Швед гаралтай DJ Avicii буюу Тим Берглинг өнгөрсөн баасан гарагт Оманы Маскатад нас барсан билээ. Түүний үхлийн тухай олон таамаг байсан ч өнөөдөр гэр бүлийнхэн нь мэдэгдэл хийж, түүнийг амиа хорлосон болохыг баталсан байна.

"Бидний хайрт Тим оршихуйн тухай асуултуудад хариулт эрж хайдаг, маш эмзэг хэврэг зүрх сэтгэлтэй нэгэн байсан. Асар их амжилт олсон перфекционист түүний минь хувьд улс орнуудаар их явж, ажиллах нь дааж давшгүй стресс болдог байсан. Аялан тоглолтоо зогсоогоод тэр аз жаргалтай амьдрах болоод хамгийн хайртай зүйл болох дуу хөгжмөө хийх хоёрыг тэнцүү хослуулахыг хүсэж байсан. Тэр утга учир, амьдрал, аз жаргалын тухай бодлуудад хэтэрхий гүн автаж байсан юм. Тэгээд тэр цааш тэсэхээ байсан. Тэр амар амгаланг олохыг хүссэн. Тэр бизнесийн машин болохын төлөө төрөөгүй. Тэр шүтэн бишрэгчиддээ хайртай эмзэг залуу байсан. Гэхдээ бас зөвхөн өөр дээр нь тусах хурц гэрлээс зугтахыг хүсдэг нэгэн байсан. Тим, чи минь үргэлж хайрлагдаж бас дурсагдах болно. Чиний хэн байсан болоод хийсэн бүтээлүүд чинь чиний дурсамжийг үүрд амьд байлгах болно.
Хайртай шүү, гэр бүл нь."
1000 гаруй хүнтэй найрал дуу түүний дурсгалыг хүндэтгэн дууг нь дуулсан бичлэг.