Хэсэг залуу архитектор, дизайнеруудын багийнхан Болгарын Варнагийн гудманд "Rapana" гэх номын сан байгуулжээ.
Дижитал орчинд ажил, амьдрал бүхий л зүйлсээ амжуулдаг болсон өнөө үед номын хэрэглээ огцом буурсаар байна. Харин үүнээс сэргийлж, хүмүүсийг илүү их ном уншихыг уриалж Юудзан Тургаев, Бояан Сименов, Ибрим Аманов, Мариа Алексива гэх архитектор ба дизайнерууд нэгдэн гудамжны номын сан барихаар шийдсэн нь байна.
Верна бол "Болгарын далайн нийслэл" гэгддэг далайн эрэг орчим байрладаг нэгэн хот юм. Иймд тус номын сар далайн эмгэн хумсны хуягтай ижил хэлбэртэй бүтээгджээ. Тус номын сангийн загварыг байгалаас санаа авч, органик хэлбэрээр бүтээхийг зорьсон аж. Энэ номын сан баригдсанаас хойш Вернагийн иргэд илүү энд ирж ном унших нь ихэссэн байна.