UBLife Logo
Кино

“Deadpool 2” киноны тухай сонирхолтой 10 баримт

“Deadpool 2” киноны тухай сонирхолтой 10 баримт

"Deadpool" киноны эхний анги нээлтээ хийж байсан тэр цаг үеийг санаж байна уу? Анхны R үнэлгээтэй супер баатрын киног үзэж байсан тэр цаг үе Валентины баярын үетэй таарч байсан санагдана. Бас ээжтэйгээ үзэж байсан гэдгийг дурдах хэрэгтэй байх. Ийм л нэг цаг үеийг туулаад удаагүй байтал хоёрдугаар анги нь гарч, харин би дахиад л ээжтэйгээ үзэх болсон юм даа. Гэхдээ уг киног "гэр бүлийн кино" хэмээн нэрийдэж, хошигносон нь үнэндээ утгаа бүрэн төгс олсон мэт санагдсан. Надад ч, ээжид ч, тэнд байсан бүх хүмүүст маш их таалагдсан юм даа. Хэрвээ та бүхэн одоо болтол үзээгүй бол бас дахин үзэхийг хүсэж байгаа бол энэ мэдээллийг уншаарай. Бүр сонирхолтой санагдана. Бас та энэхүү “Deadpool 2” киног үзэж БЭЛЭГ авахыг хүсвэл ЭНД дарж Юнивишнийн 100’000 Бэлэгтэй “Кино марафон” хөтөлбөрт оролцоорой. Сонирхолтой кино үзэнгээ бэлэг хожих сайхан шүү дээ.

1. Deadpool киног хийх санаачлага бараг 10 гаруй жил зогсонги байдалд байсан. 2014 онд студийн зүгээс туршилтын маш богино хэмжээний бичлэгийг цацсан ба шүтэн бишрэгчид бүгд үүнээс болж солиорох шахсан байна. Тэд киног өдөр шөнөгүй нэхэж, студийг жинхэнэ зовоож эхэлсэн гэж хэлэхэд болно. Үүнээс болоод студи уг киног амжилттай болох боломжтой хэмээн үзэж R үнэлгээтэй анхны супер баатрын киног хийх болсон.

2. Кэйбл буюу хоёрдугаар анги дээр гарч ирдэг "эсрэг талын" дүр уг нь эхний анги дээр гарах ёстой байсан. Бас нэг сонирхолтой зүйл нь Кэйблийн дүрийг бүтээсэн Жош Бролин "The Avengers"-ийн Таносын дүрд мөн тоглодог билээ.

3. Жаггернатын хоолойг манай Дэдпүл буюу Райан Рейнольдс оруулсан гэдгийг та мэдэх үү? Дайсныхаа дүрийн дуу хоолойг оруулах ямар санагддаг бол?

4. Уг киног “John Wick”, “Atomic Blonde” кинонуудад оролцож, найруулж байсан Дэвид Лэйтч найруулсан юм. Мөн тэрбээр алдарт “V for Vendetta”, “The Bourne Ultimatum”, “Hitman: Agent 47”, “X-Men Origins: Wolverine”, “Hansel & Gretel: Witch Hunters” зэрэг кинонуудад янз бүрийн үүрэгтэйгээр оролцож байжээ.

5. Дэдпүл кино ертөнцийн “дөрөв дэх хана”-ыг нураасан. Энэ бол кинонууд дээр тэр болгон ажиглагддаггүй зүйл юм. Киног үзэж буй хүмүүстэйгээ Дэдпүл шууд харьцаж эхэлдгээс гадна киноны үед өөрийгөө нэгэн дүр гэдгийг, энэ нь тэр чигтээ комик ном гэдгийг хүртэл хангалттай мэдрүүлдэг. Жишээ нь тэр Жаггернатыг хараад “Миний хамгийн дуртай дүр” гэж хэлэх бөгөөд өөр хэсгүүд дээр ч бас “Комик номоос оруулаад ирэх илүү дээр өөр дүр байгаагүй гэж үү” гэх мэтээр ярьдаг.

6. Комик номоос хүргэх хэдэн сонирхолтой баримт байна. Жишээ нь Дэдпүлийн айдаг цор ганц зүйл байдаг ба тэр нь үнээ юм. 

7. Комик номын ертөнц үнэхээр гайхалтай. Тэр “Shiklah” буюу Дракулагийн сүйт бүсгүй, Газар доорх ертөнцийн гүнжтэй гэрлэдэг ба хуримын энэ зургийг хараач!

8. Райан Рейнольдсын өмсгөл анх булчинлаг харагдуулах зорилготой нэмэлт давхаргуудтай байжээ. Гэхдээ жүжигчин залуу маань угаасаа сайхан биетэй болохоор бүгдийг нь гаргаж, энгийн өмсгөл болгох шаардлагатай болжээ. Анх үнэхээр том, болхи харагдаж байсан тухай ч ярьсан байдаг.

9. Negasonic Teenage Warhead анх кинонд багтах ёсгүй байж. Гэхдээ найруулагчид ийм төрлийн дүр оруулах ёстой гэж үзсэн ба анх Cannonball-ийг оруулж ирэх гэж байсан ч сонирхолтой нэрээс нь болоод Negasonic Teenage Warhead-ийг сонгон, дүр болгож оруулсан. 

10. Хятадад уг киног гаргахыг хориглосон байдаг. Маш их харгислал, цус нөж, янз бүрийн юм гардаг болохоор эхлээд тэд киноны ийм хэсгүүдийг хасаад гаргахыг оролдсон юм байна. Даанч тэгвэл энэ киноноос юм үлдэхгүй нь тодорхой болсон болохоор хориглохоор шийджээ. Ингээд тэдний ашиг орлогод юань нэмэгдэхээргүй болсон юм даа.

Та бүхэн киноных нь дууг бүтэн сонсоод үзээрэй. Бас 1 минут 45 секундээс эхлээд сонирхолтой зүйл болно. 

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
14
41
12
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.