UBLife Logo
Newsfeed

Зуны улиралтай цуг биднийг зорин ирж буй 12 өөдрөг сайхан зүйл

Зуны улиралтай цуг биднийг зорин ирж буй 12 өөдрөг сайхан зүйл

Хаврын улирал ирээд сайхан цаг наашилж байна даа. Энэ хэдхэн сарыг л давчихвал цэцэг навч дэлгэрсэн зуны сайхан цаг айлчлан ирэх гэж байна. Зуны сайхан мөчүүдийг хамтдаа дурсаж, хамт догдолцгооё.

1. Зуны дулаахан орой найзууд, дотнын хүмүүстэйгээ хамт гадаалж, сонин хачин ярьж суух ч хамгийн сайхан байдаг даа. Цээж нэвт хатгах гээд байдаг хүйтэн салхи үгүй. Хөл хорио хэвээр байвал зуслан дээрээ очиж хэвтээд, толгойгоо ч цухуйлгахгүй дээ.

2. Бороо орж, бороон дундуур ус цацруулан гүйнэ гэдэг хамгийн сайхан мэдрэмжүүдийн нэг. Ер нь бид бороог л хамгийн ихээр санаж байгаа, тийм биз?

3. Дугуй унан давхиж, түгжрэлгүй замаар сааталгүй явна гэдэг ёстой нэг жаргал шүү. Баяртай замын түгжрэл, баяртай хорт утаа!

4. Өглөө нар мандахад эсвэл орой нар жаргаж байхад хотын гудмаар чихэвчээ сонсон алхахад урамтай. Яг л нэг киноны хэсэг шиг санагдана гээч. Гэхдээ маскаа зүүсээр байх хэрэгтэйг анхаараарай. Бид шууд санаа амраад, анхаарлаа сулруулж болохгүй шүү дээ.

5. Хөдөө тал... Цэнгэг агаар дүүрэн үзэсгэлэнт байгальд сэтгэлээ дэвтээхсэн гэхээс тэсэн яддаг даа уг нь.

6. Та хамгийн гоё, ганган, тансаг хувцсаа хүссэнээрээ өмсөж явж болно. Энэ чинь эрх чөлөөг бэлэглэдэг улирал шүү дээ! 

7. Мэдээж зуны улирал болоход ч бид анхаарал сэрэмжээ сулруулж болохгүй. Тиймээс аль болох хүнгүй газар байх нь энэ зуны сайхан төлөвлөгөө болно.

8. Наадам гэж сайхан баяр байдаг шүү дээ. Айраг ууж, хуушуур идээд л... Өрөмтэй талх бодоход л арааны шүлс асгарч байна. Мөн ч сайхан даа.

9. Зун гэхдээ олон хүнтэй газраар явахгүйгээр хэрхэн цагийг өнгөрүүлж болох бол хэмээн гайхаж байна уу? Мэдээж одоо хийж байгаа бүх зүйлээ арай дулаан цаг агаартайд л хийнэ гэсэн үг. Ядаж л тагтан дээрээ гараад хөгжим тоглож, дуулж, шинэхэн жимс, цагаан идээ идэж болно.

10. Зуны тухай гоё кинонууд үзэж байгаа юм шиг, тэр болгоныг өөрөө мэдэрнэ гээд бод доо.

The Kings of Summer (2013)

Moonrise Kingdom (2012)

Where The Wild Things Are (2009)

11. No утаа, No улс төр, No хичээл, No стресс гэж бодохоор л...

12. Уг нь зун болгон бид "Playtime" наадамд догдолдог шүү дээ. Удахгүй Коронавирусийн халдвар буурч, бүгд айх айдасгүй болж, хүссэн зунгаа мэдрэхийн тулд дор бүрнээ хариуцлагатай байгаарай.

Бүгдээрээ дуу сонсоод жаахан догдолцгооё!

Laney Jones - Run Wild

The Paper Kites - Halcyon

Kings of Convenience - Cayman Islands

The Lemons - Хүсэл

The Colors - UNQ Village 

Magnolian - Someday

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
4
1
0
0
0
3

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Театр, кино, концерт, номын баяр

Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Театр, кино, концерт, номын баяр

Зуны дулаахан өдрүүд хаяанд ирж, мод навч ногоорсоор их хотын амьдрал илүү өнгөлөг, хөл хөдөлгөөнтэй болж эхлэлээ. Энэ долоо хоногт соёл урлаг, хөгжим, спорт гээд маш олон сонирхолтой арга хэмжээнүүд таныг хүлээж байна

Энэ 7 хоногийн онцлох эвентүүд: Жизель, “Алтан өргөө“ олон улсын кино наадам, дэлхийн цирк +

Энэ 7 хоногийн онцлох эвентүүд: Жизель, “Алтан өргөө“ олон улсын кино наадам, дэлхийн цирк +

14 хотод хуваагдахаа шахсан Улаанбаатар хотод маань хаврын хуйсагнасан өдрүүд үргэлжилж байна. Өөрийгөө завгүй байлгаж, сонирхолтой арга хэмжээнүүдээр ороод гарахад яагаад болохгүй гэж тийм ээ?

Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Дуурь, сонгодог болон үндэсний хөгжим, и-спорт тэмцээн, хурим

Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Дуурь, сонгодог болон үндэсний хөгжим, и-спорт тэмцээн, хурим

Нарны илч өдрөөс өдөрт халуун дулаанаа бидэнд бэлэглэж буй шинэхэн долоо хоногийн мэндийг уншигчдадаа хүргэе. Энэ долоо хоногийн нарлаг, дулаан өдрүүдэд Улаанбаатарт болох арга хэмжээ, үзвэр үйлчилгээнүүдийн мэдээллийг энэ нийтлэлээс уншаарай.