна. Амьдралдаа шинэ эрч хүч өгч, өөрчлөлт, шинэчлэл хийх цаг болжээ. Хамгийн гол нь эргэлзэлгүй, замын голд саатаж болохгүй шүү.

Охин

Хайр дурлалын харилцаа, асуудлаа хэлэлцэх, шийдэх гэж оролдоод хэрэггүй өдөр. Хэрэв охид энэ талаар яриа эхэлбэл асуудал ч, хайр сэтгэлийн харилцаа ч үлдэхгүй устах болно. Тиймээс охид биеэ сул тавьж, бүх зүйлийг өөрт нь даатгаад орхи. Хэрэв та хоёрын хооронд үнэхээр хайр сэтгэл байгаа бол эрт орой хэзээ нэгэн цагт жам ёсоороо шийдэлд хүрэх л болно.

Жинлүүр

Өнөөдрийн жинлүүрүүд тун өөр, шийдэмгий байгаа. Хэрэв та хайртай хүндээ сэтгэлээ илчлээгүй байгаа бол өнөөдөр энэ нууцаа дотроо хадгалахад хэцүү өдөр. Энэ нь ч сайн байж мэднэ. Сэтгэлээ илчилснээр та олон юм алдаж болох ч эсрэгээрээ олон зүйл олж чадна. Хайртай хүн чинь танд бас сэтгэлээ илчлэх гээд яаж эхлэхээ мэдэхгүй байсан байх магадлал өндөр байгаа шүү.

Хилэнц

Хилэнцүүд хайр дурлалын харилцаанд байгаа эсэхээ эргэцүүлэх өдөр. Үнэхээр та хоёр бие биедээ хайртай юу? Хилэнцүүд хайрттайгаа хэр удаан хамтдаа байхад бэлэн байна вэ? Ганц, хоёр сар уу, жил үү? Та хоёр бага зэрэг сээтгэнэсэн харилцаатай байлаа ч заавал өөрчил гэсэн үг биш. Өнөөдрийн хамгийн гол зүйл нь байдлыг бодитоор харж, ойрын ирээдүйгээ сайтар төсөөлөн бодох явдал.

Нум

Өнөөдрийн романтик төлөвлөгөөг чинь гэнэтийн бөгөөд таатай бус явдал өөрчлөх гэж байна. Ямар ч зүйл тохиолдсон нумууд өөртөө итгэлтэй байгаа тул засаж чадна. Өнөөдөр нумуудын уриа “Бүх юм сайхан болно” байхад тохирно. Хамгийн гол нь сэтгэлийн хөдөлгөөнд авталгүй, гар хумхиж суухгүй байх хэрэгтэй. Өөдрөг байж, өөртөө итгэвэл хайр дурлалын талбарт өнөөдөр та ялалт байгуулна.

Матар

Сүүлийн үед таагүй байгаа хайр сэтгэлийн асуудлаа засах, өөрчлөх боломж гарч ирнэ. Гэртээ нуугдаж суулгүй, гадагш гар. Өөртөө үнэнч байхад л бүх зүйл сайхан болно. Эсрэг хүйсний ямар ч хүнийг өөртөө татаж чадна.

Хумх

Жинхэнэ хүсэл, мэдрэмжээ нууж болохгүй өдөр. Таны оюун ухаан, зүрх сэтгэл чинь өнөөдөр л хөдлөх цаг гэдгийг анхааруулж байна. Хумхууд өнөөдөр урагшаа, зөвхөн урагшаа. Харин ганц зөвлөгөө өгөхөд хайрын асуудалд эрс шийдмэг байдлыг эрээ цээргүй зантай андуурч болохгүй. Эртнээс төлөвлөж байсан зүйлээ хэрэгжүүлэх, таалагддаг хүнээ болзоонд урих өдөр.

Загас

Хайрттайгаа өнгөрүүлэхэд сайн өдөр. Та хоёрын харилцаа, ирээдүй үнэхээр өнгөлөг сайхан байна. Гэхдээ хайрт чинь өнөөдөр ямар нэг юм өөрчлөх санал тавих шинжтэй. Хүслийг нь ойлгож, хүлээн аваарай. Энэ жижигхэн туршилт, өөрчлөлт та хоёрын амьдралд улам их аз жаргал авчрах юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.