
Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, “Болор цом” яруу найргийн наадмын эзэн, яруу найрагч Арлааны Эрдэнэ-Очир 2018 оны тавдугаар сарын 14-нд бурхны оронд заларч, Монголын утга зохиолын ертөнцөд нөхөж барамгүй гарз тохиолоо.
Тэрбээр Дорноговь аймгийн Улаанбадрах сумын уугуул бөгөөд түүний “Бэхэн цэнхэр өдрүүд”, “Гэнэн шувууд”, “Эрх сэтгэл”, “Нар сарны урсгал”, “Миний цуглуулсан хорвоо”, “Тунгалаг гунигийн улирал” зэрэг бүтээлүүд нь уншигчдын хүртээл болсон бөгөөд яруу найргийн “Алтан бийр” наадмын 1992, 1993, 1995, 1998, хайрын шүлгийн “Цагаан уул” наадмын 1992, 1998, “Аморе” наадмын 2004 оны тэргүүн шагналтан юм. Мөн шилдэг бүтээлээрээ 1998 онд МЗЭ-ийн шагнал, 1999 онд Ноён хутагт Д.Данзанравжаагийн нэрэмжит шагнал хүртэн, 2017 онд Монгол улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн болсон билээ. Түүний гэр бүл, анд нөхөд, хамт олонд нь гүн эмгэнэл илэрхийлье.
...Энгийн болоод яруу сайхныг эх нутгаасаа түүжЭрхэмсэг хувилгаан уулсын сүр, гол усандаа сөгдөхөдЭвийн хоёр загас нь нар зөв эрхлээдЭрдэнийн алтан соёмбоных болдог-Эх орон Нар зөвийн эх орон Миний Монгол... /Нар зөвийн эх орон /

Ижийгээ амьдад үхэж болохгүй Ижий минь цээжиндээ наргүй болно Ертөнцийн гоо үзэсгэлэн гундаад Ерөөлтэй ижий минь гандаж хоцорно Талын хялгана сэргэж зун болохоо больж үзэгдэнэ Тавилангийн цэцэг шивээлэн орчлон гандаж санагдана Ижийгээ амьдад үхэж болохгүй Ижий минь цээжиндээ наргүй болно Үндэстэй мод жилийн жилд л цэцэглэдэг Үр нь амьд байхад эх хүн жаргадаг Ижийгээ амьдад үхэж болохгүй Ижий минь цээжиндээ наргүй болно /Ижийтэй хүн үхдэггүй/


Газрын магнайнаас хөлөрч урссанСэлэнгийн салаа тохой дээр Гандсан намрын шаргал өдөр устай мушгиран одохыг харж ээ суугаадГанц дуу чамд зориулан дуулж, түүнийгээ тэнгэрийн цээлд нараар мэтгэн Ганихан хорвоогийн өнгөн дээр бусдын зүрхэнд шигтгэн гэрэлтүүлэх болов биАмьдрал мөнхийн зүүд минь, тэнгэрийн зурсан зураг минь Алдааг нь цуглуулахад ч жаргал амтагдмаар хонгор минь Алсаас надруу урссан цаг хугацааны зэрэглээн дундаас Амжиж миний олж харсан үл мэдэг инээмсэглэлт минь.../Голын тохой дээр/

Ханилсан нөхрөө би Халтирахад нь түлхэж явсангүй Амьтны урдуур орж Алдрын хаалгаар чихэлдэж байсангүй Аяа, миний аялагхан залуу нас миньЖаргах цагтаа наргиж, зовох цагтаа гуниж явнаа Жамт хорвоогоос харин нуугдах газар эрж байсангүй Жавар салхинаас бусдыг нөмөрлөх сэтгэлтэй явж Жаахан чамайгаа уйлахад нулимсыг чинь арчиж байснаас, амталж явсангүйДарсны хатууд халамцаж, хүүхний сайханд дурлаж байснаас Дайсан нөхрөө ялгах гэж сэтгэлээ эвдэж явсангүй Давааны өндрийг мартаж, хүлэг морио гуядаж Даамай алсын замдаа бусдын унаанд дайгдсангүйАар саархан зовлон зүрх тархийг идэж Алдар хүндийн золионд бусдын үхэхийг үзэж Амьтны үрийг өрөвдөж өр цээжээ барсаар Амьд явахад шаналан шиг хүнд ачаа үзсэнгүй ээ. /Аялагхан залуу нас минь/

....Дэндүү хар нүднээс ямар нулимс гардаг юм бол оо гэжДэргэдээ суулгаж үзээд уйлуулж үзмээр санагдах юмЗүүд хүртэл сэрвэгнүүлдэг Зүггүй дэрвэгэр сормуус гэж байх юмЗүүдэлж хамтдаа жаргая гэтэлЗүрхэн дээр гэргийн минь гар тавиастай байх юм.../Хар нүдэн/

...Амгалан зvvдэнд гэнэт орж ирээд уйлах чинь сэтгэл өвтгөх хөндvvртэйАнирхан Хэрлэнгийн шугуйд хайрын гуниг дуулах чинь итгэл дуудсан гэгээтэйАмьсгал зөөлөн дорнын салхи өвөрт орж ирэх нь хvvгийн минь санаа алдаастайАзаар би энэ жилvvдийг чимэглэн дуулсан минь хожмын алтан хуудастайСанамсаргvйгээр нөхрөө гомдоож, уучлал эрэх минь цээжнээ амгалан нарны туяатайСанамсаргvйгээр цэцэг тасдаад хээр замд гээсэн минь талын салхины эмзэглэлтэйСанамсаргvйгээр голын усанд чулуу шидээд эргэж харалгvй явсан минь нvгэлтэйСанамсаргvйгээр гоёмсог нарны гэрлийг алгаар хаасан минь зуны алтан зурагтай.../Санамсаргүй/

...Надаас эгч төгсөх ангийн охин Намайг орхиод хадамд мөдхөн очноо Нарийхан дуу, гоолигхон бие нь Зүүдэнд л хааяа үзэгдэнэ Надаас эгч төгсөх ангийн охин... / Надаас эгч төгсөх ангийн охин/

...Чөдөртэй морины мөр шиг амьдралын зураг сүлжээндЧөтгөр бурхан хоёр нэг бутанд Өр хатуу энэ орчлон дээр зовлон жаргал ялгалгүйӨөрийгөө эрсээр яваад л орчлонг ололгүй буцахгүйсэн.../Хатуу хорвоо/

...Уймран гансрахдаа би эзэнгүй тал, цайдмын ганц хайлаас болдогУйтгарт намраар навчсаа сэгсэрч, үүсч мөхөхийн тавиланг мэдэрдэгМөчир дээрээсээ хараацайн дэгдээхэй нисгэж, үүрнийх нь өд сөдийг сүүдэртээчимээгүйхэн унагадагМөнх тэнгэрээс зөөлөн хур царайчлавч, үндсээрээ газарт яргаж насалдаг би... Эх орон минь... / Эх орон /


Бүжин хярсан бут цагийн эрхээр өргөс ороодБүлээхэн бороо ороод намиравч солонго хөдлөөд намар болноБүүр түүр бодлын холд цаг хугацаа өндөглөжБүдэг гэрлийн нөмрөг дор шөнийн шувууд амраглаад сүрэг болно
Саруул тал тэнгэрийн хаяанаас эх авсанСалхины чимээ нуурын толионоо чимэг болноСанаа сэтгэл дэнсэлж амраг чамайгаа санаадСарыг алгандаа бөмбөрүүлэн залгихад гэгээ болно Үзэсгэлэнгийн хорвоо аниргүйхэн эргэж одод түгээдҮүлсийн чөлөөгөөр сар дэгдэн тоглоод туулай болноҮлгэр зүүдэнд итгэх танхил хүү минь ухаажижҮрдээ зовох эцгийн шаналанг мэдэрч өсөөд хүн болно
Насны мөнгөн зөргөөр танихгүй аялгуу урсажНарны мөнгөн утас алтан хяргана игүүслээд зураг болноНамаржаа дэнж дээр аавын буурь аглагшижНамайг он жил салхины бийрээр зураад хөрөг болно.../Миний зурсан хорвоо/