UBLife Logo
Одохуй

МУГЖ Ч.Алтан-Өлзий таалал төгсчээ

МУГЖ Ч.Алтан-Өлзий таалал төгсчээ

Урлагийн салбарт өөрийн гэсэн байр суурийг бий болгож, бүтээсэн дүр нь монголын ард түмний сэтгэлд хоногшин үлдсэн  МУГЖ Ч.Алтан-Өлзий өнөөдөр өвчний улмаас 67 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ.  

Монгол улсын тайз, дэлгэцийн жүжигчин, МУГЖ  Чүлтэмийн Алтан-Өлзий нь 1950 онд төрсөн Завхан аймаг Түдэвтэй сум Баянцагаан баг Улаан үзүүр гэдэг газар төржээ. 1973 оноос УДЭТ-т жүжигчнээр ажиллажээ. Тэрээр үндэсний болон сонгодог жүжигт, эмгэнэлт ба инээдмийн аль ч дүрд тоглох чадвартай арга туршлагатай жүжигчин байлаа. Түүний тоглолтын хэв маяг нь үнэн, энгийн байдлыг эрхэмлэж, сэтгэлийн үйлдлийг тууштай баримталдагт оршино хэмээн түүний ур чадварыг судлаачид үнэлдэг билээ. Тэрбээр 2002 онд МУГЖ цол хүртсэн.

Түүний гэр бүл, анд нөхөд, хамт олонд нь гүн эмгэнэл илэрхийлье. 

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
42
49
22
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.