Монгол Улсын Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар Гонгорын Хайдав таалал төгсөж, Монголын урлагт нөхөж баршгүй гарз учирлаа. Түүний ярилцлагад мөнхөрсөн 20 эшлэлийг хүргэж байна.
1. Би эрүүл биетэй, саруул ухаантай говийн хүний хүү болж төрснөөрөө бахархдаг.
2. Эрүүл энх байхын тулд хамгийн түрүүнд инээж, мишээдэг байх хэрэгтэй.
3. Эр хүн тэргүүндээ элдэв зүйл хүргэдэггүй юм. Монгол хүн тэргүүнээ л дээдэлдэг.

4. Надад байгаа хөрөнгө 3000 гаруй ном юм.
5. Амьдрал бол тэвчээр, хатуужил.
6. Би ханилсан гурван ханьдаа гурвууланд нь дандаа залбирдаг.
7. Хүнийг өөд нь авч явдаг зүйл ухаан. Тийм ч учраас би төрийн удирдлагуудад “Ухаанаараа уралд. Өөр юмаар бүү уралд” гэж захидаг.
8. Монгол хүн хамгийн түрүүнд хүмүүн болох ёстой.
9. Аливаа юмыг хэтрүүлж болохгүй. Унтаж бүү хэтрүүл, уурлаж бүү хэтрүүл, идэж бүү хэтрүүл. Энэ бол аав ээжээс минь уламжилсан миний философи.
10. Хөгширнө гэдэг чинь ой санамж муудахын эхлэл.

11. Оюуны чадавхиа бууруулахгүйн тулд шатар тоглох, ухаан сорьсон, эргэцүүлж бодуулсан ном унших хэрэгтэй.
12. Өмсөж яваа өмсгөлдөө хайртай байж, ариглаж яваарай.
13. Чи өөрийгөө хямарч байна гэж бодож байвал хамгийн түрүүнд тайвширч сурах хэрэгтэй. Уур бухимдал хүнийг амархан хөгшрүүлдэг.
14. Хоолойн чадал, их урлагийн буян, оноож өгсөн хувь тавилангийн хүчинд би гуйж биш гуядаж амьдарсан хүн.
15. Урлагийнхаа буянаар хилийн дээс алхсан 30-аад орныхоо удирдлагуудтай хундага тулгаж явлаа.
