UBLife Logo
Эшлэл

Д.Гантулга: Энэ бүхэн УЛС ТӨР байсан юм. Гэмт үйлдэл байгаагүй

Д.Гантулга: Энэ бүхэн УЛС ТӨР байсан юм. Гэмт үйлдэл байгаагүй

УИХ-ын гишүүн Д.Гантулга Төрийн ордонд мэдээлэл хийж, гишүүнээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын дарга М.Энхболдод албан ёсоор гардуулахаа илэрхийллээ. Түүний мэдэгдлээс онцлох эшлэлүүдийг хүргэж байна. 

 


1. Дорждугарын Гантулга миний бие өөрийн бодлоор шийдвэр гаргах боломжгүй өдрүүд олон байлаа. Яагаад гэвэл Их хурлын гишүүн гэдэг хувь хүн биш, ард байгаа сонгогчид, намын хамт олон, Монгол төрийн дээд байгууллага гээд олон шалтгаан байдаг учраас хувь хүний ганц шийдвэр гаргаж болдоггүй. 

2. Өнөөдөр би өөрийнхөөрөө шийдвэр гаргаснаа та бүхэнд зарлая. 

 

3. Залуу насныхаа гэнэн итгэмтгий зангаас болж ийм асуудалд орооцолсондоо чин сэтгэлээсээ уучлалт хүсч, харамсаж байгаагаа илэрхийлье. 

 

4. Юуны өмнө аав ээж, гэр бүлээсээ, хайртай ханиасаа хүлцэл өчиж байгаагаа илэрхийлье.

 

5. Надад итгэж, намайг дэмждэг мянга мянган үе тэнгийнхээ найз нөхдүүдээс, хамт олноосоо энэ давааг давж чадахгүй энд хүрч байгаадаа хүлцэл өчье.

 

6. Мөн надтай нэр холбогдоод хохирсон гэх Ч.Наранзаяа, Ч.Саранзаяа, Б.Цэрмаа гэж бүсгүйчүүдээс улс төрийн золиос болсонд, эмэгтэй хүнийхээ хувьд нэр төрөөрөө хохирсон явдалд өмнөөс нь харамсч байгаагаа илэрхийлье. 

 

 

7. Залуу улстөрч илүү их зүйлийг хийнэ гэсэн итгэлийг зүтгэлээрээ хариулж чадаагүйдээ, чадахын төлөө зүтгэж явсан маань хангалттай байгаагүйд гүнээ харамсч байна. 

 

8. Монголд үнэн гэж байдаг бол би гэм буруугаа нотолно.

 

9. Улс төрийн золиос болж байгаагийн маань би ч, та ч , Монголын ард түмний нэлээдгүй хэсэг нь мэдэж байгаад итгэж байна. 

 

10. Уужим сэтгэлтэй иргэд маань энэ бүхэн улс төр байсан юм аа, энэ бол гэмт үйлдэл байгаагүй гэдгийг ойлгох өдөр удахгүй ирнэ гэдэгт чин сэтгэлээсээ итгэж байна. 

 

11. Ийм учраас УИХ-ын гишүүний албан тушаалаас түдгэлзэх биш харин чөлөөлөгдөх хүсэлтээ үүгээр гаргаж байгаагаа та бүхэнд мэдэгдье.

 

12. Энэ цаг хугацаанд хамтарч ажиллаж байсанд, үнэн мөнийг нь олохын тулд эрэл хайгуулчид байсанд хэвлэл мэдээллийнхдээ баярлалаа, амжилт хүсье. 


ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
26
26
3
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Шүлэг: Алтан намрын тухай яруу найрагчид юу өгүүлнэ вэ?

Шүлэг: Алтан намрын тухай яруу найрагчид юу өгүүлнэ вэ?

Г. Аюурзана “Миний мэдэх намар” Харсаар байтал зуны сарууд яг дэргэдүүр минь өнгөрч Хачин уйтгартай ч нэг л танил шаргал өдрүүд ээлжилнэ Навчис, шувууд, дурлалууд надаас холдоод явахын цагт Намрын бороо зуных шиг шивэрч сэтгэл үймүүлэх нь юу вэ Чиний тухай бодлуудыг минь намрын салхи холоо хийсгэж Чийглэг зөөлөн уруулын хээ навчтай цуг хатчихсан байна Амрагийн сэтгэл шувуу шиг үргэж би намар шиг гунихын цагт Арван сар гэдэг надад амьдрал шиг урт санагдаж байна Инээлдэж байсан цэцэгс толгой гудайх нь үхэл шиг