UBLife Logo
Бөх

Б.Төрболд Японы аварга боллоо

Б.Төрболд Японы аварга боллоо

Бүх Японы оюутны аварга шалгаруулах сүмо бөхийн тэмцээн энэ сарын 3-нд Ойта мужийн Үса хотын спорт цогцолборт боллоо. 56 дахь удаагаа явагдаж буй тус тэмцээнд "Нихон" их сургуулийн 4-р дамжааны оюутан  Б.Төрболд түрүүллээ. Тэрбээр өнгөрсөн жил Японы сонирхогчдын сүмогийн ёкозүна цол хүртсэн билээ. Шигшээ барилдаанд түүний өрсөлдөгч нь "Тоёо" их сургуулийн Шираичи байлаа. Барилдаан эхлээд л цүппаридан дайрсан Шираичиг Б.Төрболд тогтоогоод ошитаоши мэхээр ялж, оюутны аваргын тэмцээнд анх удаагаа түрүүлэв. Тэмцээний дараа тэрбээр “Ёкозүна цолтой хүн оюутны тэмцээнд түрүүлэхгүй бол болохгүй. Өнөөдөр сэтгэлдээ хүртэл барилдаж чадаагүй ч ямар ч гэсэн түрүүллээ” гэж ярьжээ.

 

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
20
43
7
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.