UBLife Logo
Миллениал

"YouTube Music"-ээс 500 хүртэлх дууг автоматаар татаж авах боломжтой боллоо

Б.Саруул
Б.Саруул
"YouTube Music"-ээс 500 хүртэлх дууг автоматаар татаж авах боломжтой боллоо

Интернэтгүй үед ч YouTube-ээс хүссэн дуугаа сонсох боломжтой болжээ. Google компани саяхан YouTube Music аппликейшндээ Smart Downloads хэмээх шинэ функцыг нэвтрүүлсэн бөгөөд энэ нь хэрэглэгчийн сонирхолд тулгуурлан 500 хүртэлх дууг автоматаар татдаг аж. Өөрөөр хэлбэл, таны лайк дарсан дуу, play list, сүүлийн үед хамгийн их сонссон дуунуудаас автомаар сонгож шөнийн цагаар татах (мэдээж wifi-д холбогдсон байх шаардлагатай) юм байна. 

Түүнчлэн таны утсанд хангалттай хэмжээний зай байхгүй бол дээд тал нь хэдэн дуу татаж болохыг хэрэглэгч өөрөө тогтоох боломжтой гэнэ.

Дашрамд дурдахад, Google компани YouTube Music аппликейшнийг 2018 оны тавдугаар сард хэрэглээнд нэвтрүүлсэн бөгөөд Spotify видео стримингийн платформтой адил зарчмаар ажилладаг аж. Та Youtube Music-ээс үнэгүй дуу татаж авах, сонсох боломжтой боловч дууны дундуур зар сурталчилгаа явдаг. Харин ямар нэг зар сурталчилгаа үзэхгүйгээр дуугаа сонсохыг хүсвэл сарын хураамж төлөх шаардлагатай байдаг. 

Эх сурвалж: The Verge

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
4
2
5
0
4
0
4
2

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.