UBLife Logo
Бөх

Жүдо бөхийн зурган мэдээ

Жүдо бөхийн зурган мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын урилгаар Олон улсын жүдо бөхийн холбооны тэргүүн Мариус Визер манай улсад айлчиллаа. Тэрбээр “Токио Их Дуулга” тэмцээний дараа шууд Монголд ирсэн бөгөөд шигшээ багийн бэлтгэлтэй танилцаж, дунд сургуульд жүдо хөгжүүлэхэд хамтран ажиллах гэрээ байгуулсан байна. Ингэснээр манай 15 аймгийн сургуульд IJF-ийн төсөл хэрэгжинэ. Ерөнхийлөгч Х.Баттулга Визерийг “Алтан гадас” одонгоор шагнасан бол Визер ерөнхийлөгчид жүдо бөхийн 6-р даны диплом гардуулжээ.

Японы жүдо бөхийн холбооны тэргүүн Ясүхиро Ямашита ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинийг ирэх жилийн сонгуульд нэрээ дэвшүүлэх болсонд баяр хүргэлээ. “Хамгийн хүндтэй жүдоч, дэлхийн лидер В.Путин нэрээ дэвшүүлсэнд их баяртай байна. Олон улсын байдал хэцүү байгаа ч жүдо бөхийн үзэл санаа болох харилцан хүндлэх зарчмаар энх тайвныг тогтоож болно. Би Путин ерөнхийлөгчтэй татами дээр учирч, энх тайвны төлөө хөлсөө асгаруулахыг хүсч байна” гэжээ.

Олимпийн хүрэл медальт, дэлхийн аварга ОХУ-ыг жүдоч Иван Нифонтов зодог тайллаа. Энэ сарын 9-нд түүний нэрэмжит тэмцээн Барнаул хотод болж, 200 гаруй тамирчин оролцсон байна.

IJF-ийн тэргүүн Мариус Визер, Тедди Ринер, Илиас Илиадис, Асмаа Ньянг нар Мароккогийн асрах газрын жүдогийн секцэнд зочилсон бичлэг.

ОХУ-ын шигшээ баг энэ сарын 16-17-нд Санкт-Петербургт болох “Мастерс” тэмцээнд оролцох шигшээ багаа зарлалаа. “Жин болгоны 16 шилдэг жүдоч оролцдог энэ тэмцээнд манай бөхчүүд өндөр чансааныхаа ачаар 16 эрэгтэй, 7 эмэгтэй бөх барилдах болсон. 2016 оны олимпийн аварга Халмурзаев, хүрэл медальт Наталья Кузютина нар байгаа” гэж ОХУ-ыг жүдо бөхийн холбооноос мэдээллээ. Мөн тэднээс гадна Роберт Мшвидобадзе,  Альберт Огузов 60 кг, Михаил Пуляев, Абдула Абдулжалилов, Якуб Шамилов (66 кг), Денис Ярцев, Муса Могушков (73 кг), Алан Хубецов, Аслан Лаппинагов (81 кг), Хусен Халмурзаев, Магомед Магомедов (90 кг), Казбек Занкишиев, Кирилл Денисов, Нияз Ильясов (100 кг), Андрей Волков (+100 кг), эмэгтэй Ирина Долгова (48 кг), Ирина Заблудина (57 кг), Екатерина Валькова (63 кг), Алена Прокопенко (70 кг), Анастасия Дмитриева (78 кг), Ксения Чибисова (+78 кг) нар зодоглоно. Алтан медаль хүртвэл чансааны 1800 оноо, мөнгө 1260, хүрэл 900 оноо авна.

2004 оны олимпийн хүрэл медальт Дмитрий Носов намтраа гаргалаа. Намтар номных нь нэр Адольф Гитлерийн намтартай ижил болжээ. “Моя борьба” буюу “Миний тэмцэл” нь герман хэл дээр Майн кампф хэмээн дуудагддаг. 2015 онд холимог тулаанч Ронда Роузи мөн ийм нэртэй ном гаргаж байлаа.

Казахстаны жүдо бөхийн холбооноос “Мастерс”-т оролцох багаа танилцууллаа. Эрэгтэй: Гусман Кыргызбаев (60 кг), Елдос Жумаканов (66 кг), Ислам Бозбаев (90 кг), эмэгтэй: Севара Нышанбаева (57 кг) гэсэн 4 тамирчин оролцоно.

Д.Төмөрхүлэгийн иппон “Токио Их Дуулга”

Дэлхийн аварга, олимпийн медальт Ванг Ки-Чун жюүжицүд хүч сорьж, анхны тэмцээндээ мөнгөн медаль авлаа.

2018 оны IJF-ийн календарьт өөрчлөлт орлоо. Азербайжаны Бакуд жил бүр болдог байсан “Их дуулга” тэмцээн ирэх жил болохгүй нь. Азербайжанд ДАШТ тэмцээн зохион байгуулагдах болсонтой холбоотой бололтой.

Тадахиро Номүра өчигдөр 43 нас хүрсэн.

Үнэмлэхүй жингийн ДАШТ-ий товч бичлэг

Дарья Белодед од болсоор.

“Мастерс”-т оролцох Бразилийн баг: Эрик Такабатаке, Фелипе Пелим, Даниэль Карньин, Марсело Контини, Виктор Пенальбер, Эдуардо Юди Сантос, Чарльз Чибана, Давид Моура, Рафаэль Сильва, Стефани Арисса Кояма, Эрика Миранда, Жессика Перейра, Рафаэла Сильва, Мария Портела, Майра Агуяр, Мария Суэлен Альтеман, Беатриз Соуза.

Сириль Маре жиндээ эргэн орлоо. Тэр “Мастерс”-т 100 кг-даа барилдана. Маре саяхан +100-д Францын АШТ, Абу Дабигийн Их Дуулгад түрүүлсэн билээ.

Монголын эрэгтэйчүүдийн “Токио Их Дуулга”-ын анхны алтан медаль

“Барселона 1992” олимпийн мөнгөн медальт, дэлхийн 4 удаагийн аварга Огава Наоягийн хүү Юсей Огава “Токио Их Дуулга”-д түрүүлж, эцгийнхээ шийрийг хатааж яваагаа зарлан тунхаглалаа.

“Мастерс”-т оролцох Японы шигшээ баг.

IJF-ийн “Жүдогийн домгууд” цувралын шинэ хэсэг. Энэ удаад Францын жүдо бөхийн холбооны тэргүүн, Олон улсын жүдогийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга  Жан-Люк Руж зочилж байна.

“Токио Их Дуулга”-ын үеэр Мариус Визер БНСУ-ын Жүдогийн холбоо, ҮОХ-ны тэргүүн асан Ким Чун-Хэнгуд  IJF-ийн Гүйцэтгэх зөвлөлийн хүндэт гишүүний цол олгосон.

Рой Мейер Токиогийн Шибүягийн алдарт гарцан дээр.

Сирийн Дамаскийн ойролцоохь хотыг бөмбөгдөхөд бөмбөг жүдогийн танхимд бууж, бэлтгэл хийж байсан Диаа Альдин Бадр, Ахмед Ханджи гэсэн хоёр сири жүдоч алагдаж, бусад нь гэмтсэн байна. Токиод болсон Их Дуулгын үеэр тэдэнд зориулан, эмгэнэл илэрхийлсэн юм.

Олимпийн аварга Масато Үчишиба шавь нартаа бэлгийн дарамт үзүүлсэн хэргээр шоронд орсон билээ. Тэр саяхан суллагдаад шууд л жюүжицүгийн тэмцээнд орж, 86 кг, үнэмлэхүй жинд түрүүлсэн байна. Масато энэ жил 39 настай.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
16
45
29
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.