Энэ сарын 5-нд Австралийн Мельбурнд болсон Рубикийн шоо эвлүүлэх “Cube for Cambodia” тэмцээний үеэр шинэ рекорд төрөн гарлаа.
Австралийн Феликс Земдегс 4,22 секундын дотор шоог эвлүүлж, өөрийн тогтоосон амжилтыг 30 долиор давуулсан байна. Феликс Земдегс 22 настай. 12 настайгаасаа Рубикийн шоогоор хичээллэж, 10 жилийн дотор 100 гаруй дэлхийн рекорд тогтоожээ.