"Youtube" дээр өдөр болгон хэдэн зуугаараа шинэ бичлэгүүд нэмэгдэж, шинэ уран бүтээлүүд сонсогчдод хүрч байдаг. Тэр олон дуу, бичлэг дундаас онцгойрч, хүмүүсийн анхаарлыг татна гэдэг тийм ч амар зүйл биш. Бүгдээрээ Youtube дээр Монголын ямар хамтлаг дуучид хамгийн их хандалттай байгааг сонирхоцгооё.
10. "Guys" хамтлагийн дуулсан "Хайрын бүжиг" дуу Youtube дээр 7,418,227 хандалт аван 10-т бичигджээ.
9. 7 жилийн өмнө гарч байсан Х.Лхагвасүрэнгийн "Уучил хайрт минь" дууг 2015 онд коверлосон Бэлээ, Энхүүшийн дуу 7,463,600 хандалт авчээ.
8. Залуу уран бүтээлч Б. Аззаяагийн 2016 онд дуулсан "Сүүн далай ээж" дуу нь Youtube дээр 7,539,233 хандалт авсан байна.
7. Авьяаслаг залуу уран бүтээлч "LIL THUG E"-ийн 2017 онд гаргасан "Odoo" дуу нь 8,089,395 хандалттай байна.
6. "Камертон" хамтлагийн 8 жилийн өмнө гаргаж байсан "Чамаас би асууя" дууг 2014 онд коверлосон Маргад & Нараагийн дуу Youtube дээр 9,320,021 хандалт авч зургаад бичигджээ.
5. 'Татар хамтлаг болон дуучин Маралжингоо нарын 2017 онд гаргасан "Хамтдаа" дуу нь Youtube дээр 11,136,495 хандалт авсан байна.
4. ''The HU'' хамтлагийн 2018 онд гаргасан уран бүтээл "Wolf Totem" дуу нь Youtube хуудсанд 11,675,026 хандалт аван дөрөвдүгээрт бичигджээ.
3. Дуучин Укагийн 2016 онд гаргасан "Маргаашийн нар луу хамт аялах уу" дуу нь 13,090,755 хандалт аван хамгийн өндөр хандалттай дуунуудын 3-т оржээ.
2. Х.Лхагвасүрэнгийн 2016 онд гаргасан "Үзэсгэлэнт минь" дуу нь 16,034,428 хандалт аван хоёрт оржээ.
1. Ийнхүү нэгдүгээр байрын эзнийг хамтдаа сонирхоцгооё. Энэ бол Хүннү рок гэх шинэ урсгалыг гаргаж ирсэн, энэ зун Европоор аялан тоглолтоо хийх гэж буй ''The HU'' хамтлагийн 2018 онд гаргасан ''Yuve yuve yu'' дуу. Youtube хуудсанд 17,235,480 хандалт аван, хамгийн их хандалттай дуунуудын нэгт зүй ёсоор бичигдсэн байна. Мөн уг хандалт цааш улам өссөөр байгаа билээ.
Бэлтгэсэн: Г. Байгальцэцэг